Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2014-2016
Санхүүжилт: 30000.00 мян.төг
Түлхүүр үг : Микроконтроллер, интеграл схем, Усан халаалтын зуух, модуль, үйлдвэрлэлийн процесс, автоматжуулалт
Үр дүн
1. Богино зайнд байрласан анхан шатны үүсгүүрийн мэдээллийг утасгүй технологи ашиглан цуглуулахад зориулсан туршилтын электрон аппаратыг PIC18LF46K22, микроконтроллерын баз дээр боловсруулж програм хангамжыг бичиж тохируулсан. Туршилтад Bluetooth технологийн HC-05 модул, RF технологийн NRF24L01 модул, Zigbee технологийн DRF1605H модулийг тус тус ашигласан.
2. Үүрэн холбооны GSM/GPRS технологийн GPRS дата горимоор мэдээлэл солилцох туршилтад SIM908 модул дээр суурилсан эх хавтан ашигласан. SIM908 модулаас GPS-ийн байрлал тодорхойлох мэдээг авч GPRS дата горимоор интернэт сүлжээний орчинд дамжуулах програм хангамжыг бичиж туршсан.
3. Үүрэн холбооны 3G технологийн сүлжээгээр real time горимд серверттэй холбогдох туршилтын электрон аппаратыг өндөр гүйцэтгэл бүхий 32 битийн PIC32MX795F512L микроконтроллерийн баз дээр боловсруулж, техник-програмын иж бүрэн туршилт тохируулга хийсэн.
4. УХЗуухны автоматжуулсан системийн загвар боловсруулсан. Бага оврын усан халаалтын зуухны дулаан үйлдвэрлэлийн процессийг автоматжуулах чиглэлээр ШУТИС-ын харъяа Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнтэй хамтарч ажилласан.
5. К төрлийн температурт мэдрэгчээс мэдээлэл боловсруулах, хүчдэлийн давтамжыг хувьсгах / VFD / арга ашиглан 1 болон 3 фазын хувьсах гүйдлийн моторын хурдыг удирдах электрон аппаратыг PIC18F46K22 микроконтроллерын баз дээр боловсруулж, техник-програмын иж бүрэн туршилт тохируулга хийсэн.
6. Анхан шатны үүсгүүрийн мэдээлэл болон GPS-ийн мэдээллийг GPRS дата горимоор хүлээн авч MySQL өгөгдлийн санд хадагалах, уг өгөгдлийг мэдээллийн сангаас харуулах туршилтын веб хуудсыг PHP хэл дээр бичиж тохируулсан.
7. Серверийг интернэт сүлжээгээр хэмжилт, удирдлагын электрон аппараттай хугацааны хоцрогдолгүй real time-аар холбоход node JS технологи ашиглан TCP сувгаар мэдээлэл солилцох аргыг туршиж, тохируулсан.
8. Сүлжэээнд холбогдсон электрон аппаратын мэдээллийг real time горимд олон хэрэглэгчидэд дамжуулахад node JS технологи ашиглан websocket үүсгэн мэдээлэл дамжуулах аргыг туршиж, тохируулсан.
9. Дээрхи туршилтуудын үр дүнд бий болсон арга зүй, технологиудыг нэгтгэж дулаан үйлдвэрлэх процессийг хянаж, удирдах туршилтад зориулсан програм хангамжийг програмчлалын хэл php, Java script, html, css өгөгдлийн сан MySQL ашиглан хөгжүүлсэн.