Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2013-2015
Санхүүжилт: 16,800.0 мян.төг
Түлхүүр үг : ерөнхий орчил урсгал, алсын холбоо, даралтын үйлчлэлийн төв, урвуу холбооны механизм
Үр дүн
Ре-анализын мэдээгээр
• Монгол орны нутаг дээрх агаар мандлын орчил урсгалын зүй тогтол, гормыг 3 хэмжээстээр тогтоосон , зураглалууд бий болсон,
• Агаар мандлын хэвийн болон аномаль нөхцөлтэй үеийн орчил урсгал горим, үнэлгээ хийсэн, зураглалууд бий болсон
• Даралтын үйлчлэлийн төвүүд, тэдгээрийн эрчим байрлалын Монгол орны уур амьсгалтай холбоог тогтоосон, зураглалууд бий болсон
• Арктик, Хойд Атлантын хэлбэлзэл, Зүүн Атлант/Баруун Орос, Евразийн хэлбэлзэл, Зүүн Азийн өвлийн болон зуны муссоны индексүүдтэй Монгол орны сар, улирлын уур амьсгалтай холбон судалж холбоог тогтоон, уур амьсгалын мониторнгийн гол үзүүлэлтүүдийг тогтоосон, зөвлөмж гаргасан
• Монгол орны температуртай далай дээрх далайн түвшний даралт, 500 гПа-ын өндөр, 200 гПа-ын салхины хэвтээ байгуулагч хамаарал муутай байгаа ч хүйтний улиралд Баруун Европ, Евро-Азийн бүс нутагтай хамаарал өндөртэй байна. Харин дулаан улиралд Монгол орон болон Сибирийн их даралтын орны бүс нутаг Монгол орны температуртай өндөр хамааралтай байна
• MODIS сенсорын NDVI-г ашиглан тооцоолсон илүү бодитой НУБ-ийг загварт тусгаж өгснөөр загварын хур тунадасыг хэтрүүлэн үнэлдэг байдал багасаж, температурын өсөлтийг илүү бодитой болгож байна.
• газар бүрхэвчийн параметр болох гадаргын ангилал, ногоон ургамлын бүрхэц, гадаргын альбедо, навчны гадаргуугийн индексийг MODIS-ийн мэдээ ашиглан илүү бодиттой болгосон туршилтын үр дүн нь загварын суурь газар бүрхэвчийн мэдээ ашигласан үр дүнгээс ихэссэн үр дүнг өгч бодит ажиглалт руу дөхсөн. Хэдий тийм боловч MODIS-ийн мэдээ ашигласан туршилтын үр дүн нь ажиглалтын мэдээтэй харьцуулахад дутуу үнэлгээтэй байна
• WRF-NOAH газар бүрхэвчийн загвараар Монгол орны хэмжээгээр 2001-2011 оны хооронд газар орчмын энерги болон чийгийн үзүүлэлтүүдийг тооцоолж үзэхэд хур тунадасны тархалтыг газарзүйн байрлалаас хамааруулан маш сайн дүрслэн үзүүлсэн боловч тоо хэмжээний хувьд харьцангуй их байгаа юм. Энерги хоорондын шилжилтийн харьцаа нь улирал, бүс нутгаар маш сайн гарсан байна