Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2014-2016
Санхүүжилт: 31,100.0 мян.төг
Түлхүүр үг : Ажлын хошуу, абразив элэгдэл, элэгдлийн үзүүлэлт, ажлы хурд, хатуулаг, элэгдэх процесс, геометрын параметр, бутлах, өргөх өнцөг, ирний мохолтын радиус
Үр дүн
Суман хошууны металлын абразив элэгдэл эсэргүүцэх шинжийг тодорхойлох үзүүлэлт болох абразив элэгдлийн эрчим нь абразив орчны даралт, гадаргуу дээрх үрэлтийн замын уртаас хамаарах хууль зүйг үндэслэн ажлын хошууны геометрын хэмжээ, хөрсний шинжийн хамаарлыг тодорхойлсон тэгшитгэлийг гарган авлаа.
Сайжруулсан хийцийн суман хошууг ирний дээд талаас нь хатуу хайлшаар шавахад бөөний үйлдвэрлэлийн суман хошуунаас элэгдэлд тэсвэрлэх шинж нь 1.7 дахин илүү, ирний мохолтын радиус нь 0.5 мм-ээс хэтрэхгүй байгаа нь агротехникийн шаардлагын хангаж байна. Мөн хөрстэй харьцах ирний арын фаскны өргөн 8 мм-ээс хэтрэхгүй байна.
Метал керамик давхарга суулган сэргээн засварласан хошууны элэгдлийн эрчим хамгийн бага байсан бол лазераар хайлуулж шавсан гадаргуугын болон stellite-1 хайлшин давхаргын элэгдлийн эрчим харьцангуй өндөр буюу 0.037г/мин байлаа харин суурь төмөр болон суурь гангын элэгдлийн эрчим тийм ч өндөр бус 0.008-0017 г/мин хооронд хэлбэлзэж байлаа. Эндээс үзэхэд метал керамик ашиглах нь илүү үр дүнтэй байгааг илтгэж байна.
Ажлын хошууг сэргээн засварлах технологийн горимыг лабораторийн туршилтын үр дүнд тулгуурлан дараах байдлаар тогтоов. Сэргээн засварлах үеийн элэгдлийг нөхөх металкерамикийн орц =37%, гүйдлийн хүч =65.0 А, электродын далайц 3,5 мм байхад абразив элэгдлийн хурд хамгийн бага байлаа.