Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны хөрсний үе хөлт амьтдын бүлгэмдэл, түүнд уур амьсгалын өөрчлөлт ба мал бэлчээрлэлтийн үзүүлэх нөлөө



Салбар : Байгалийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Сэдэвт ажил

Хугацаа: 2013-2015

Санхүүжилт: 24,159.0 мян.төг

Түлхүүр үг : биологийн төрөл зүйл, хөрсний амьтан, экологи, бүлгэмдлийн бүтэц

Үр дүн

Энэхүү судалгаагаар уулын хээр, ой, уулын нуга, голын нуга зэрэг биотопуудаас 157 зүйлийг илрүүлсэн бөгөөд тэдгээрээс Scheloribates humeralis Pérez-Iñigo, 1990 зүйл Монгол орны төдийгүй Азийн амьтны аймагт анх удаа бүртгэгдэв. Судалгаа хийсэн газраас илэрсэн хөрсний амьтдын дотор хуягт хачгууд (Acari: Oribatida) зүйлийн баялаг ба олон янз байдлын үзүүлэлтээр зонхилж, мөн тоо толгойн нягтшилтаар давамгайлж байгааг тогтоов.
Хөрсний амьтдын биогеографийн бүрэлдэхүүнийг авч үзвэл Голарктикийн ба Палеарктикийн мужийн сэрүүн бүсэд өргөн тархалттай түгээмэл зүйлүүд зонхилж, Монголын ба Европ-Сибирийн, түүнчлэн Зүүн Азийн, тархалттай зүйлүүд бага харьцаагаар оролцож байна. Эдгээр зоогеографийн элементүүд байгалийн янз бүрийн биотопуудад тархсан байдлыг нэгтгэн авч үзвэл Космополит, Полукосмополит ба ихэнх Голарктик, Палеарктикийн зүйлүүд шинэсэн ойгоос хээр хүртэлх янз бүрийн биотопд тохиолдож, Европ-Сибирийн зүйлүүд уулын нуга, голын нуга зэрэг мезофиль ландшафтуудад, Сибир-Монголын элементүүд ойн болон уулын нугын биотопд тархаж, зарим зүйл нь хээрийн биотопд нэвтрэн тархсан байна. Монголын эндемик зүйлүүд чийглэг болон хуурайсаг биотопуудын аль алинд нь түгээмэл тархалттай боловч олонхи нь хусан ой, уулын хээр, голын нуга зэрэг биотопд тархсан болох нь тогтоогдов.
Хөрсний амьтдын бүлгэмдлийн бүтцийн гол үзүүлэлтүүд болох зүйлийн олон янз байдал нь уулын хээрийн болон бусад ил задгай биотопуудад харьцангуй бага үзүүлэлттэй (H’ = 2.0-2.6), хусан ойн биотопд харьцангуй өндөр (H’ = 3.1) байв. Хөрсний амьтдын бүлгэмдэл дэх тархалтын жигд байдлын үзүүлэлт уулын хээр, уулын нуга, голын нуга зэрэг биотопууд болон ба мөхөж буй хусан ойд харьцангуй бага байсан (J = 0.43-0.64) бол хэвийн тогтоц бүхий хусан ойд харьцангуй өндөр (J = 0.72) үзүүлэлттэй байв. Мал бэлчээрлэлтийн нөлөө харьцангуй ихтэй, нягт бүтэц бүхий хөрстэй, хуурайсаг талбайд тохиолдох хөрсний амьтдын зүйлийн баялаг болон тоо толгойн нягтшилын хэмжээ харьцангуй бага үзүүлэлттэй болохыг тогтоов. Өөрөөр хэлбэл, копрофиль шавьжийн зүйлийн баялаг болон нягтшилтын үзүүлэлт нэгж талбайд тохиолдох мал амьтны ялгадасны хэмжээтэй урвуу хамааралтай байв. Энэ нь нэг талаас бэлчээр ашиглалтын хэмжээ нэмэгдэхэд копрофиль шавьжийн биологийн олон янз байдал буурч байна хэмээн дүгнэж болох боловч, нөгөө талаас нэгж талбайд тохиолдох ялгадасны хэмжээ цөөн байх нь өгөөшний үнэрээр татагдан ирэх шавьжийн тоо болон бүрэлдэхүүн нэгж талбайгаар тооцоход өндөр үзүүлэлттэй гарахад нөлөөлсөн хэмээн үзэх үндэслэлтэй юм.
Бидний судалгааны үр дүнд заримдаг цөлийн судалгааны талбайгаас нийт 4 овгийн 4 зүйлийн геобионтууд, 9 овгийн 14 зүйлийн геофиль шавьж илэрлээ. Уурхайн салхины дээр буюу хөрсний бохирдолд харьцангуй бага өртсөн талбайд 5 овгийн 6 зүйлийн 31 бодгаль шавьж илэрсэн бол уурхайн салхины доор буюу хүнд элементийн бохирдолд өртөх магадлалтай талбайгаас 4 овгийн 6 зүйлийн 12 бодгаль шавьж тус тус илрэв. Уурхай орчмын харьцуулалт хийж буй хоёр талбайн шавьжийн зүйлийн баялаг төсөөтэй боловч элбэгшил буюу бодгалийн тоогоор бохирдолд өртөөгүй талбай харьцангуй өндөр байв

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 S. G, B Bayartogtokh Ontogenetic stages of Gymnodamaeus irregularis, with remarks on morphology of the juveniles of Gymnodamaeidae (Acari: Oribatida: Plateremaeoidea) 2013 Дэлгэрэнгүй
2 B. Bayartogtokh, U. Aibek, S. Yamane , M. Pfeiffer Diversity and biogeography of ants in Mongolia (Hymenoptera: Formicidae). Asian Myrmecology, 6: 63-82. 2014 Дэлгэрэнгүй
3 Hauck, M Dulamsuren, C Bayartogtokh, B Ulykpan, K Burkitbaeva,U.B Otgonjargal, E Titov, S.V Enkhbayar, T Sundetpaev, A.K Beket, U. & Leuschner, C Relationships between the diversity patterns of vascular plants, lichens and invertebrates in the Central Asian forest-steppe ecotone. Biodiversity Conservation, 23:1105–1117. 2014 Дэлгэрэнгүй
4 S.G. Bayartogtokh, B. & Ermilov Rediscovery of Arthrodamaeus rossicus (Acari: Oribatida: Gymnodamaeidae) with remarks on its generic status and ontogeny of the genus. International Journal of Acarology, 40(7): 556-569. 2014 Дэлгэрэнгүй
5 S. G Bayartogtokh, B. & Ermilov . The soil mite genus Costeremus (Acari: Oribatida: Hungarobelbidae), with new finding from southern Siberia. International Journal of Acarology, 41(6): 515-522. 2015 Дэлгэрэнгүй
6 Bayartogtokh, B Burkitbaeva, U.D Ulykpan, K Otgonjargal, E. & Karim, A The distribution pattern of soil macrofauna at the forest-steppe ecotone of the southernmost boreal forest. Soil Organisms, 88(1): 43-54. 2016 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД