Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2013-2015
Санхүүжилт: 36,000.0 мян.төг
Түлхүүр үг : Гидрогеологи, газар доорх ус, усны чанар, усны хомсдол, усны нас, усны тэжээмж
Үр дүн
1. Өмнөд Говийн томоохон хотгор болох Дорноговь аймгийн Алтанширээ,Өргөн суманд орших Сайн-Ус, Бор хөөвөр, Долоодын хотгоруудын геологи, гидрогеологи, гидрогеохимийн төлөв байдалд үнэлгээ өгч, тайлан бичив.
2.Өмнөд говийн бүс нутагт гаргасан 8000 гаруй уст цэгүүдийг ГМС-ийн программ хангамжийн тусламжтайгаар цахим хэлбэрт оруулж, газар доорхи усны орон зайн үнэлгээ хийж, 40мв ГМС-ийн сан бүрдүүлэв.
3. Өмнөд говийн бүс нутагт газар доорхи усны хайгуулын ажлаар нөөц нь тогтоогдсон ордуудыг газарзүйн мэдээллийн системд оруулж, 368 кв мэдээллийн сан бүрдүүлэв.
4. Өмнөд Говийн бүсийн нийгэм эдийн засгийн байдалд үнэлгээ өгч, ус чийгийн хомсдлоос үүдэн одоогийн ба хэтийн төлөвт үүсэх эдийн засгийн хохирлыг тооцов.
5. Бүс нутгийн газар доорх усны хангамшлын нөхцөл, ашиглалтын нөөцийн тархалтын зураг зохиов. М1:500000
6.”Өмнөд говийн бүс нутгийн газар доорх усны хомсдлоос урьдчилан сэргийлэх шинжлэх ухааны үндэслэл” 102 хуудас бүхий баримт бичгийг боловсруулав.
7. “Говийн дарагдмал усыг зохистой ашиглах зөвлөмж” боловсруулав.
8.ЭШӨ-12
9 ЭШИ-10