Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2014-2016
Санхүүжилт: 19200.00 мян.төг
Түлхүүр үг : Хүн амын байршилт, нутагшилт Хотжилт Жижиг суурин Нийгмийн үйлчилгээ Дэд бүтэц Хот орчмын бүс
Үр дүн
•Объектив, субектив хүчин зүйлийг харгалзан амьдралын чанар ухагдахууныг илэрхийлэх 28 үзүүлэлтийг тодорхойлж, боловсруулсан аргазүйн дагуу амьдралын чанар индексийг ашиглан, 4 аймгийн жишээн дээр нутаг дэвсгэрийн ялгааг харуулсан газрын зургийг зохиов.
•Судалгаанд хамрагдсан 13 аймгийн М:6 000 000-ын масштабтай хүн ам, хөдөлмөрийн нөөцийн 10 зургийн эхийг Газарзүйн мэдээллийн системийн программ хангамж (ArcGIS 10.1)-ууд дээр бэлдсэн.
•“Environment and Sustainable Development in Mongolian Plateau and Surrounding regions”, “Орчин үеийн нийгэм эдийн засгийн хөгжил дэх Төв Азийн экосистем” олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлүүд, “Хүрэл тогоот” залуу эрдэмтэн, судлаачдын бүтээлийн эмхэтгэл, “Тэрэлж голын сав газар, экосистем” номуудад нийт 16 өгүүлэл хэвлүүлснээс гадна дотоод гадаадын эрдэм шинжилгээний бага хурлуудад 11 илтгэл хэлэлцүүлсэн.
•Хүн амын нутагшилт суурьшил, үйлдвэрлэл нутаг дэвсгэрийн онцлогтой уялдуулан засаг захиргаа нутаг дэвсгэрийн зохион байгуулалтыг шинэчлэх хувилбарыг Төв болон Хангайн бүсийн жишээн дээр боловсруулж, 10 аймаг, 3 хот, 6 хот маягийн суурин гэсэн нэгжтэй байхаас гадна одоогийн 13 сумыг татан буулгасан болно. Аймгийн төв орчмын 25 сумыг хот орчмын бүс нутаг, 33 хороо, 70 сумтай байхаар засаг захиргааны хуваарилалт хийлээ.
•“Хүн амын нутагшилт, суурьшлын орон зайн зүй тогтол” сэдэвт ажлын эрдэм шинжилгээний тайлан нь 8 үндсэн бүлэг бүхий том, жижиг масштабын 41 зураг, 30 диаграмм, 77 хүснэгтээс бүрдсэн 24.3 хх болно.