Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Нийслэлийн байгаль орчны бохирдлын харилцан хамаарал, нөхөн сэргээх технологийн физик химийн процессын судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Сэдэвт ажил

Хугацаа: 2014-2016

Санхүүжилт: 30000.00 мян.төг

Түлхүүр үг : Өнгөн хөрс, хүнд элемент, бохирдлын түвшин, гео-оронзайн тархалтын зураг, харилцан хамаарал, бохирдлыг бууруулах In-situ технологи

Үр дүн

Энгийн, олон хэмжээст статистик, геостатистикийн аргуудаар боловсруулж Бохирдлын түвшний тархалтын төлөв, бохирдуулах эх үүсвэр, геохимийн төлөв байдал ба цаг хугацааны өөрчлөлтийн судалгааг хийлээ
•Макро ба микроэлементүүдийн тархалтад үнэлгээ хийж, Pb, Cu, Zn, Cd, Cr, Ni, Co, Mn-ийн нийт агуулгын тархалтын зураглал гаргасан
•Pb, Cu, Zn, Cd, Cr, Ni, Co, Mn-ийн хуурмаг нийт агуулгыг атомын спектроскопийн дөлөн атомчлалын аргаар тодорхойлж, бохирдлын түвшинг олон улсын баллын аргачлалаар суурь хөрсөн дэх агуулгатай харьцуулан тооцож, тархалтын зураглалыг гаргасан.
Фактор ба кластер анализ нь ижил үр дүнг үзүүлсэн. Фактор ба кластер анализын үр дүнгээр өнгөн хөрсөн дэх хүнд элементүүд нь орших эх үүсвэр ба геохимийн төлөв байдлаараа
•(Zn, Pb, Cu) – агаарын бохирдлын улмаас хөрсөнд хуримтлагдсан
•(Co, Ni, Cd) – хөрсний элэгдэл эвдрэлээс үүдэлтэй
• (Mn, Cr) – хөрсний элэгдэл эвдрэлээс үүдэлтэй болон цэгэн эх үүсвэрээс үүдэлтэй гэсэн 3 өөр эх үүсвэрээс үүдэлтэй тархсан байна.
Хот болон түүний орчны хөрсний бохирдолд нөлөөлөх хүчин зүйлс нь юуны түрүүн агаарын бохирдол, гудамжны хөдөлгөөнт эх үүсгүүрээс шалтгаалах бохирдол (автомашин зэрэг), хүний үйл ажиллагаанаас шалтгаалах хөрсний шууд бохирдолтой холбон үзэх шаардлагатай. Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдол нь цахилгаан станц, уурын зуух, гэр хорооллын яндан, төрөл бүрийн тээврийн хэрэгслийн яндангаас гарах утаагаар голчлон тодорхойлогдоно. Ийнхүү төрөл бүрийн хүнд металл, хорт бодисоор бохирдсон агаар нь хөрс бохирдуулах нэгэн нөхцөл болно. Иймд энэ сэдэвт ажлын хүрээнд “байгаль орчны бохирдол эх үүсвэрээс хамаарах математик загварчлал”-ыг гаргалаа.
Зарим газрын бохирдолтой дээжинд физикийн цахилгаан кинетикийн арга, in-situ химийн тогтворжуулах арга болон биологийн нөхөн сэргээлтийн ЕМ технологиудын аргуудыг харьцуулан хүнд элементийн бохирдлыг бууруулах, бохирдсон хөрсийг нөхөн сэргээх туршилт судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Туршилтын дээжинд
•Хөрсний шинж чанарын өөрчлөлтийн судалгаа
•Хүнд металлын агуулгад тогтворжуулагч бодисын нөлөөлөх байдал буюу шингээх процессын судалгаа
•Хүнд металлын тогтворжилт ба сөрөг нөлөөллийн бууралтын судалгаа зэргийг хийсэн
Бохирдолтой хөрс ба түүнд байгалийн шингээгч гумат, аргал хольж, цахилгаан соронзон кинетикийн туршилт хөрсний дээжинд хүнд металл ба органик бодисуудын задрал ба нэгдэлд динамик өөрчлөлт явагдаж хөрсний микробүтэц сайжирч элементийг агуулгад өөрчлөлт орсон.
“In-situ” тогтворжуулах (Гумат, Төмөр, Аргал) технологиор үйлчилсэн хөрсний дээжинд хүнд металлын сөрөг нөлөөллийн бууралт нь Cd-ийн хувьд жигд de/e 10-30 % буурсан, тогтворжуулагчаас хамаараад хөрсний шинж чанарын өөрчлөлт ба Pb, Cu, Ni-ийн сөрөг нөлөөллийн бууралт харилцан адилгүй сайжирсан байлаа.
Ашигтай бичил биетнүүдийн нийлмэл биобэлдмэлээр буюу EM технологийн үед үйлчлэл үзүүлэхээс өмнө болон үйлчлэл үзүүлсний дараах үе шатуудад Cr -ийн нийт агуулга арьс ширний үйлдвэр, цэвэрлэх байгууламж орчим ба нарантуул зах орчмын дээжинд, харин Pb-ны агуулга цэвэрлэх байгууламж ба цагаан даваа орчмын дээжинд жигд буурсан нь ажиглагдаж байна. Бусад газрын дээжүүдэд Cr, Pb-ийн нийт агуулга өсөөд буурах юмуу эсвэл буураад өсөх зэрэг харилцан адилгүй үр дүн үзүүлж байна.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Б.Өлзийтогтох “Баянхонгор аймгийн төвийн өнгөн хөрсөн дэх хүнд элементийн агуулгыг атомын шингээлтийн аргаар тодорхойлсон үр дүн” Дэлгэрэнгүй
2 Ц.Очирхүү “Хот суурин газрын өнгөн хөрсний хүнд элементийн бохирдлыг цахилгаан кинетикийн аргаар багасгах боломж” Дэлгэрэнгүй
3 Г.Очирбат “Хот суурин газрын нутаг дэвсгэрийн хөрсний зураглал үйлдэхэд геостатистик анализын аргыг хэрэглэх нь” Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Улаанбаатар хотын хүн ам ихээр төвлөрөн суурьшсан аж ахуйн үйл ажиллагаанд илүү өртсөн хөрс бүхий нутаг дэвсгэр хүнд металлаар бохирдсоныг жил бүр хүнд металлын бохирдлын түвшинд холбогдох эрдэм шинжилгээ, хяналтын байгууллагаас байнгын тандалт шинжилгээ хийж үнэлгээ дүгнэлт гаргаж байх шаардлагатай. Дэлгэрэнгүй
2 Улаанбаатар хотын хүн амын суурьшлын болон аж ахуйн үйл ажиллагаанд ихээр өртөж талхлагдаж хүнд хортой металлаар бохирлогдсон хөрсийг бохирдохоос сэргийлэх техник-технологи , экологи- эрүүл ахуй- төлөвлөлтийн арга хэмжээг холбогдох байгууллагууд, хот дүүргийн засаг даргын тамгын газар, иргэдийн оролцоотойгоор нэгдсэн арга хэмжээг авч явуулах хэрэгтэй байна. Дэлгэрэнгүй
3 Улаанбаатар хотын хөрсний хүнд металлын бохирдлыг бууруулахад нанотехнологийн хими-биологийн болон физикийн аргыг ашиглан цэвэршүүлэх технологийг нэвтрүүлэх арга хэмжээ авч ажиллах Дэлгэрэнгүй
4 Хот суурингийн эдэлбэр газрын өнгөн хөрсний хүнд металлын бохирдлоос тэнд амьдарч байгаа хүн амын эрүүл мэндэд үзүүлэх эрсдэл нөлөөллөөс шалтгаалсан өвчин эмгэгийг тусгай хөтөлбөр, аргачлалаар мэргэжлийн өндөр түвшинд судалж ,өвчлөлөөс сэргийлэх арга хэмжээг эрүүл мэндийн салбарын бодлогын түвшинд хэрэгжүүлж Монгол улсын үндэсний аюулгүй байдлын түвшинд шийдвэрлэж байх. Дэлгэрэнгүй
5 Хүнд металлаар хөрс бохирдсоныг судалж бохирдлыг бууруулах, өвчлөхөөс сэргийлэх хүний нөөцийн болон лаборатори, техникийн чадамжийг бий болгож, хөрсний хүнд металлын бохирдол, хүн амын өвчлөлийг бууруулах, сэргийлэх арга хэмжээг салбар хоорондын болон иргэд, аж ахуйн нэгжийн оролцоотойгоор хэрэгжүүлэх шаардлагатай байна. Дэлгэрэнгүй
6 Сүүлийн үеийн судалгааны ажлуудын тоймоос харахад дэлхийн улс орнуудад хөрсний бохирдлыг бууруулахад экологид халгүй технологийн нэг болох цахилгаан кинетикийн нөхөн сэргээлтийн аргыг эрчимтэй судлан туршиж байна. Бидний туршилтын эхний үр дүнгээс харахад, энэ аргыг хүнд металлаар бохирдсон хөрсний талбайд хээрийн нөхцөлд, бохир усны лаг, элсэнд турших боломжтой гэж үзэж байна. Дэлгэрэнгүй
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Улаанбаатар хотын өнгөн хөрсөн дэх Mn-ийн нийт агуулгын тархалтын зураг Дэлгэрэнгүй
2 Улаанбаатар хотын өнгөн хөрсөн дэх Ni-ийн нийт агуулгын тархалтын зураг Дэлгэрэнгүй
3 Улаанбаатар хотын өнгөн хөрсөн дэх Cr-ын нийт агуулгын тархалтын зураг Дэлгэрэнгүй
4 Улаанбаатар хотын өнгөн хөрсөн дэх Co-ын нийт агуулгын тархалтын зураг Дэлгэрэнгүй
5 Улаанбаатар хотын өнгөн хөрсөн дэх Zn-ын нийт агуулгын тархалтын зураг Дэлгэрэнгүй
6 Улаанбаатар хотын өнгөн хөрсөн дэх Pb-ны нийт агуулгын тархалтын зураг Дэлгэрэнгүй
7 Улаанбаатар хотын өнгөн хөрсөн дэх Cu-ийн нийт агуулгын тархалтын зураг Дэлгэрэнгүй
8 Улаанбаатар хотын өнгөн хөрсөн дэх Cd-ийн нийт агуулгын тархалтын зураг Дэлгэрэнгүй
9 Гол компонентийн шинжилгээний үр дүн 3 компонент тус бүрийн тархалтын зураг ( 3ш ) Дэлгэрэнгүй
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 E.V Shabanova, I.E Vasilyeva, B.Khuukhenkhuu, G. Ochirbat, Ts Otgontuul, Ts Byambasuren “Identifying anthropogenic sources of pollutions in Ulaanbaatar soils by methods of multivariate statistical analysis” Дэлгэрэнгүй
2 O.A Proydakova , E.V Shabanova , I.E Vasilyeva , B.Khuukhenkhuu , Ts Otgontuul , Ts Byambasuren “Multivariate Statistical Approaches to Identify Heavy Metal Sources in Ulaanbaatar Soil” Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Б.Энхзул, Г.Очирбат, Д.Цэдэнбалжир, Б.Хүүхэнхүү, И.Е Васильева , Е.В Шабанова , Ц.Бямбасүрэн “Улаанбаатар хотын өнгөн хөрсөн дэх хүнд элементүүдийн тархалт, эх үүсвэр, геохимийн төлөв байдлын судалгааны үр дүнгээс” Дэлгэрэнгүй
2 Б.Энхзул, Г.Очирбат, Д.Цэдэнбалжир, Б.Хүүхэнхүү, Ц.Бямбасүрэн, И.Е Васильева, Е.В Шабанова “Улаанбаатар хотын өнгөн хөрсөн дэх хүнд элементүүдийн бохирдлын судалгаанд фактор ба кластер анализын аргуудыг хэрэглэсэн үр дүнгээс” Дэлгэрэнгүй
3 Ц.Отгонтуул, Б.Энхзул, Д.Цэдэнбалжир, Б.Хүүхэнхүү, И.Е Васильева , Е.В Шабанова , Ц.Бямбасүрэн “Хөрсөн дэх химийн элементүүдийн агуулгыг тодорхойлох атомын спектроскопийн аргуудын харьцуулсан судалгааны үр дүнгээс" Дэлгэрэнгүй
4 E.V Shabanova, I.E Vasilyeva, G.Ochirbat, D.Tsedenbaljir, Ts Byambasuren, B.Khuukhenkhuu Discriminant analysis of trace element concentrations in Ulaanbaatar soil” Дэлгэрэнгүй
5 Н.Индра, Б.Батжаргал, С.Жавзанпагма, Ч.Болормаа, Ц. Дашдондов, Ч.Батсүх “Хөрсний бохирдолд ашигтай бичил биетний биобэлдмэлийг ашигласан үр дүн” Дэлгэрэнгүй
6 Н.Индра, Б.Батжаргал, С.Жавзанпагма, Ч.Болормаа, Ц. Дашдондов, Б.Баярсайхан, Ч.Батсүх “Микробиологийн дэвшилтэт технологи ашиглан бохирдсон хөрсийг эрүүлжүүлсэн судалгаа” Дэлгэрэнгүй
7 Ц.Отгонтуул, Д.Цэдэнбалжир, Б.Хүүхэнхүү, Ц.Бямбасүрэн “Хөрсөн дэх хүнд элементийн хөдлөлзүй, экосистемд үзүүлэх нөлөө” Дэлгэрэнгүй
8 Г.Очирбат, Д.Цэдэнбалжир, Б.Хүүхэнхүү, Ц.Бямбасүрэн “Хөрсний хүнд металлын бохирдлын өөрчлөлтийг судалсан үр дүнгээс” Дэлгэрэнгүй
9 Б.Хүүхэнхүү, Ц.Бямбасүрэн, Д.Цэдэнбалжир, Г.Очирбат “Улаанбаатар хотын хөрсний хар тугалганы тархалт, геостатистикийн шинжилгээ” Дэлгэрэнгүй
10 Ш.Мөнхжаргал, Б.Хүүхэнхүү, Д.Цэдэнбалжир, Ц.Очирхүү “Хот суурин газрын хүнд металлаар бохирдсон өнгөн хөрсийг нөхөн сэргээхэд цахилгаан кинетикийн аргыг ашиглах боломж” Дэлгэрэнгүй
11 E.V Shabanova, I.E Vasilyeva, B.Khuukhenkhuu, D.Tsedenbaljir , Ts Byambasuren “Enrichment factor of some heavy metal in Ulaanbaatar surface soil” Дэлгэрэнгүй
12 E.V Shabanova, I.E Vasilyeva, G.Ochirbat, D.Tsedenbaljir, B.Khuukhenkhuu, B.Enkhzul, Ts Byambasuren “The association of trace elements in Ulaanbaatar surface soil and their spatial distribution” Дэлгэрэнгүй
13 B.Ulziitogtokh, B.Khuukenkuu, R.Galbadrakh, T.Myanganbaatar, B.Munkhzul, Ts Ochirkhuu , G.Ochirbat “The using natural organic matter for the removal heavy metals from contaminated soil by electro kinetic processes” Дэлгэрэнгүй
14 B.Bat-Erdene, B.Khuukhenkhuu, Sh Munkhjargal, Ts Ochirkhuu “By using activated water, the investigation to reduce contamination of ground soil polluted by heavy element’’ Дэлгэрэнгүй
15 B.Khuukhenkhuu, G.Ochirbat, B.Enkhzul, Ts Byambasuren, Sh Munkhjargal, Ts Ochirkhuu “The using natural organic matter for the removal heavy metals from contaminated soil by electro kinetic processes” Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 The association of trace elements in Ulaanbaatar surface soil and their spatial distribution Дэлгэрэнгүй
2 Enrichment factor of some heavy metal in Ulaanbaatar surface soil Дэлгэрэнгүй
3 Comparison of atomic spectroscopic methods for determination of chemical elements in surface soil from Ulaanbaatar Дэлгэрэнгүй
4 Application of geostatistical method of analysis to soil pollution mapping in urban area” Дэлгэрэнгүй
5 The using natural organic matter for the removal heavy metals from contaminated soil by electro-kinetic process Дэлгэрэнгүй
6 Pollution index assessment of heavy metals in the Ulaanbaatar soil and their distribution maps Дэлгэрэнгүй
7 Хөрсний бохирдолд ашигтай бичил биетний биобэлдмэлийг ашигласан үр дүн” Дэлгэрэнгүй
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Хөрсний бохирдлыг бууруулах “in-situ тогтворжуулах технологиор үйлчилсэн хөрсний шинж чанар, хүнд металлын судалгаа Дэлгэрэнгүй
2 Хөрсөн дэх химийн элементүүдийн агуулгыг тодорхойлох атомын спектроскопийн аргуудын харьцуулсан судалгааны үр дүнгээс (Улаанбаатар хотын өнгөн хөрс) Дэлгэрэнгүй
3 Улаанбаатар хотын өнгөн хөрсөн дэх хүнд элементүүдийн тархалт, эх үүсвэр, геохимийн төлөв байдлын судалгааны үр дүнгээс Дэлгэрэнгүй
4 “Улаанбаатар хотын өнгөн хөрсөн дэх хүнд элементүүдийн бохирдлын судалгаанд фактор ба кластер анализын аргуудыг хэрэглэсэн үр дүнгээс” Дэлгэрэнгүй
5 Хот суурин газрын өнгөн хөрсний дээжийн судалгаанд цахилгаан кинетикийн нөхөн сэргээлтийн аргыг ашиглах боломж Дэлгэрэнгүй
6 Хөрсний бохирдлыг бууруулах in-situ тогтворжуулах технологиор үйлчилсэн хөрсний шинж чанар, хүнд металлын судалгаа Дэлгэрэнгүй
7 Хөрсөн дэх микроэлементүүдийн бохирдлын үнэлгээний аргуудын харьцуулсан судалгааны үр дүнгээс Дэлгэрэнгүй
8 Хөрсөн дэх хүнд элементийн хөдлөлзүй, экосистемд үзүүлэх нөлөө” Дэлгэрэнгүй
9 Хөрсөн дэх Pb, Cr-ийн бохирдлыг бууруулах EM технологийг туршсан судалгааны зарим үр дүнгээс Дэлгэрэнгүй
10 Хөрсний бохирдлыг бууруулах “in-situ тогтворжуулах технологиор үйлчилсэн хөрсний шинж чанар, хүнд металлын судалгаа Дэлгэрэнгүй
11 Хөрсний хүнд металлын бохирдлыг бууруулах технологийг сонгож хэрэглэх боломжоос Дэлгэрэнгүй
12 Хөрсний ЦКНС процесст; хүнд металлын ионуудын нүүлт ба pH-ийн түгэлтэнд электродын орон зайн байрлалын нөлөөлөл Дэлгэрэнгүй
13 Хүнд металлын бохирдолтой хөрсний талбайд ЦКНС-ийн аргыг туршиж буй үр дүнгээс Дэлгэрэнгүй
14 Улаанбаатар хотын хөрсөн дэх микроэлементүүдийн вариацийг дискриминант анализын аргаар тооцоолсон үр дүнгээс Дэлгэрэнгүй
15 UV/VIS спектрофотометрээр хөрсний органик нэгдэл тодорхойлох аргазүйн судалгаа Дэлгэрэнгүй
16 Г.Улан-Батор Форма нахождения тяжелых металлов в почве при изучении их экологического риска Дэлгэрэнгүй
17 Хот суурин газрын өнгөн хөрсний хүнд элементийн бохирдлыг идэвхжүүлсэн усаар багасгах боломжийг судлах’ Дэлгэрэнгүй
18 Хот суурин газрын өнгөн хөрсний дээжийн судалгаанд цахилгаан кинетикийн нөхөн сэргээлтийн аргыг ашиглах боломж Дэлгэрэнгүй
19 Хүнд металлын бохирдолтой хөрсний талбайд ЦКНС-ийн аргыг туршиж буй үр дүнгээс Дэлгэрэнгүй
20 Геостатистик анализ боловсруулалт (Diffusion kernel)-ын арга”Улаанбаатар хотын өнгөн хөрсний зарим хүнд элементийн тархалтын үнэлгээ, хугацааны өөрчлөлтийн төлөв байдал Дэлгэрэнгүй
21 Ирланд дахь Мөнгөний уурхайн талбайн хар тугалгын аюулын үнэлгээ, Геостатистикийн шинжилгээ Дэлгэрэнгүй
22 Улаанбаатар хотын өнгөн хөрсний хар тугалганы аюулын үнэлгээ, Геостатистикийн шинжилгээ Дэлгэрэнгүй
23 Хот суурин газрын нутаг дэвсгэрийн хөрсний зураглал үйлдэхэд геостатистик анализын боловсруулалтын аргыг хэрэглэх нь Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Хөрсний хүнд элементүүдийн бохирдлын түвшний тархалтын гео-оронзайн зураг гаргах геостатистик анализын боловсруулалтын арга Дэлгэрэнгүй
2 Хөрсний хүнд элементүүдийн бохирдлын эх үүсвэрийг тогтоох Олон хэмжээст статистикийн аргууд •Гол компонентын анализын арга •Кластер анализын арга •Фактор анализын арга Дэлгэрэнгүй
3 Хөрсний хүнд элементүүдийн бохирдлын цаг хугацааны өөрчлөлтийг тодорхойлох Дискриминант функцийн арга Дэлгэрэнгүй
4 Хөрсний хүнд элементүүдийн бохирдлын экологи гео-химийн үнэлгээний индексийн аргууд •Бохирдлын түвшин •Баяжилтын фактор •Хортой чанарын фактор •Хөдлөлзүйн фактор Дэлгэрэнгүй
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД