Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2014-2016
Санхүүжилт: 48000.00 мян.төг
Түлхүүр үг : хими, технологи, газрын царцдас, органик бодис, шавар
Үр дүн
Тамсагбулаг, Цагаан-Элсний ордуудын нефтийн 4500С-аас дээш нэрэгдэх хүнд үлдэгдлийн (33,78%, 53,99%) парафины агуулга 21,3 ба 20,8% (өндөртэй), асфальтены болон (2,2%; 0,92%), гетероатомт нэгдлүүдийн агуулгыг тодорхойлж энэ үндсэн дээр хүнд үлдэгдлийг 1% персульфат калийн катализатор болон 3% хүхрийн нэмэлттэй 2500С-д 3л/мин агаарын хүчилтөрөгчөөр 4 цаг исэлдүүлж битум гарган авах боломжтой нь тогтоогдов. Гарган авсан битумыг полимер, давирхай зэрэг модификаторуудын нэмэлттэй боловсруулан битумын физик-механикийн болон ашиглалтын үзүүлэлтүүдийг сайжруулах боломжтой юм.
- Өвөржаргалант болон Шинэхудгийн ордуудын шатдаг занарын техникийн үндсэн үзүүлэлтүүд, найрлага, шинж чанарын судалгаанд үндэслэн Өвөржаргалантын занар Тиссогийн I төрөлд, Шинэхудагийн занар II төрөлд хамаарагдаж буйг тогтоов. Эдгээр ордуудын занарыг механо боловсруулалт болон усны нэмэлттэй “суперкритик” нөхцөлд термолизд оруулж шингэн бүтээгдэхүүний гарцыг 2 дахин нэмэгдүүлж (8,31%), гетероатомт нэгдлүүдийн агуулга багатай “нийлэг нефть” гарган авах боломжтой.
- Монгол орны Дорнод аймгийн Баруун шавар, Сангийн далай, Гүн, Лаг, Баянхонгор аймгийн Борвой нуурууд, Дундговь аймгийн Бөөлжихийн рашааны эмчилгээний шавар тус бүрийн ерөнхий ба бальнеологийн үзүүлэлтүүд (16), элемент (35), эрдэс (5-7), органик бодисын агуулга, бүрэлдэхүүн (70-110) , шинж чанарын судалгаанд үндэслэн эдгээр нуурын шавар нь олон улсын өндөр эрдэсжилттэй, дунд зэргийн сулфидлэг хүхэртустөрөгчит лаг шаврын ангилалд хамрагдаж байгааг тогтоолоо.
- Эмчилгээний навар, хүрэн нүүрс,занараас ялгасан ГБ-т суурилсан Auo, Pto – ны нанокомпозитыг нийлэгжүүлэн гаргаж физик химийн шинж чанарыг орчин үеийн нарийн аргууд (РЭДСМА, УФ, ИК, РД, СЭМ, ТЭМ)-судлан тогтоож, улмаар тэдгээрийн өндөр антиоксидант болон ургамлын өсөлтийг дэмжих үйлчлэлтэй болохыг судлан тогтоосон. Эмчилгээний шаврын усан хандын бэлдмэлийг гарган авах технологийн заавар боловсруулж стандарт батлуулан патент авсан болно