Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2014-2016
Санхүүжилт: 22500.00 мян.төг
Түлхүүр үг : Ургамлын эс, эд, өсгөвөр, in vitro, хоёрдогч метаболит
Үр дүн
• Буржгар сараана, Эгэл буржгар, Цагаан цээнэ, Нарийн навчит цахилдаг, Эгэл годил, Үнэгэн сүүлхэй лидэр ургамлуудын эсийн биомасс, бичил ургамал гарган авсан.
•Биологийн идэвхт нэгдлийн харьцуулсан судалгаагаар биотехнологийн аргаар авсан зарим ургамлын навч болон үндэсний каллусанд эх ургамлаас энгийн фенолт нэгдэл, нийлбэр флавоноид нь байгалийн дээжнээс өндөр, харин зарим ургамлын хувьд нэмэлт үндэс, навчны каллусанд дээрх нэгдлүүд нийлэгжиж байгаа хэдий ч байгалийн дээжнээс харьцангуй бага агууламжтайг тогтоосон байна.
•Олон цэцэгт сухайг in vitro-д субкультур хийж олшруулан, бойжуулгын талбайд шилжүүлэн ургуулсан.
• “Биотехнологийн аргаар үржүүлсэн зарим ашигт ургамлын хоёрдогч метаболитын хэмжээг нэмэгдүүлэх боломж” эрдэм шинжилгээний ажлын арга зүй.
•“Ургамлын биотехнологи-2014” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын эмхтгэл хэвлүүлсэн.
•Ю. Оюунбилэг, Х. Алтанзул, 2016, “Ургамлын биотехнологи ” (танин мэдэхүйн цуврал) ном, 3.7 хх
•Ю.Оюунбилэг, О.Хонгорзул, Н.Оюунгэрэл “Эмийн бамбайн бичил ургамлыг in vitro-c ex vitro-д шилжүүлэх нь” шинэ бүтээлийн патент (№4260, 2015)
•Дотоодод - 24, гадаадад - 13 өгүүлэл хэвлүүлсэн.
•Нэг сэдэвт бүтээл - 2 диссертаци