Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2013-2014
Санхүүжилт: 40,100.0 мян.төг
Түлхүүр үг : агаарын температур, Арктикийн мөсөн бүрхүүл, боломжит ууршил, математик загвар, кластер анализ, мэдээллийн энтропи, байгалийн бүс, мөнх цэвдэг
Үр дүн
1. IPPC-ийн 5-р илтгэлийн хүрээнд (AR5) агаар мандлын ерөнхий орчил урсгалын загваруудаар тооцоолсон Арктикийн мөсөн бүрхүүлийн ирээдүйн өөрчлөлтийн талаарх мэдээнд статисик тайлал хийж Монголын уур амьсгалын ирээдүйн төлөвийг төсөөлөхийн тулд мөсөн бүрхүүлийн өөрчлөлт нь цаг уурын станцуудын жил, улирал, сарын дундаж агаарын температуртай хэрхэн хамааралтай байгааг судласан. Судалгааны үр дүнд Арктикийн мөсөн бүрхүүлийн өөрчлөлт нь зөвхөн жилийн дундаж болон зуны улирлын дундаж, саруудаас 7-р сарын дундаж агаарын температуртай харьцангуй үнэмшил сайтай урвуу хамааралтай болохыг тогтоосон. Эдгээр хамаарлын корреляцын коэффициент ихэнхдээ -0.5-аас -0.71 байсан тул станц бүрээр шугаман регрессийн загвар босгосон болно. Ийнхүү агаар мандлын ерөнхий орчил урсгалын загвараар тооцоолсон Арктикийн мөсөн бүрхүүлийн талбайн ирээдүйд байх хэмжээнд статистик тайлал хийж 9-р сард мөс бараг байхгүй болох үеийн Монголын нутаг дээрх жилийн дундаж агаарын температурын утгыг олсон болно.
2. Хойд туйлын мөсөн бүрхүүлийн хэмжээ одоогийн байдлаар 9-р сард 4.5 сая км2 байгаа бөгөөд жил ирэх тутам багассаар 0.5-1.0 сая км2 болтлоо багасах (2035-2050 он) үед Монголын нутаг дээр жилийн дундаж агаарын температур 1961-1990 оны дундажаас 4-өөс 5 градусаар нэмэгдэхээр байна.
3. Арктикийн мөсний талбай 1 сая км2 хүрч буурах үеийн Монгол орны зуны улирлын агаарын дундаж температур, 1961-1990 оны зуны улирлын дундаж агаарын температурын хэмжээ (зураг12) тэдгээрийн хоорондын зөрөөнөөс (Зураг 11-12) үзвэл Хэнтий, Төв, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор аймгийн нутгаар зуны улирлын дундаж температурын утга хамгийн их буюу 3-4 градусаар, хамгийн бага нь Их нууруудын Хотгор, Монгол Алтайн уулсаар 2.4-2.8 градусаар тус тус нэмэгдэх хандлагатай байна.
4. Арктикийн мөсний талбай 1 сая км2 хүрч багасах үед (2035-2050-иад он) Монгол орны нутаг дээр зуны улиралд агаарын температур +30 градусаас их өдрийн тоо 1961-1990 оны дундажаасаа 3-4 дахин нэмэгдэх, 7-дугаар сард 300С-аас халуун өдрийн тоо говийн бүс нутгаар 5-8, бусад нутгаар 11-18 хоногоор нэмэгдэх буюу халуун өдөр улам олширч болзошгүй байдал илэрч байна.
5. Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн төсөөллийн тооцоог манай орны өнгөрсөн үеийн 1986-2005 оны уур амьсгалыг харьцангуй алдаа багатай тооцоолсон дэлхийн хэмжээний агаар мандлын ерөнхий орчил урсгалын 10 загварын өөрөөр хэлбэл олон загварын ансамбль үр дүнгээр хүлэмжийн хийн ялгарлын 3 хувилбараар үнэлгээ хийж үзэхэд 21-р зууны монголын уур амьсгалын өөрчлөлтийн ирээдүйн төсөөллөөр жилийн нийлбэр хур тунадас 20 хувиас ихгүйгээр нэмэгдэх хэдий ч, температур 5.90С хүртэл нэмэгдэхээр байгаа нь хуурайшилтыг эрчимжүүлэх нөхцөл байдлыг бий болгож байна.
6. Газарзүйн уртраг, өргөрөгийн 0.5 градусын цэгийн солбицол дээрх жилийн дундаж агаарын температур, нийлбэр хур тунадас, потенциал ууршилт, бэлчээрийн ургамлын ургацын мэдээг ашиглан кластер анализын аргаар Монгол орны уур амьсгалын тоон ангилалыг анх удаа хийсэн. Ангилалын 19 хэсгүүд нь ерөнхийдээ Монгол орны цөлийн, хээрийн, ойт хээрийн бүсүүдийг төлөөлж байгаа боловч тодорхой нэг бүс нь дотроо хэд хэд хуваагдсан байна. Энэ ангилал нь Монгол орны уур амьсгалын газар зүйн хувиарлалтын талаарх ойлголтыг нарийвчлах танин мэдэхүйн чухал ач холбогдолтойгоос гадна уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан экосистемийн төлөв байдалд үнэлгээ өгөх зэрэг онол, практикийн олон талын ач холбогдолтой болно.
7. Жилийн дундаж агаарын темпратурын утга энэ зууны сүүлч гэхэд уур амьсгалын ангилалын бүхий л хэсгүүдэд 5-6 градусаар нэмэгдэж бүх нутгаар жилийн дундаж агаарын температурын утга нэмэгдэх ба жилийн нийлбэр тунадас уур амьсгалын ангилалын ихэнх хэсэгт 20 мм- ээс 50 мм-ээр нэмэгдэх төлөвтэй байна. Нөгөө талаар энэ зууны сүүлч гэхэд уур амьсгалын тоон ангилалын хэсэг бүрд боломжит (потециал) ууршлийн хэмжээ 1961-1990 оны суурь дундажаас 200-300 мм –ээр нэмэгдэхээр байна. Үүнээс үзвэл боломжит ууршлийн хэмжээ нь хур тунадасны хэмжээнээс 6.10 дахин нэмэгдэхээр байна. Энэ нь 21-р зуунд дулаарал, хуурайшил Монголын байгалийн бүсийн экосистемд зонхилох нөлөө үзүүлж болзошгүйг харуулж байна.
8. Энэ судалгааны ажлын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалах байгалийн бүсийн хилийн шилжилтийг тооцоолох боломж бүхий дулаарал-ууршлийн индексийг шинээр боловсруулж ашигласан. 1961-1990 оны суурь мэдээгээр тооцоолсон дулаарал-ууршилийн индексийн мэдээлэлтэй харьцуулахад 21-р зуунд цөлийн бүс хойшоо нэлээд хол тархаж болзошгүй байна. IPPC-ийн AR5 илтгэлийн хүлэжийн хийн ялгаралын 4.5 хувилбараар тооцоолсон дулаарал-хуурайшлын индексийн тархалтын зургаас харахад заримдаг цөлийн бүсийн хойд хил хойш түрсээр 2081-2100 оны үед 300-аад км-ийн зайд буюу Хэнтий, Хангайн нуруунд тулж ирэх байдалтай байна. Харин хүлэмжийн хийн ялгарал 8.5 хувилбараар тооцоход хойш 600-аад км түрэх буюу хээрийн бүс бүхэлдээ цөлийн шинжтэй болох тооцоо гарч байна.
9. Хүлэмжийн хийн ялгаралын цацрагийн ачаалал 8.5 байна гэсэн ерөнхий орчил урсгалын загвараар Арктикийн мөсөн бүрхүүлийн талбай 1 сая км2 болох (2035-2050) үеийн монголын нутаг дээр байгалийн бүсийн шилжилт нь IPCC-ийн сценарын 2046-2О65 оны мэдээгээр тооцоолсон үр дүнтэй ойролцоо гарсан байна. Гэвч агаар мандлын ерөнхий орчил урсгалын загварын тооцоогоор Арктикийн мөсөн бүрхүүлийн талбай 2035 оны үед 9-р сард 1 сая км2 хүртэл багасах талаар хийсэн судалгааны ажлыг анхааралдаа авбал Монгол орны нутаг дээрх дулаарал, экосистемийн өөрчлөлт нь AR5-д үндэслэсэн тооцооноос даруй 15-20 жилийн өмнө нь тохиолдож болзошгүй гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.
10. Судалгаанаас үзвэл Арктикийн мөсөн бүрхүүл эрс багасах үеийн математик-статистик загварын үр дүнгээр тооцоолоход 2035-2050 онд цэвдэгтэй талбайн эзлэх хувь 36.6%, IPPC-ийн RCP4.5 загварын хувьд монгол орны цэвдэгтэй талбайн эзлэх хувь 2035 онд 48.2.%, 2065 онд 32.7%, 2100 онд 23.8%: RCP8.5 загварын хувьд 2035 онд 44.5.%, 2065 онд 21.9%, 2100 онд 4.7% болж талбайн хэмжээ тус тус багасахаар байна.