Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2013-2015
Санхүүжилт: 36,000.0 мян.төг
Түлхүүр үг : цөлжилт, газрын доройтол, доройтсон газрыг нөхөн сэргээх, цөлжилтийн зураг, элсний нүүлт, хөдөлгөөн, элсжилт, мод үржүүлгийн газар, тарьц, суулгац ургуулах, ногоон бүс, ойн зурвас
Үр дүн
Цөлжилтийн урт хугацааны судалгаа явуулах төвийг түшиглэн суурь мэдээлэл бүрдүүлэх чиглэлээр:
Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг, Рашаант, Өвөрхангай аймгийн Бүрд, Төв аймгийн Эрдэнэсант, Архангай аймгийн Хашаат сумдын 1:100 000 масштабын хөрс, ургамал геоморфологи, ус зүй, газар ашиглалт, бэлчээр ашиглалтын төлөв байдлын зураг боловсруулав. Үүнээс: Гурванбулаг, Рашаант, Эрдэнэсант сумын хөрс, ургамалжилтын зургийг нарийвчилан зурагласан болно.
Булган аймгийн Гурванбулаг, Рашаант, Дашинчилэн, Баяннуур, Өвөрхангай аймгийн Бүрд, Төв аймгийн Эрдэнэсант сумдын цөлжилтийн зургийг М 1:100000 масштабтайгаар зохиов.
Судалгаанд хамрагдсан бүс нутгийн хэмжээнд маршрутын судалгаа хийж, мониторингийн 18 дээж талбай байгуулан хөрсний 18 зүсэлтийн 115 дээжинд, ургамлын 32 ширхэг дээж авч лабораторийн дүн шинжилгээ хийсний үндсэн дээр тайланг боловсруулав.
Булган аймгийн Рашаант сумын нутаг болох Элсэн тасархай хэмээх газар “Цөлжилтийг сааруулах туршилт, судалгааны төв” нэртэй сууринг байгуулан, хамгаалалтын ойн зурвас байгуулах зохистой хувилбарыг боловсруулах, Манхан элсний нүүлт хөдөлгөөнийг тогтворжуулах механик-биологийн хамгаалалт хийх, Хүлэмж болон Ил талбайд ховор ба ховордсон мод, сөөгийг тарималжуулах г.м. цөлжилтийг бууруулах технологиудын туршилт-судалгааг эхлүүлэв.
Энэхүү сэдэвт ажлын хүрээнд Төв Монголын хээрийн бүс нутгуудад цөлжилтөнд нөлөөлж буй хүчин зүйлүүдэд дүн шинжилгээ хийж, түүнээс сэргийлэх, хамгаалалтын үндсэн чиглэлүүдийг тодорхойлов.
www.DLDbase.mn мэдээллийг санг байгуулан өргөжүүлж байна.
3 судлаач магистрын зэрэг хамгаалж, 1 судлаач БНСУ-ын Донгкукийн их сургуульд докторантурт элсэн суралцаж байна