Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хялгаслаг ширхэгтийн эсийн мембраны комплексийн чөлөөт эзэлхүүнд явагдах будгийн диффузлэлтийг идэвхижүүлэх судалгаа



Салбар : Инженерийн ухаан, технологи

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Сэдэвт ажил

Хугацаа: 2013-2015

Санхүүжилт: 711,800.0 мян.төг

Түлхүүр үг : сарлаг, тэмээ, нарийн завсрын үс, будагдах чадвар, гадаргуугийн барьер, липид, будгийн диффузи, идэвхижүүлэлт, идэвхит будаг, кератины химийн өөрчлөлт

Үр дүн

1.Сарлагийн хөөврийн нарийн завсар үс нь анхан шатны боловсруулалтаар самнаж боловсруулан ноолуурыг нь ялгасан сарлагийн хөөврийн 2.9%-д, тэмээний ноосны 4.23%-д агуулагдаж, голчийн хувьд сарлагийн хөөвөр дэх нарийн завсрын үс нь 28.9 мкм, тэмээний ноосон дах нарийн завсрын үс нь 31.2 мкм байна.Гистологи бүтцийн хувьд сарлагийн хөөврийн нарийн завсрын үсэнд хөндий голгүй үс 66.8%, тасалдсан хар гол 32.4%, хөндий гол 0.8% бол тэмээний нарийн завсрын үсэнд хөндий голгүй үс 25.3%, тасалдсан хар гол 66.1%, хөндий гол 8.61% ажиглагдсан нь гистологи бүтцийн хувьд сарлагийн хөөврийн нарийн завсрын үс нь ноолууртайгаа илүү төстэй шинжтэй байна. Тэмээний ноолуур, нарийн завсрын үсэнд сарлагийн хөөврийн ноолуур, нарийн завсрын үсийг бодвол тасалдсан гол, хөндий хар гол нь илүү их байдаг болох нь тогтоогдсон. Атирааны хувьд сарлагийн ноолуурт 65.85 град/мм байхад тэмээний ноолуурт 57.3 град/мм, нарийн завсрын үсний атираа нь сарлагт 30.5 град/мм, тэмээнд 42.2 град/мм байгаа нь тэмээний ноос нь илүү атираалаг байна.
2.Сарлагийн хөөврийн үс тус бүрийн спектрийн 400-2000 см-1 мужид сарлагийн хөөврийн нарийн болон бүдүүн завсрын үсэнд шингээлтийн зурвасуудын ялгаралт болон эрчим нь ихтэй, харин ноолуур болон нарийн завсрын үсний зурвасын ялгаралт, эрчим арай бага байгаа нь нарийн завсрын үс нь ноолууртай ойролцоо харагдаж байгаа нь аминхүчлийн агууламжтай холбоотой юм. Завсар үс нь ноолууран ширхэгтээсээ 0.92 %-иар бага, сор үснээсээ 2.19 %-иар илүү КХӨ-тэй байна. Мөн завсрын үсний бат бөх нь ноолууран ширхэгтээсээ 1.43 сН/текс-ээр илүү, сор үснээсээ 2.74 сН/текс бага байна. 30 хувийн чийгтэй орчинд ноолуур 6.52 %, завсрын үс 6.18 %, сор үс 5.79 % байхад 65 хувийн чийгтэй орчинд ноолуур 12.99 %, завсрын үс 7.22 %, сор үс 4.79 % чийг шингээсэн байна.
3.Хялгас ялгах технологийн дамжлагын ерөнхий хүрд, малгай хоорондын зай, хүлээн авах хүрд болон ерөнхий хүрдний эргэлтийн хурдны харьцаанаас хамааруулан ноолуурт агуулагдах нарийн завсрын үсний хэмжээг 2,1-2,5% байсныг 4,5% болон 6,5% агууламжтайгаар гарган авснаар хялгас ялгах технологийн цэвэр гарцыг 36-40%-д хүргэх боломжтой нь харагдаж байна.
4.Ширхэгтийн эд мембраны комплекст орших липидыг исэлдүүлэн будалтанд идэвхижүүлэн пигментгүйжүүлсэн будгийн диффузлэлт нь саарал өнгийн сарлагийн хөөврийн ноолуур 49.82 хувиар, бор өнгийн сарлагийн хөөврийн ноолуур 49.57 хувиар, хүрэн өнгийн сарлагийн хөөврийн ноолуур 51.33 хувиар, тэмээний ноосны ноолуур 41.73 хувиар нэмэгдсэн байна.
5.Нарийн завсар үсний агууламжтай сарлагийн ноолуурыг будах технологийн горимыг боловсруулахдаа кератины химийн өөрчлөлт 8.03-9.1 %, бөх бат 9.05 сН/текс, будгийн тогтворын 4-5 балл байх хамгийн тохиромжтой нөхцөлд будгийн концентрациас хамааруулан 0.5-1.0 %-ийн будах технологит 80-85 °С температур, 20-30 минутаар хугацаа, pH-4.5 байх бол 1.5-4.0 %-ийн будах технологит будалтын хугацааг 40-90 минут, температурыг 90-96 °С, pH-4.5 байхаар будах горимыг боловсруулсан.
6.Нарийн завсар үсний агууламжтай сарлагийн ноолууран ээрмэл үйлдвэрлэх туршилт судалгааны ажлыг 4.5 % нарийн завсрын үсний агууламжтай сарлагийн ноолуураар хагас нарийн ээрэх системээр 24/2 номерын сүлжмэлийн зориулалттай ээрмэл болон 6.5 %-ийн нарийн завсрын үсний агууламжтай хялгасыг нь ялгасан ноолууран ширхэгтээр нэхмэл, сүлжмэлийн зориулалттай ээрмэл үйлдвэрлэх туршилтыг явуулсан. Ээрмэлийн үзүүлэлт нь эрчийн тоо 18 хувиар, даац 491.71 г/хүч-ээр, даацын жигд бус 3.32 хувиар тус тус стандарт үзүүлэлтээс давуу байна.
7.Нарийн завсрын үсний агууламжтай сарлагийн ноолууран нэхмэлийн зориулалттай 22/2 номерын ээрмэлээр пальтоны зориулалттай нэхмэл материал үйлдвэрлэх технологийн туршилтыг Монгол нэхмэл ХК-ий Итали улсад үйлдвэрлэгдсэн электрон удирдлагатай рапир ТР 520 машин дээр 2/2 ташуу сүлжээ бүхий 234 гр 1м2-ийн жинтэй, 0.46 мм-ийн зузаантай 180 см-ийн өргөнтэй нэхмэл материал үйлдвэрлэсэн.
8. Нарийн завсар үсний агууламж 6.5 %-тай сарлагийн хөөврөн гар сүлжмэл пальто, 4.56 %-тай сарлагийн ноолууран хөнжил, 2.53 %-тай сарлагийн ноолууран пальте зэрэг шинэ нэр төрлийн бүтээгдэхүүний загвар зохион бүтээлт, тооцоолол, гүйцэтгэн боловсруулалтын туршилт судалгааны ажлыг гүйцэтгэсэн.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Г.Надмид ”Сарлагийн хөөврийн шинж чанар, боловсруулах технологийн онцлог” Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Сарлагийн нарийн завсар үсний агууламжтай ноолуур хялгас ялгах технологи Дэлгэрэнгүй
2 Сарлагийн нарийн завсар үсний агууламжтай ноолуур пигментгүйжүүлэх технологи Дэлгэрэнгүй
3 Сарлагийн нарийн завсар үсний агууламжтай ноолуур будах технологи Дэлгэрэнгүй
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
1 “Сарлагийн ноолууран ширхэгтэд агуулагдах завсрын үсний өгөгдлийг нэмэгдлүүлэх арга” нэртэй №2439 ашигтай загварын гэрчилгээ 2015 Дэлгэрэнгүй
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 А. Батсайхан, Х. Соёл-Ундрах 1. Г. Надмид “Самнаж бэлтгэсэн сарлагийн хөөврийн анхан шатны боловсруулалтын зарим үр дүн” МУШУТИС-ийн багш нарын эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл №14/147 40-42 х. он 2013 Дэлгэрэнгүй
2 Г. Надмид, А. Батсайхан, Х. Соёл-Ундрах “Сарлагийн хөөврийн гистологи бүтэц, амин хүчлийн судалгаа” МУШУТИС-ийн багш нарын эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл. №14/148. он 2014 Дэлгэрэнгүй
3 Nadmid Gongor, Batchimeg Ganbaatar, Ganbold Tsogsaikhan, Zoya Khuanbai “Mongolian yak – a speciality fiber Developing Textile Made From Yak Fine fiber” Bangladesh International Forum on Strategic Technology. October 21-23, 2014 Дэлгэрэнгүй
4 Nadmid Gongor, Batchimeg Ganbaatar “Developing Textile Made From Yak Fine fiber” International Forum on Strategic Technology. Indonesia June 3-5, 2015 Дэлгэрэнгүй
5 Г.Надмид, Х.Зояа, З.Удвал, Г.Батчимэг , “Сарлагийн хөөврийн нарийн завсрын үсний онцлог шинж чанарын судалгааны зарим дүнд анализ хийх нь”ЭШБ-ийн эмхтгэл №01/163, 76-82 х, УБ он 2015 Дэлгэрэнгүй
6 Г. Надмид, А. Батсайхан, Х. Соёл-Ундрах “Сарлагийн хөөврийн анхан шатны боловсруулалтын ноолууран ширхэгт дэхь завсрын үсний хэмжээг нэмэгдүүлэх боломжийг судалсан нь” МУШУТИС. Профессор багш нарын эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл № 09/172. 258-262 х.УБ. он 2015 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Г.Надмид, Г.Батчимэг, Ц.Ганболд Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төслийн малчид үйлдвэрлэгчдийн хамтарсан хуралд “Сарлагийн хөөврийн бусад ширхэгтээс ялгарах онцлог шинж” сэдэвт илтгэл .03.17 2014 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл

1.Монгол улсын статистикийн эмхтгэл 2015. Үндэсний статистикийн хороо
2.Г.Надмид, “Байгалийн пигментэт ноолууран сүлжмэлтйг будалтанд идэвхижүүлэн бэлтгэх цогц технологи боловсруулах шинжлэх ухааны үндэс”, док дисс, УБ, 2007
3.Б.Болормаа “Хялгасан ширхэгт-ээрмэл-даавуу” системийн судалгаа, технологийн боловсруулалт” Дис (Ph.D), УБ 2012 он
4.Г.Надмид, М.Сонор, Нэхмэлийн материалын хими-технологийн боловсруулалын онолын үндэс, УБ, 2000
5.Г.Надмид “Сарлагийн хөөврийн шинж чанар, боловсруулах технологийн онцлог” УБ 2015, - 6,13 х.
6.“Монгол хонины ноосны гүн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх шинэ арга технологи” Шинжлэх ухаан технологийн төсөл 2009-2012
7.Н.Өлзийбямба “Хялгасаар дээс үйлдвэрлэх машины зохион бүтээлтийн судалгаа боловсруулалт” Дис (Ph.D), УБ 2011
8.Кричевский Г.Е “Химическая технология текстильных материалов” 1985
9.Г. Надмид, Г.Батчимэг, Б.Хонгорзул, Ц.Ганболд “Нэхмэлийн ширхэгт материал” УБ 2011
10.В.Д. Фролов и др “Современная техника и технология производства шерстяной пряжи” Иваново 1999, р-47-59
11.Idndberd .J., Mercer E.H., Bo Philip., Gralen N. Text.Rech.J.19,1949, ¹11, -P.673, 678.
12.Idndberd .J.Text.Rech.J.20,1950, ¹6, -P.381, 1953.¹23, -P.67, 225,573.
13.Пчелин В.А. Поверхностные свойства белковых веществ. –М:Гизлегпром, 1961,
14.Мillson H.E., Turl L.H. Tex.Rech.J.21.1951, ¹10,-P.685.
15.Мillson H.E., Turl L.H. Am.Dyestuff Rep.1950, ¹39,-P.649.
16.Мillson H.E., Turl L.H. Am.Dyestuff Rep.1949, ¹38,-P.378.
17.Корчагин М.В., Шиканова И.А., Филинова Т.Ф. Текстильная промышленность. 1963, ¹6, -С.61.
18.Zllinger H. JSDC.818 1965, ¹8, -P.345-350.
19.Nemethy G., Scheraga H.A. J.Chem.Phys. 1962, ¹36, -P.3382.3401.
20.Frank H.S., Ewans M.W. J.Chem.Phys. 1945, ¹13, -P.507.
21.Molyneux P., Frank H. J.Amer.Chem. Soc. ¹83,1961, -P.3169-3175.
22.Bergen. Melliand Textilberichte.Z. 1926, -P.451.
23.Race, Rowe, Speakman and Vickerstaff. J.Society. dyers and Colourists. 1938, ¹54, -P.141.
24.Виккерстафф.Т. Физическая химия крашения -М: Гизлегпром, 1956, -С.475-476.
25.Новорадовская Т.С, Садова С.Ф. Химия и химическая технология шерсти. 1986-2000
26.Монгол улсын стандарт. Ноос, ноолуур, ээрмэл, сүлжмэл, нэхмэл, эсгий бүтээгдэхүүний стандартын эмхэтгэл. 2009 он
27.Садова С.Ф, Теоретическое обоснование и разработка методов модификации шерстяных материалов с целью придание улучшенных дотребительских свойств, М, 1991, с31
28.Н.Цэвэгсүрэн Биохими, х 90 УБ, 2000

Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД