Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

SPOT,MODIS хиймэл дагуулын мэдээнд суурилсан Монгол орны газарзүйн бүрхэвчийн загварчлал



Салбар : Байгалийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Сэдэвт ажил

Хугацаа: 2014-2016

Санхүүжилт: 37200.00 мян.төг

Түлхүүр үг : SPOT, MODIS хиймэл дагуул, газарзүйн бүрхэвч, загварчлал, ургамлын цэвэр бүтээмж, элсний нүүлт, байгалийн бүс, бүслүүр, бэлчээр ашиглалт, газрын бүрхэвч, уулын экспозиц, экологийн зохистой нутаг

Үр дүн

Монгол орны 1: 6 000 000 масштабтай Газрын бүрхэвч, 2001 он
Монгол орны 1: 6 000 000 масштабтай Газрын бүрхэвч, 2015 он
Монгол орны 1: 6 000 000 масштабтай Газрын бүрхэвчийн өөрчлөлт 2001-2015
- Монгол орны газрын бүрхэвч 2001 болон 2015 онуудыг харьцуулахад ойн сан бүхий газар 1.12 хувь, өндөр уулын хээр 0.26 хувь, хуурай хээр 3.64 хувь, цөлөрхөг хээрийн бүсүүдэд 4.4 хувиар талбайн хэмжээ буурсан үзүүлэлт гарчээ. Харин хээр 6.87 хувь, сөөг сөөгөнцөр хээрт 0.3 хувь, маш сийрэг ургамалтай газар 2.01 хувь, бургас, зэгэс бүхий нугад 0.16 хувь, бусад хэсэгт 0.08 хувийн талбай нэмэгдсэн байна.
-Судалгааны хугацаанд өөрчлөлт багатай байсан гэж дүгнэж болох ба нийт нутгийн 78 хувь буюу 316894.75 км2 талбайд ямар нэг өөрчлөлт илрээгүй бол нийт нутгийн 20 хувь буюу 1234067.5 км2 талбайд нэмэгдсэн эерэг өөрчлөлттэй, сөрөг өөрчлөлт 23185.75 км2 газар нутагт буюу 2 хувийг эзэлсэн байна.

1984 онд тэмдэглэгдсэн Монгол орны элсний талбайг мэдээллийн санд оруулан мөн 2014 оны Ландсат хиймэл дагуулын мэдээг ашиглан Монгол орны элсний талбайг мэдээллийн санд оруулсан.
1985 оноос 2014 оны хооронд 30 гаруй жилийн хугацаанд нийт 726503 га талбай элсээр хучигджээ. Мөн 1984 онд байсан элстэй харьцуулахад 0.46%-аар өссөн үзүүлэлттэй гарчээ. Монгол орны 2.79% нь элс гэж судлаач Т.Баасан тооцоолжээ. Харин бидний тооцоолсоноор Монгол улсын нийт нутгийн 2.98%-ийг элс эзэлж байна.
Монгол орны 1: 6 000 000 масштабтай Агаарын дундаж температур, 2000-2010
Монгол орны 1: 6 000 000 масштабтай Тэг градусын изотермийн өөрчлөлт
Монгол орны 1: 6 000 000 масштабтай Ууршицын өөрчлөлт, 2000-2010
Монгол орны1: 6 000 000 масштабтай Агаарын жилийн температурын 1950-2000, 2001-2010 оны өөрчлөлт
Монгол орны 1: 6 000 000 масштабтай NDVI-ийн өөрчлөлт, 2000-2010
Монгол орны 1: 6 000 000 масштабтай Ургамал нөмрөгийн дундажаас хазайх хазайлт, 2000-2010
Монгол орны 1: 6 000 000 масштабтай Хур тунадас ууршицын зөрөөний өөрчлөлт, 2000-2010
-Байгалийн бүс, бүслүүрт 2000-2010 оны NDVI-ийн утгын хуваарилалтыг квартилаар авч үзэхэд бүс бүслүүрээр ялгагдаж байгаа ч бүсүүдийн доторх дэд бүсүүдийн хоорондох ялгаа маш бага байна.
-Өөрчлөгдөх эрчим (хурд)-ээр авч үзвэл ургамлын нөмрөгийн өөрчлөлт, уур амьсгалын өөрчлөлтөөс удаан, өөрөөр хэлбэл ургамлын нөмрөг нь уур амьсгалын өөрчлөлтийг дагаж явагддаг гэсэн зүй тогтол ажиглагдаж байна. Байгалийн бүсээр нь авч үзвэл уулын тайга, ойт хээрийн бүсэд өөрчлөлт эрчимтэй, хээрийн бүсэд дунд зэрэг, харин говь, цөлийн бүсэд өөрчлөлт маш бага буюу бараг өөрчлөлтгүй байна.
-Монгол орны жилийн дундаж агаарын температур 2001-2010 онд өмнөх 51 жилтэй харьцуулахад дундажаар 1.4˚С-аар нэмэгдсэн гэсэн үр дүн гарсан. Байгалийн бүс бүслүүрээр нь авч үзвэл хамгийн ихдээ өндөр уулын бүсэд 1.7˚С-аар, хамгийн багадаа цөлийн бүсэд 1.1˚С-аар нэмэгдсэн байна.
-Уулархаг, ойт хээрийн бүсийг говийн бүсээс тусгаарлан заагладаг 2001-2010 оны 0˚С-ийн изотермийн шугам нь 1950-2000 оны изотермийн утгатай харьцуулахад өргөргийн дагуу хойшоо шилжсэн нь уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж байгааг илтгэж байна. Үүнийг дагаад байгалийн бүс, бүслүүрийг илтгэгч ландшафтын бүрдэлүүдэд аажимдаа өөрчлөлт явагдаж түүнийг дагаад бүс бүслүүрийн шилжилт явагдах магадлалтай гэж хэлж болохоор байна. Гэхдээ байгалийн бүс бүслүүр нь өөрөө хам бүтэцтэй учраас ганц нэг параметрийн өөрчлөлтөөр өөрчлөгдсөн гэж дүгнэх нь учир дутагдалтай төдийгүй өөрчлөлт аажмаар явагдаж байна гэж хэлж болох юм.

1: 600 000 масштабтай Булган аймгийн Хутаг-Өндөр, Гурванбулаг, Бугат сумдын бэлчээр ашиглалт, 4 улирлын тохиромжтой байдлын зураг
-2014 оны байдлаар айлууд олноороо буусан газар зун намрын улиралд 1 га-д 5-8 ба түүнээс их хонь, 1км2 талбайд 500-800 гаруй хонин толгой мал бэлчиж байна. Энэ нь 2006 онтой харьцуулахад даруй 2 дахин өссөн байна. Малчин өрхийн тоо төдийлөн нэмэгдээгүй ч мал нь өссөн мөн мал бүхий иргэд нэмэгдсэн байна.
-Малчдын байршлын цэгт үндэслэн бэлчээрийн давхацлыг бод мал 5км, бог малыг 3 км-ийн радиусаар гаргахад хамгийн ихдээ 3 айлын бод, 2 айлын бод, бог мал, 1 айлын бод, бог давхцаж байна. Энэ нь бэлчээрт ихээхэн дарамт болж байна.
-Зуслан намаржааны тохиромжтой байдлын зургийг одоо байгаа бэлчээр ашиглалттай харьцуулан шалгахад 78.6 хувийн таарцтай (R² = 0.8092), өвөлжөө-хаваржаа 67.6 хувийн таарцтай (R² = 0.869) гарсан ба энэ нь Монгол орны бэлчээр ашиглалт нь гадаргын онцлогоос хамааралтай нь харагдаж байна. Энэхүү аргыг мал аж ахуйн мужлалт тус бүр дээрх харилцан адилгүй, элементүүдийн утгыг нутгийн онцлогт тааруулан авч үзэх хэрэгтэй. Ойн талбай болон гол нуур, тариалангийн талбайг хасаж бэлчээрийн талбайг гаргасан.

Монгол орны 1: 6 000 000 -ын масштабтай Монгол орны ургамлын анхдагч цэвэр бүтээмж (УАЦБ)-ийн тархалтын зураг (2000-2015 он)
-2000-2015 он хүртэл сүүлийн 15 жилийн хугацаанд (4-10 сар) Монгол орны ургамлын анхдагч цэвэр бүтээмж (УАЦБ)-ийг бодож гаргасан үр дүнгээс харахад, нутгийн хойд хэсэг болох Хангай, Хөвсгөлийн уулс, Хэнтий нуруу болон нутгийн зүүн, зүүн хойд хэсэг, Хянганы уулс буюу өндөр уул, ойт хээрийн бүсээр УАЦБ хамгийн өндөр гарсан байна. Хойноос урагш, зүүн хойноос баруун урагш болох тутам Их нууруудын хотгор, Өмнөговь, Алтайн өвөр говь, зэрэг, цөлийн бүс хүртэл ургамлын цэвэр бүтээмж багасаж байна. Энэ зүй тогтол нь нутгийн өмнөд хэсэг, баруун өмнөд хэсгээр цөлөрхөг хээр, говь цөл дамнан оршдог учир энэ нутагт хур тунадас бага, ургамлан нөмрөг сийрэг байдагтай холбоотой. Өндөр уул, ойт хээрийн бүсэд УАЦБ хамгийн өндөр дунджаар 400gC/m2/yr-аас дээш, хээрийн бүс, газар тариалангийн нутгаар 200-300gC/m2/yr, хамгийн бага тархалттай нутаг Их нууруудын хотгор, нууруудын хөндий, Өмнөговь, Дорноговь, Алтайн өвөр говь, 0-100gC/m2/yr болон устай газар тархалтын хэмжээ адил гарсан байна. Өргөн уудам нутгийг хамарч оршдогийн зэрэгцээ хойноос урагшаа өргөргийн дагуу байгалийн хэд хэдэн бүсийг дамнан оршино. Орон зай, газрын гадаргын хувьд харилцан адилгүй учраас ургамал ургах, гандах хугацаа өөр өөр байна.

Монгол орны 1: 6 000 000-ын масштабтай Монгол орны уулын экспозици
-Монгол орны гадаргын өндөршил, зүг зовхис, налуугийн ангилал хийж нийт 64 ялгаа бүхий газрын гадаргын экологийн нэгж хажуудыг илрүүллээ. Эдгээр 64 нэгж гадарга дээрхи бичил цаг уурын хэмжигдэхүүнүүдийн олон жилийн дундаж үзүүлэлтийг тооцоолон гаргасан.
-Бэлчээрийн мал аж ахуйд хамгийн их нөлөөлөл үзүүлдэг бичил цаг уурын хэмжигдэхүүн нь температур, салхи, нарны нийлбэр цацраг, цасан бүрхэвч зэрэг байдаг. Тэгвэл газрын гадаргын экологийн нэгж хажуунууд болон газрын гадаргын температур хоорондын математик хамаарал 0.6, нарны нийлбэр цацраг 0.8 буюу маш өндөр, цасан бүрхэвч 0.5, салхи 0.44 гэсэн хамааралтай гарсан байна.

1.“SPOT, MODIS хиймэл дагуулын мэдээнд суурилсан монгол орны газарзүйн бүрхэвчийн загварчлал” суурь судалгааны тайлан. 3 боть
I боть: Монгол орны газарзүйн бүрхэвчийн загварчлал, 20.3хх
II боть: Монгол орны хөрс, ургамлын аналоги зургийг тоон хэлбэрт шилжүүлэх, 12.5хх
III боть: Монгол орны зүүн бүсийн бэлчээрийн ургамал, хөрсний доройтол, түүнд нөлөөлж буй хүчин зүйл.27.7хх
Уртнасан.М, “Монгол орны төв хэсгийн хээрийн бэлчээрийн талхлагдлын судалгаа” Биологийн ухаан, Боловсролын докторын зэрэг горилсон бүтээл Новосибирск хот, ОХУ, 2016. 20.9хx
Дотоодод-5
Гадаадад-9
Дотоодод-6
Гадаадад-7
1.Уртнасан.М, “Монгол орны төв хэсгийн хээрийн бэлчээрийн талхлагдлын судалгаа” докторын диссертаци, Новосибирск хот, ОХУ, 2016 он
2.А.Амармэнд, “Зудын нөхцөл түүний үр дагаврыг тодорхойлох газарзүйн асуудлууд” Газарзүйн ухаан магистрын зэрэг горилсон дипломын ажил, Улаанбаатар, 2014 он.
3.Д.Пүрэвжав, “Монголын өндөрлөгийн 2001-2012 оны цасан бүрхэвчийн өөрчлөлт” Газарзүйн ухаан магистрын зэрэг горилсон дипломын ажил, Хөххот, БНХАУ, 2014 он.
4.Ц.Наранцацрал, “Сумын бэлчээр ашиглалтын мэдээллийн сан бүрдүүлэхэд BST-1 программ ашиглах нь” Газарзүйн ухаан магистрын зэрэг горилсон дипломын ажил, Улаанбаатар, 2014 он.
5.А.Золзаяа. “Монгол орны хойд мөсөн далайн ай савын NDWI-ын усны талбайн орон зай, цаг хугацааны өөрчлөлт ба нөлөөлөх хүчин зүйлс” Газарзүйн ухаан магистрын зэрэг горилсон дипломын ажил, Хөххот, БНХАУ, 2015 он.

Монгол орны 1:100 000 масштаб бүхий хөрсний тоон зураг
-Монгол орны хэмжээнд нийт 99 хэв шинжийн хөрсийг кодлож оруулсан. Хөрсний мэдээллийн санд үндсэн бүлэг болох хөрсний хэв шинж, хөрсний дэд хэв шинж мөн хөрсний дагалдах-хөрс бус бүрдлүүд, хөрсний янз дүрс, хөрсний механик бүрэлдэхүүн, хөрсний төрөл, хөрс үүсгэгч чулуулаг, хөрсний чулуужилт, салхины элэгдлийн зэрэг, усны эвдрэлийн зэрэг, хөрсний нэгдсэн код, аймгийн код, сумын код, хөрсний контурын талбай зэрэг 17 төрлийн мэдээллийг багтаан кодлосон. Мөн хөрсний мэдээллийн санд хээрийн судалгаа явуулсан аймаг сумдын мэдээллийг багтаан хөрсний талаарх тоон мэдээллийн сан үүсгэж, тухайн мэдээллийн санг цаашид нэмэн засварлаж улам баяжуулах боломжийг бүрдүүлсэн.

Монгол орны 1:100 000 масштаб бүхий ургамлын тоон зураг
-Ургамлын үндсэн хэв шинж болох өндөр уулын бэлчээр, дундаж өндөр болон нам бэсрэг уулын бэлчээр, өндөр уулын хоорондох нуга хөндий, тал хээрийн бэлчээр, цөлөрхөг хээрийн бэлчээр, говь цөлийн бэлчээр, бүс дундын голын хөндий-нам хотосын нугын бэлчээр зэрэг 7 ерөнхий хэв шинжид хуваасан. Үндсэн хэв шинж нь дэд хэв шинжид хуваагдах бөгөөд ургамлын дэд хэв шинжийг ангилан 250 төрлийн хэв шинж ялган зурагласан.
-Хээрийн судалгаагаар Сүхбаатар, Дорнод, Дорноговь аймгийн бэлчээрийн ургамал, хөрсний доройтол, бэлчээрийн ургамалжлын төлөв байдал, хөрсний шинж чанар, төлөв байдлын судалгаа хийж тодорхойлов.
Ховд аймгийн атлас
-Ховд аймгийн атласыг бүтээхэд 1989, 2009 онд ШУА-аас зохион хэвлүүлсэн "Монгол Улсын Үндэсний атлас"-ыг онол аргазүйн тулгуур бүтээл болгон ашигласны зэрэгцээ түүний зохиогч редакторууд биечлэн оролцож тус лабораторийн хамт олон гүйцэтгэсэн. Тус атласт 5 бүлгийн 1:1 100 000-ын үндсэн масштабтай 77 сэдэвчилсэн зураг, 1:200 000-аас 1:450 000-ын масштабтай ерөнхий газарзүйн 16 зургийг зохион оруулсан.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 “SPOT, MODIS хиймэл дагуулын мэдээнд суурилсан монгол орны газарзүйн бүрхэвчийн загварчлал” суурь судалгааны тайлан. Дэлгэрэнгүй
2 Уртнасан.М, “Монгол орны төв хэсгийн хээрийн бэлчээрийн талхлагдлын судалгаа” 2016 Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Монгол орны 1: 6 000 000 масштабтай Монгол орны уулын экспозици Дэлгэрэнгүй
2 1: 6 000 000 масштабтай Булган аймгийн Хутаг-Өндөр, Гурванбулаг, Бугат сумдын бэлчээр ашиглалтын оронзайн зураг Дэлгэрэнгүй
3 Монгол орны 1: 6 000 000 масштабтай Монгол орны элсний тархалт, 1984 Дэлгэрэнгүй
4 Монгол орны 1: 6 000 000 масштабтай Ууршицын өөрчлөлт, -2010 2000 Дэлгэрэнгүй
5 Монгол орны1: 6 000 000 масштабтай Агаарын жилийн температурын 1950-, 2001-2010 оны өөрчлөлт 2000 Дэлгэрэнгүй
6 Монгол орны 1: 6 000 000 масштабтай NDVI-ийн өөрчлөлт, -2010 2000 Дэлгэрэнгүй
7 Монгол орны 1: 6 000 000 масштабтай Хур тунадас ууршицын зөрөөний өөрчлөлт, -2010 2000 Дэлгэрэнгүй
8 Монгол орны 1: 6 000 000 масштабтай Монгол орны УАЦБ-ын тархалтын зураг (-2015 он) 2000 Дэлгэрэнгүй
9 Монгол орны 1: 6 000 000 масштабтай Агаарын дундаж температур, -2010 2000 Дэлгэрэнгүй
10 Монгол орны 1: 6 000 000 масштабтай Газрын бүрхэвч, он 2001 Дэлгэрэнгүй
11 Монгол орны 1: 6 000 000 масштабтай Монгол орны элсний тархалт, 2014 Дэлгэрэнгүй
12 Монгол орны 1:6 000 000 масштабтай хөрсний тоон зураг () 2014 Дэлгэрэнгүй
13 Монгол орны 1:6 000 000 масштабтай масштабтай ургамлын тоон зураг () 2014 Дэлгэрэнгүй
14 Монгол орны 1: 6 000 000 масштабтай Тэг градусын изотермийн өөрчлөлт 2014 Дэлгэрэнгүй
15 Монгол орны 1: 6 000 000 масштабтай Газрын бүрхэвч, он 2015 Дэлгэрэнгүй
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 HANG yu-ling, BAO gang, BAO yu hai, , Altantuya Dorjsuren "Spatiotemporal Changes of Vegetation Coverage in Xilin Gol Grassland and Its Responses to Climate Change during -2010" China 2014 2000 Дэлгэрэнгүй
2 Gang Bao, Zhihao Qin, , Yuhai Bao , Y Zhou,, Wenjuan Li , Amarjargal Sanjjav "NDVI-Based Long-Term Vegetation Dynamics and Its response to Climate Change in the Mongolian Plateau" Remote Sens 2014 Дэлгэрэнгүй
3 С.Амаржаргал, Бао Юу Хай, Бао Ган, Бао Юу Лун, Хан Юү Лин, "Монголын өндөрлөгийн түймрийн цаг хугацаа, орон зайн өөрчлөлт, хандлага", Хөххот, 2014 Дэлгэрэнгүй
4 Altantuya. D, Shiirev-Adiya. S "Drought Research in Mongolia Plateau" 2014 Дэлгэрэнгүй
5 M.Urtnasan, S.Shiyrev-Adiyaa, Evgeny L.Lyubarsky , Bayarsaykhan Saynbuyan Ten-years' Dynamics og the Normalized Relative Vegetation Index of Biomass (NDVI) 2015 Дэлгэрэнгүй
6 Б.Сайнбуян, Д.Сайнбаяр, М.Уртнасан, Б.Цогтжаргал "Газрын доройтол, цөлжилтийн нэгдсэн үнэлгээ" 2016 Дэлгэрэнгүй
7 Gang Bao, Yuhai Bao, Zhihao Qin, , Xiaoping Xin, Sainbuyan Bayarsaikhan, Yi Zhou Modeling net primary productivity of terrestrial ecosystems in the semi-arid climate of the 2016 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Д.Алтантуяа, С.Шийрэв-Адъяа, Yu shan, Narisu, Г.Данзанчадав "Монголын Өндөрлөгийн ганг судлахад Палмерын индекс PDSI-ийг ашиглах нь (-2013он)", Эрээн хот 2015он 1980 Дэлгэрэнгүй
2 G.Nyamdavaa, S.Shiirev-Adiya, D.Dash, D.Sainbayr, D.Enkhjargal: "Environmental impact assessments for the Mongolian natural resources and its changes" 2013 Дэлгэрэнгүй
3 А.Амармэнд, Н.Болдбаатар, Д.Сайнбаяр “Зудын нөхцөл түүний үр дагаврыг тодорхойлох газарзүйн асуудлууд /Өвөрхангай аймгийн жишээгээр/” МОГЗА 2015 Дэлгэрэнгүй
4 Н.Болдбаатар “Түймрийн эрсдэлийг үнэлэх аргазүйн асуудалд” МОГЗА 2015 Дэлгэрэнгүй
5 С.Шийрэв-Адъяа, Н.Болдбаатар “Мал аж ахуй бэлчээр ашиглалт” Тэрэлж голын сав газар, геосистем 2015 Дэлгэрэнгүй
6 Уртнасан М , Любарский Е.Л. Пастбищная дигрессия в сухих степях Северной части Центральной Монголии 2015 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Boldbaatar N,, Urtnasan M,, Sainbuyan B, Davaadalai B, " Estimation of Normalized Difference Vegetation Indexes (NDVI) variation by using MODIS Satellite data Дэлгэрэнгүй
2 Satoshi Ishiguro, Yasuhiro Suzuki, Dangaa Enkhtaivan, Sukhee Battulga, Enkhjargal Odbaatar, Bayarsaikhan Sainbuyan, Nobhisa Matsuta, Shoko Ishii, Kunihiko Kumamoto, Tetsuya Inamura, "Preliminary research by using UAV on mogod earthquake fault in Mongolia" 1967 Дэлгэрэнгүй
3 Narantsatsral Tseren , Shiirev-Adiya Samdan , Sainbayar Dalantai, “Establishment of a database for rangeland use based on the case of Alag-Erdene soum, Khuvsgul aimag”, 2014 Дэлгэрэнгүй
4 Boldbaatar.N, Sainbayar.D, “Dzud condition and geographycal issue of it’s impact (Uvurkhangai, Mongolia)”. Proceeding of the 10th International conference on Enviroment and sustainable development in Mongolian plateau and surrounding regions. 2014 Дэлгэрэнгүй
5 Бао Юу , ХайБао, Ган Бао , Юу Лун , Хан Юү Лин, , С.Амаржаргал “Монголын өндөрлөгийн түймрийн цаг хугацаа, орон зайн өөрчлөлт, хандлага” 2014 Дэлгэрэнгүй
6 Altantuya. D , Shiirev-Adiya. S, "Drought Research in Mongolia Plateau" 2014 Дэлгэрэнгүй
7 С.Шийрэв-Адъяа, , Д.Сайнбаяр, , Д.Энхжаргал “Байгаль Хүрээлэн буй орчинд хүний нөлөөллийн индексийн үнэлгээ” 2015 Дэлгэрэнгүй
8 Sainbayar. D , Narantsatsral. Ts , Tsogtjargal. B , Bolormaa. Ts , Narangerel. B, "Assessing land degradation using trend of MODIS NDVI time series and human influence". 2016 Дэлгэрэнгүй
9 Kh.Nomintsetseg, , D.Enkhjargal, , P.Batimaa, , B.Davaadalai "Assessment of drinking water safety issues in rural area of herder households in Mongolia" 2016 Дэлгэрэнгүй
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Д.Сайнбаяр, Б.Сайнбуян, Д. Алтантуяа, Б.Нарангэрэл, , Г.Данзанчадав "Байгалийн болон хүний хүчин зүйлийн нөлөөллийг тооцоолон газрын доройтол, цөлжилтийг үнэлэх нь" 2001 Дэлгэрэнгүй
2 С.Амаржаргал “Монголын өндөрлөгт гарсан түймрийн цаг хугацаа, орон зайн өөрчлөлт, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс” (-2012), 2001 Дэлгэрэнгүй
3 Бао Юу , Хай Бан Ган, "Их Хянганы уулсад гарсан ойн түймрийг МОDIS Хиймэл дагуулын мэдээг ашиглан илрүүлэх нь", 2014 Дэлгэрэнгүй
4 Юу Шан Бао , Юу Хай Ин Шан, “Хятад, Монголын хилийн бүс дагуух байгалийн гамшигт үзэгдлийн эрсдлийг үнэлэх судалгаа”, 2015 Дэлгэрэнгүй
5 С.Шийрэв-Адъяа., Б.Оюунханд, "Moнгол улсын байгалийн эмзэг байдал ба 3 улсын эдийн засгийн коридор байгуулах асуудал" Proceedings of China-Mongolia-Russia Think Tank Forum . 2016 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД