Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2014-2017
Санхүүжилт: 62000.00 мян.төг
Түлхүүр үг : Д аминдэмийн хүлээн авуур, IL28B, Д аминдэм, полиморфизм, хепатитын вирусийн архаг халдвар
Үр дүн
1. Д аминдэмийн хүлээн авуурын генийн полиморфизм нь хепатитийн вирүсийн архаг халдвартай болон харьцангуй эрүүл хүмүүсийн дунд жигд тархалттай байна.
ХСВ-ийн архаг халдвартай хүн IL28B генийн (rs12979860) полиморфизмийг С аллелийг гомозигот СС байдлаар тээж байгаа үед интерферон эмчилгээнд үр дүтэй байх магадлал 80%-с дээш байдаг ба манай судалгаанд оролцогчдын 60% нь СС генотиптэй байгаа нь эдгээр хүмүүст интерферон эмчилгээ үр дүнтэй байхыг харуулж байна.
“Даамжирсан элэгний дутагдал бүхий элэгний хатуурал ба хавдрын үед нэмэлтээр Д аминдэмийг эмчилгээнд хэрэглэх нь зүйтэй.”
2. Д аминдэмийн хэмжээг харьцангуй эрүүл 100 хүнд шинжилсэн. Элэгний анхдагч өмөнтэй болон вирүсийн шалтгаант архаг хепатиттай хүмүүст ийлдсийн Д аминдэмийн хэмжээ эрүүл хүмүүстэй харьцуулахад бага байна. Ийлдсийн Д аминдэмийн лавламж хэмжээг 17,1±5.3 нг/мл гэж үзлээ.