Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2014-2016
Санхүүжилт: 28000.00 мян.төг
Түлхүүр үг : хөрс, Монгол орны хөрс, хөрсний ус-физик шинж чанар, хээрийн чийг багтаамж, ургамал гундах чийг, нэвчилт, ширхэгийн бүрэлдэхүүн
Үр дүн
Монгол орны голлох хөрсний ус-физик шинж чанарын үндсэн үзүүлэлтүүдийн тодорхойлолт бичигдсэн.
Хээр ба говийн бүсийн хөрсний чийгийг Landsat-8 хиймэл дагуулын хөрсний чийгийн индекс (SMI)-ийг тооцох аргыг ашиглан тодорхойлсон.
Монгол орны хөрсний бүрэн чийг багтаамж, хээрийн чийг багтаамж, ургамал гундах чийг, нэвчилт, чулуурхаг шинж, механик бүрэлдэхүүн, элсжилт, эзлэхүүн жин зэрэг үзүүлэлтүүдээр 8 ш. жижиг масштаб (1:5 000 000)-ын зургуудийг зохиолоо. Улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан хөрсний ус-физик шинж чанарын зургууд анх удаа зохиогдож байна.
“Хөрсний чийг хангамжийг сайжруулах арга зүй, зөвлөмж” 10 хх. номыг бичиж хэвлүүллээ.
”Монгол орны хөрсний ус-физик шинж чанар” сэдвийн нэгдсэн тайлан нийт 4 бүлэг, 142 хуудас, 36 ш хүснэгт, 81 ш. зураг график диаграммаас бүрдэнэ.
ЭШ өгүүлэл 21 ш-ийг бичиж хэвлүүлснээс 4 ш. гадаадын мэргэжлийн сэтгүүлд,
ЭШ илтгэл 10 ш. хэлэлцүүлснээс 6ш. илтгэл олон улсын хуралд тавигдсан.