Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2008-2010
Санхүүжилт: 7,000.0 мян.төг
Түлхүүр үг : Хүннүгийн түүх, соёл, Хүннүгийн археологи, Хүннүгийн антропологи, Умард хүннү, Өмнөд хүннү
Үр дүн
Судлаач эрдэмтэдийн хамтын хүчээр Хүннүгийн түүхийн төдий л сайн судлагдаагүй байсан бүрхэг хэсгийг нарийвчлан судалж, Хүннү гүрний соёл иргэншлийн өвөрмөц онцлогийг тодруулав. Үүний тулд,
1) Хүннү судлалаар урьд гарсан ном бүтээлүүдийн ном зүйн товчоог бүртгэж тусад нь ном болгон хэвлэж эрдэм шинжилгээний гарын авлага болгов
2) "Хүннүгийн түүх соёлын асуудлууд" эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж энэ чиглэлээр ажилладаг эрдэмтэн судлаачдын багийг бүрдүүлж, хамтын хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн тус хуралд тавигдсан илтгэлүүдийг эмхэтгэн ном болгон хэвлэж, эрдэм судалгааны эргэлтэд оруулав.
3) Оросын холбооны улсын Новосибирист Археологийн хүрээлэн, Буриадын Их сургуулийн Монгол судлалын хүрээлэнд холбогдох Хүннүгийн үеийн дурсгалаас олдсон эртний хүний олдворт /100 орчим/ генетикийн судлагаа хийв. Тэдгээр хэмжилтийн мэдээлэлт статистик боловсруулалт хийв.
4) Хүннү судлалын эрдэмтэдийн төлөөлөгчид Бээжин хотод очиж Хүннүгийн түүх соёлын холбогдолтой түүх археологийн архив болон судалгааны материалууд, ном бүтээлүүдтэй танилцав. Бээжингийн их сургууль, Төвийн Үндэсний их сургуулийн зарим эрдмэтэдтэй уулзалт хийж мэдээлэл солилцов.
5) Гадаадын эрдэмтэн судлаачидтай холбоо тогтоон эхнээсээ илтгэл саналаа илгээв.
6) Гадаадын орнуудад буй Хүннү судлалтай холбоотой мэдээ баримтуудыг нэгтгэн боловсруулав
7) Монголын түүх археологийн судалгаанд Хүннүгийн судалгааны тоймыг гаргав.
8) Нангиадын бичиг соёлд Хүннүгийн талаарх мэдээллийг цуглуулав.
9) Нангиадын эртний яруу найраг шүлэг дуулалд Хүннүгийн талаарх дурдагдаж буйг судалгааны эргэлтэд оруулав.
10) Хүннү судлалын материалуудыг нэг дор эмхэтгэн том хэмжээний "Хүннүгийн түүх соёл" номыг хэвлүүлэв.