Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Метал оксианионы бохирдлыг цэвэрлэх шинэ материал гарган авах



Салбар : Байгалийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Сэдэвт ажил

Хугацаа: 2014-2016

Санхүүжилт: 30700.00 мян.төг

Түлхүүр үг : Үелсэн давхар гидроксид, layered double hydroxide, метал оксианион, XRD, SEM, адсорбц, адсорбент

Үр дүн

Сэдэвт ажлын хүрээнд хүрээлэн байгаа орчин болон эрүүл мэндэд хортой хүнд метал болох хүнцэл-As, хром-Cr, селен-Se-ийн метал оксианионууд aрсенат (HAsO42 or AsO43 ), хромат (CrO42 or Cr2O72 ), селенит (HSeO3 or SeO32 )-ийн агуулгыг бохирдсон усанд тодорхойлж, шингээлтийн параметрүүдийг тодорхойлон , технологийн заавар-1, патент-1, ном сурах бичиг-1 гаргасан.
Сэдэвт ажил хэрэгжсэнээр байгаль орчин хийгээд шинжлэх ухаанд сонирхолтой мэргэжилтэн бэлдэж мэргэшүүлэх, онолын болоод дадлага туршилтаараа өнөөгийн нийгэмтэй хөл зэрэгцэх чадвар бүхий боловсон хүчнүүдийг баклавар (1), магистр (3)-ын хэмжээнд бэлдэн мэргэшүүлж байна.
ҮДГ хэмээх шинэ шингээгч буюу ион солилцогч материалыг гаргаж авч туршилт судалгааны үр дүнгээ Монгол оронд төдийгүй олон улсын шинжлэх ухааны сэтгүүлд өгүүлэл илтгэл байдлаар хэвлүүлэн баталгаажууллаа. Багын гишүүд гадаад, дотоодын сэтгүүл хуралд идэвхтэй оролцож өгүүлэл-12, илтгэл-12 –ийг хэлэлцүүлэв.
Синтезийн шинэ материал болох Mg/Al ҮДГ-г түүний уламжлалуудын хамтаар Mg/Al ҮДГ, Mg/Fe ҮДГ, Mg/Ni/Al ҮДГ, Mg/Co/Al ҮДГ, Ni/Al ҮДГ гарган авлаа. Эдгээр материалыг XRD, FTIR-ийн шинжилгээгээр ҮДГ болохыг батлав.
SEM-ийн дүнгээс харахад бүх дээжүүд нэгэн төрлийн нимгэн 20-30нм зузаантай үелсэн гидроталцит бүтэц үүсгэсэн. EDX-ийн дүнгээс харахад металуудын харьцаа нь анх уусмалд авсан металуудын харьцаатай ижил 3:1 байсан юм. Иймд эдгээр синтезлэсэн бүтээгдэхүүнүүдэд гидроталцит(hydrotalcite) төрлийн фаз илэрсэн нь батлагдаж байна.
ҮДГ-ын шингээлтийн шинж чанарт дулааны боловсруулалтын нөлөөллийг судлах зорилгоор дулааны анализ (TGA)-ыг хийсэн. Доорх шинжилгээний дүнгээс харахад ҮДГ нь 220º болон 450ºС-д массын алдагдал үүссэн нь гадаргуун ус, завсрын ус, нүүрстөрөгчийн давхар оксидоо алдсан болохыг баталж байна.
ҮДГ-нь үндсэн гурван шингээлт явуулдаг болохыг шингээлтийн бүлэг туршилтуудаар тодорхойлов. 1. Гадаргуун шингээлт, 2. Ион солилцол, 3. Бүтцээ дахин сэргээх.
Рентген диффрактометрийн шинжилгээний дүнгээс харахад шатаагаагүй ҮДГ ба 220ºC-д шатаасан ҮДГ -ын үндсэн пикүүд илэрсэн байгаа бол 450ºC-д шатаасан ҮДГ -ын үндсэн пикүүд илрээгүй бөгөөд Cr(VI)-ын шингээлтийн дараа үндсэн пикүүд илэрч байгаа нь Мg/Al ҮДГ нь бүтцээ дахин сэргээн шингээлт явуулдаг болохыг баталж байна.
Mg/Al ҮДГ450 -ийг ашиглан Cr (VI) шингээх колонкон туршилтыг хромын стандарт хэмжээг тогтоохын тулд хийсэн. Cr (VI)-ийн анхны концентраци 11.18мг/л байсан ба BV 40 удаа нэвтэрсний дараагаас Cr (VI)-ийн ион илэрч BV 60 –д үндсэн уусмал гарч шингээлтийн багтаамж нь 115 мг/г болсон.
Mg/Al ҮДГ000, Mg/Al ҮДГ220 ба Mg/Al ҮДГ450 шингээлтийг Langmuir, Freundlich –ийн шугаман тэгшитгэл ашиглан тодорхойлов. Хазайлтын коэффициент R2 нь 0.86 –0.99 байгаа нь тухайн тэгшитгэлүүд тохирч байгааг харуулж байна. Langmuir изотерм нэгэн төрлийн шингээлт явдаг бол Freundlich –ийн изотермын утга нь шингээгчийн гадаргуун талбай их, ҮДГ-д Аs (V)-ийн шингээлт нэгэн төрлийн биш байгааг илэрхийлнэ.
Дорноговь аймгийн Хатанбулаг, Улаанбадрах сумдын Амна 1, Амна 1 Гахай худаг, Амна 2, Амна 3, Амна 4, Захиргааны худаг, Цэргийн анги, Сургуулийн худаг, Болор, Рашаант, Шанд урд, Хойд худаг, 7-р худаг, 10-р худаг, 3-р худаг, HS3 зэрэг 17 худгаас ундн ы усны дээж авсан усны ерөнхий үзүүлэлтүүдийг тодорхойлон метал оксианионы бохирдлыг тодорхойлоход As болон Se 2-9 дахин их байна.
Бидний тооцоолсноор хамгийн багадаа Mg/Al-ҮДГ-ийн 1 гр шингээгч орчны pH-7-той, 0.1ppm хүнцлийн агуулгатай (Монгол улсын стандарт 0.01ppm) 160 л усыг цэвэрлэх боломжтой ба Хатанбулаг сумын төвийн нийт усны хэрэглээг 4000 л гэж тооцоход 25 гр Mg/Al-ҮДГ-ээр цэвэрлэх боломжтой.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 “Метал оксианионы бохирдлыг цэвэрлэх шинэ материал гарган авах” сэдэвт ажлын тайлан -2016 2014 Дэлгэрэнгүй
2 Э. Отгонжаргал, Д. Хасбаатар, Г. Бурмаа, С. Энхтуул, Б. Нямсүрэн “Оксианионы бохирдолд үелсэн давхар гидроксидыг ашиглах” , Улаанбаатар. 2016 Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Д. Хасбаатар, Э. Отгонжаргал “Үелсэн давхар гидроксидыг тундасжуулах аргаар синтезлэх технологийн заавар” , ШУА-ХХТХ-ийн Эрдмийн зөвлөл 2016 Дэлгэрэнгүй
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Э. Отгонжаргал, Д. Хасбаатар “Метал оксианиныг цэвэрлэх үелсэн давхар гидроксид гарган авах” (хүлээгдэж байгаа) 2016 Дэлгэрэнгүй
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 E. Otgonjargal, A. D, Kitae Baek, Jung-Seok , Yang Khasbaatar “Study on removal of Se (IV) using Fe-Mn layered double Hydroxides and Fe-Mn DOs”, 2016 Дэлгэрэнгүй
2 Otgonjargal E, Nyamsuren B, Surenjav E, Burmaa G, Temuujin J, D. Khasbaatar. Removal of Chromium from Aqueous Solution by Thermally Treated Mgal Layered Double Hydroxide. Heighpubs J Civil Environ Eng. ; 1: 001-008. 2017 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Д. Хасбаатар, Э. Отгонжаргал “Зэс-молибдений хүдрийн баяжуулалтанд синтезийн шинэ бодисын харьцуулсан судалгаа” 2014 Дэлгэрэнгүй
2 Э. Отгонжаргал “Үйлдвэрийн зориулалттай химийн тэсрэх бодисын судалгаа” ХСИС, ХС, “ 2014 Дэлгэрэнгүй
3 С. Энхтуул MNS 6458: “Химийн бодисын агуулахын барилгад тавигдах ерөнхий шаардлага” БОНХЯ-тай хамтарсан гэрээт ажил, 2014 Дэлгэрэнгүй
4 Э. Отгонжаргал, Г. Бурмаа, Б. Энхмаа, M. Энхтуул, Л. Ням-Очир, Д. Хасбаатар, Sori Ryu “Үелсэн давхар гидроксидын синтез ба түүний физик-химийн шинж чанар” Химийн Нийгэмлэгийн бүтээл №9 in press 2014 Дэлгэрэнгүй
5 E. Otgonjargal, G. Burmaa, B. Enkhmaa, M. Enkhtuul, L. Nyam-Ochir, D. Khasbaatar, Sori Ryu “Study on synthesizing Mg/Al layered double hydroxides at different pHs” 2014 Дэлгэрэнгүй
6 Э. Отгонжаргал, С. Энхтуул, Б. Энхмаа, Л. Ням-Очир, Д. Хасбаатар “Байгалийн гаралтай гидроталцитыг синтезлэх” 2015 Дэлгэрэнгүй
7 Э. Отгонжаргал, Д. Хасбаатар “Тэсрэх бодисын химийн механизм” 2015 Дэлгэрэнгүй
8 А. Минжигмаа, С. Энхтуул, Л. Жаргалсайхан “Тэсрэх дэлбэрэх бодисын хадгалалтанд тавигдах шаардлага” 2015 Дэлгэрэнгүй
9 Б.Нямсүрэн, С.Энхтуул, Э. Отгонжаргал, Д.Хасбаатар Мg/Аl “Үелсэн давхар гидроксид ашиглан хромыг усан уусмалаас нь цэвэрлэх судалгаа” 2016 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 E. Otgonjargal, B. Nyamsuren, S. Sukhbat, S. Enkhtuul, G. Burmaa, , N. Shurkhuu, , D. Khasbaatar “Adsorption isotherms of drinking water by ҮДГ in Mongolia” ICCIUNR- , 85p 2016 Дэлгэрэнгүй
2 B. Nyamsuren, S. Enkhtuul, E. Otgonjargal , G. Burmaa, N. Shurkhuu, D. Khasbaatar, “Study on adsorption of chromium on Mg 2016 Дэлгэрэнгүй
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Б. Нямсүрэн, С. Энхтуул, Б. Энхмаа, Г. Бурмаа “Асгатын полисульфидын баяжмал дахь зэсийг хүхрийн хүчлийн орчинд натрийн нитратаар уусгах” 2014 Дэлгэрэнгүй
2 Э. Отгонжаргал, , Д. Хасбаатар "Тэсрэх бодисын химийн механизм" 2015 Дэлгэрэнгүй
3 Э.Отгонжаргал, С. Энхтуул, Б. Энхмаа, Л. Ням-Очир, Д. Хасбаатар “Байгалийн гаралтай гидроталцитыг синтезлэх” 2015 Дэлгэрэнгүй
4 Э. Отгонжаргал "Байгалийн гаралтай түүхий эдийг тэсрэх бодист ашиглах боломж" 2016 Дэлгэрэнгүй
5 E. Otgonjargal, B. Nyamsuren, S. Sukhbat,, S. Enkhtuul,, G. Burmaa, N. Shurkhuu, D. Khasbaatar “Adsorption isotherms of drinking water by ҮДГ in Mongolia” ICCIUNR-, 85 p 2016 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД