Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Цөлийн ба цөлөрхөг хээрийн зарим зүйл ургамлын ган, хүйтэнд тэсвэрлэх чадварыг in vitro орчинд тодорхойлох



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Сэдэвт ажил

Хугацаа: 2014-2015

Санхүүжилт: 24,000.0 мян.төг

Түлхүүр үг : Үр, үрийн морфологи, үрийн анатоми, гангийн стресс, хүйтний стресс, давсны стресс, хлорофиллийн агууламж

Үр дүн

- Монгол орны ургамлын аймгийн 9 овгийн 11 төрлийн 14 зүйл ургамлын үрийн жин (1000 үрийн жин), хэмжээ (урт, өргөн, зузаан), өнгө, хэлбэр, гадаргуу, үсжилт, гялтал-залт, тунгалагшилт, хүйсийн байрлал зэрэг үзүүлэлтийг бинокуляр, өсгөгч шил, микроскоп, миллиметрийн цаас, фото зургийн аппарат ашиглан, үрийн лабораторийн соёололтыг термостатад ургуулах аргаар тодорхойлов. Мөн 3 зүйл ургамлын үрийг хөндлөн зүсэж бүрхүүл, эндосперм, хөврөлийн бүтцийг электрон микроскопоор харж тодорхойллоо.
- Цөлөрхөг хээрийн бүсэд ургах Сибирь хялганы хлорофиллийн агууламжийг олон улсад мөрддөг арга зүйн дагуу тодорхойлов.
- Цөлөрхөг хээрийн ба хээрийн бүсэд ургах 1 зүйл ургамлын үрийг хамруулж ган, хүйтэнд тэсвэрлэх чадварыг in vivo, давсны стресс тэсвэрлэх чадварыг in vitro орчинд тодорхойлов.
- Өмнөговь аймгийн Гурван-тэс сумын нутагт явуулсан хээрийн судалгаанд цөлөрхөг хээрийн 12 зүйл ургамлыг хамруулж хээрийн соёололт, өсөлт хөгжил, амьдрах чадварыг тодорхойлов.
- “Цөлийн ба цөлөрхөг хээрийн бүсийн зарим зүйл ургамлын үрийн морфологи, анатоми, стресс тэсвэрийн судалгаа” нэг сэдэвт бүтээлийн хэвлэлийн эх боловсруулсан.
- Төслийн хүрээнд 1 оюутан магистрын, 2 оюутан бакалаврын дипломын ажил бичиж хамгаалсан.
- Судалгааны ажлын үр дүнгээр олон улсын хэмжээнд 2, дотоодод 2 илтгэл хэлэлцүүлж дотоодын сэтгүүлд англи хэл дээр 1, монгол хэл дээр 2, олон улсын хурлын эмхэтгэлд 2 өгүүлэл хэвлүүллээ.
- Оюуны өмчийн газарт хүсэлт гаргасан. Тайланг ШУТС-д хүлээлгэн өгсний дараа шийдвэрлэгдэнэ.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 “Цөлийн ба цөлөрхөг хээрийн бүсийн зарим зүйл нутгийн ургамлын ган, хүйтэнд тэсвэрлэх чадварыг in vitro орчинд тодорхойлох боломж” нэг сэдэвт бүтээл Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Seed morphology and anatomy of Haloxylon ammodendron Bge.C.A.May (Amaranthaceae Juss (гадаад) Дэлгэрэнгүй
2 Abiotic stress responses in Stipa sibirica L (гадаад) Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Сибирь гүйлсний (Armenica sibirica L.Lam) үрийн судалгааны дүнгээс (дотоод) Дэлгэрэнгүй
2 Говийн нөхцөлд нөхөн сэргээлтэд ашиглах ургамлын үрийн морфологийн судалгаа (дотоод) Дэлгэрэнгүй
3 Abiotic stress responses in Stipa sibirica L (дотоод) Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Abiotic stress responses in Stipa sibirica L (гадаад) Дэлгэрэнгүй
2 Seed morphology and anatomy of Haloxylon ammodendron Bge.C.A.May (Amaranthaceae Juss) (гадаад) Дэлгэрэнгүй
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Сибирь гүйлсний (Armenica sibirica L.Lam) үрийн судалгааны дүнгээс Дэлгэрэнгүй
2 Сибирь хялганы (Stipa sibirica L) абиотик стрессийн судалгаа Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД