Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2014-2016
Санхүүжилт: 9900.00 мян.төг
Түлхүүр үг : Бодисын найрлага, технологийн ангилал, бутлалт, нунтаглалт, гравитаци, флотаци
Үр дүн
- Хатавчийн өндөр уул, Өлөнт хяр, Баруун шувуун уул, Өндөр жавхлант, Ар богол, Шаазгайтын алтны үндсэн орд газруудыг тогтоож судалсан.
- Орд газруудын бодисын найрлагын судалгааг явуулан технологийн шинж чанарыг тус бүрд тодорхойлсон.
- Төрөл бүрийн алтны хүдрээс сорьц авах, хатаах, бутлах, урьдчилсан ба хяналтын шигшилт явуулах, нунтаглах, холих, сорьцыг багасгах, технологийн туршилтад сорьцыг бэлтгэх, зутанг туршилтад бэлтгэх, алтны хүдрийн химийн найрлага, физик шинж чанар, хүдэр ба бүтээгдэхүүн дэх эрдсийг тодорхойлох аргуудыг судалж боловсруулав.
- Өлөнтийн хяр, Ар богол, Шаазгайт, Өндөр жавхлантын орд газруудын хүдэр кварц ба кварц-карбонат сульфидын бус, Хатавчийн өндөр уул, Баруун шувуун уул, Өндөр нарангийн орд газрын хүдэр кварц ба кварц карбонатын, Салхитын ордын хүдэр кварц-карбонат сульфидын төрөлд хамаарагдаж байна. Орд газар бүрийн хүдрийг баяжуулах технологийн чиглэлийг геологи – технологийн төрөл ангиллын судалгаан дээр үндэслэн тодорхойлов.
- Алтны хүдрийн гарал үүсэл, технологийн ангиллын онолын судалгааг явуулан үр дүнг гаргасан.
- 8 орд газрын хүдрийг баяжуулах чиглэлийг тогтоож мэдээллийн санг бүрдүүлсэн.
- Өндөр наран, Өлөнтийн хяр, Ар боголын алтны үндсэн орд газруудын хүдрийн дээжид геологи-технологийн төрөл ангиллын дагуу бодисын найрлага, онцлог шинж чанарт нь үндэслэн технологийн туршилтуудыг зохих арга зүй аргачлалын дагуу явуулж, алтны өндөр агуулга, авалттай баяжмал бүтээгдэхүүн гарган авч болохыг тогтоосон.
- “Алтны хүдэр баяжуулах туршилт судалгааны аргууд” ном бичигдсэн.
- ЭШӨ-4, ЭШИ-3, ашигтай загварын гэрчилгээ-2, үйлдвэрт шилжүүлсэн зөвлөмж -3.
- Удирдаж хамгаалуулсан магистр -1.