Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хур тунадас татруу байх үеийн уур амьсгалын онцлог, тооны системд үзүүлэх эрсдэлийн судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Сэдэвт ажил

Хугацаа: 2015-2017

Санхүүжилт: 27800.00 мян.төг

Түлхүүр үг : Хэлбэлзлийн спектр, фактор анализ, периодограмм, ууршилт, ус-дулааны коэффициент, ургамалжилтын индекс, экосистемийн эрсдэл

Үр дүн

1. Бороотой өдрийн тоо 1951-1988 он хүртэл нэмэгдэж байгаад 1990 оноос буурсан байхад аадар бороотой өдрийн тоо эрсэг явцтай 1951-1980 он хүртэл буурч байгаад үүнээс хойш нэмэгдэх хандлага илэрч байгааг илрүүлсэн.. Хур тунадас татруу үед буюу 1990-ээд оны дундаас 2008 он хүртэлх хугацаанд потенциал ууршил болон хуурай зэрэг өмнөх жилүүдэд тохиолдож байгаагүй их хэмжээгээр нэмэгдсэн Мөн 30 градусаас халуун өдрийн тоо олон жилийн дунджаас 15 хоногоор огцом ихэсч, аадар бороотой өдрийн тоо мөн үеэс хойш жилд дунджаар 4-5 өдрөөр нэмэгдэж, Mонгол оронд урьд өмнө буюу сүүлийн 75 жилд тохиолдож байгаагүй их хуурайшилт явагдах нөхцөлийг бүрдүүлсэн.
2. Нөхөн сэргээсэн хур тунадасны 500 жилийн цуваа нь тогтмол бус үелэл бүхий урт, богино хугацааны хэлбэлзлүүдээс бүрдэж байгааг илрүүлсэн. Тухайлбал: Гармоник анализын судлагаанаас үзвэл 4.4, 8.8, 18.8, 26.5, 38.8, 84.1 жилийн г.м янз бүрийн давтагдал, агууриг бүхий үелэл илэрч байна.
1940-2014 оны 49 станцын 75 жилийн нийлбэр хур тунадасны мэдээг алдагдал багатайгаар цөөрүүлж, нэгтгэхэд гол компенентын болон фактор анализын аргыг ашигласан. Үүний үр дүнд хур тунадасны 49 хувьсах хэмжигдэхүүнийг 16 болгож цөөлсөн. Фактор онооны коэффициентийн орон зайн тархалтыг тооцоолсон
3. Сүүлчийн хур тунадас татруу байсан үед хөрсөнд үлдэх хур борооны усны хэмжээ 15 мм-ээс бага байсан нутгийн хамрах талбай өмнөх хур тунадас ахиу байсан үеийнхээс 4 дахин их буюу бараг бүх нутгийг хамарсан байна. Ийнхүү хөрсний ус, чийгийн хомстлоос болж энэ үед олон гол горхи, булаг, шанд, нуур тойром хатаж ширгэсэн байна. Тухайлбал: 2011 оны усны тооллогын улсын дүнгээр нийт 6646 гол горхи тоологдсоноос 551 гол, горхи, 10557 булаг шандны 1159, 3613 нуур тойрмын 483 нь хатаж, ширгэсэн нь тогтоогдсон байна.
Сэлэнгэ мөрний дундаж урсац дунджаар Сэлэнгэ-Хутаг харуулаар 130 орчим м3/сек байдаг бол 2002 онд дөнгөж 47.1 м3/сек болж олон жилийн дунджаасаа 3 дахин багассан нь сүүлийн 67 жилийн хамгийн бага утга юм. Сүүлчийн хуурай үед Хэрлэн голын дундаж урсац 1990 онд 35.8 м3/сек байсан бол түүнээс хойш алгуур буурах хандлагатай байсаар 2007 онд дөнгөж 6.1 м3/сек болж байв. Орхон голын дундаж урсац Орхон-Орхон харуулаар 40 орчим м3/сек байдаг бол сүүлчийн хуурайшилтын үед 2003-2004 онд дөнгөж 10.3-11.8 м3/сек болсон нь сүүлийн 67 жилийн хамгийн бага утга юм.
Дэлхийн дулааралтаас үүдэлтэй нийлбэр ууршилт ихсэж байгаа зэргээс шалтгаалж харьцангуй бага ус хураах талбай бүхий жижиг гол, горхины орчим газарт үлдэх хур борооны ус багасах нь тухайн жижиг гол горхины ус татрах, ширгэхэд хүргэж улмаар томоохон гол мөрөнд цутгах жижиг голуудын тоо цөөрч, тухайн томоохон голуудын ус багасдаг гэсэн дүгнэлт хийсэн.
4. 1996-2007 оны сүүлчийн хур тунадас татруу үед бэлчээр, газар тариалангийн агро-экосистем урьд өмнө тохиолдож байгаагүй хэмжээгээр доройтолд орсон байна. Энэ үед хээрийн бүсийн өмнөд хэсгийн Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Дундговь зэрэг аймгийн олон зуун малчин айл өрх бэлчээр доройтсны улсаас Хэнтий, Төв, Өвөрхангай, Булган аймгийн зэргэлдээ сумын нутаг руу нүүдэллэж, хэдэн жил амьдарсны эцэст 2008 оноос хур тунадас ахиу үе эхлэхэд нутаг руугаа буцаж нүүсэн, зарим нь мал сүргээ зарж борлуулан хот суурин газар шилжсэн байна.
Төв аймгийн хэмжээгээр 1997-2007 оны хур тунадас татруу байсан жилүүдэд нэг га-гийн ургацын хэмжээ 1.8-аас 6.3 ц/га болж багассан бөгөөд 1998 онд 1.8 ц/га болж байжээ. Төв аймгийн хэмжээгээр буудай тариалах талбайн хэмжээ ихэвчлэн 60-100 мянган га байдаг бол сүүлчийн хур тунадас татруу үед буурсаар 2006, 2007 онд бүр 13 мянган га болж багассан байна.
Сүүлчийн хуурайшилтын үе буюу 1996-2007 оны хур тунадас татруу байсан жилүүдэд газар тариалан эрхэлж байсан олон аж ахуйн нэгжүүд уналтанд орж, ажилгүйдэл, ядуурал нэмэгдэж хот, суурин газрыг чиглэсэн нүүдэл бий болоход хүргэж байлаа. Энэ нь хөдөөгийн малчдын хот суурин газар руу чиглэсэн нүүдэл, шилжилттэй давхцаж байв. Зөвхөн нийслэл Улаанбатар хотод 1998 оноос эхлэн шилжиж ирсэн хүний тоо жилд 15-20 мянга болж, 2003, 2004 онд жилд шилжиж ирсэн хүний тоо 40-60 мянгад хүрч байв.
Тайлангийн зөвлөмжийн хэсэгт 2020-2030 оны хооронд тохиолдох магадлал өндөртэй байгаа дараачийн хур тунадас татруу үед дэлхийн уур амьсгалын дулааралтын нөлөөгөөр өмнөхөөсөө илүү их халуун болох, хуурайших, гадаргын усны нөөц улам багасах, олон гол горхи, нуур, тойром ширгэх, намаг хатах, цэвдэг гэсэх, бэлчээр доройтох, тариалангийн ургац алдах зэргээр экосистем, байгаль, нийгэмд илүү ноцтой сөрөг үр дагаврыг авчирч болзошгүй байгаа тул Mонгол орны хүнсний хангамжийн аюулгүй байдалд анхаарч, мал аж ахуй, газар тариаланг цаг агаарын хараат байдлаас гаргах талаар анхаарах шаардлагатай гэж үзсэн.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 “Ойрын 10 жилд тохиолдож болзошгүй гандуу үеийн экосистемийн эрсдлийг бууруулах зөвлөмж” Дэлгэрэнгүй
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 7, Дэлгэрэнгүй
2 Bayarjargal E, Mijiddotj R, Dulamsursen D, Elbegjargal N. 2017, NDVI Trends over the Past 500 Years Reconstructed From Dendrochronological Data in the Central Area of Mongolia. Imperial Journal of Interdisciplinary Research (IJIR) Vol-3, Issue-2, p.-1997. India. 2017, Импакт фактор 1993 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Д.Дуламсүрэн, Г.Даваа, Б.Эрдэнэбаяр, Р.Цагаанмаамаа • Р.Мижиддорж Дендро-индикацийн аргаар нөхөн сэргээсэн монгол орны төвийн бүс нутгийн хур тунадасны 500 жилийн хэлбэлзлийн спектрал анализ. 2017. Экологи, тогтвортой хөгжил. Дугаар 14, 2017 • Р.Мижиддорж Нарны цацрагийн балансын мэдээлэлд тулгуурлан потенциал ууршилтыг тооцоолох нь. Экологи, тогтвортой хөгжил. Дугаар 14, 2017 • Р.Мижиддорж Дэлхийн дулаарлаас үүдэлтэй "чимээгүй ирдэг" болзошгүй гамшгийн тухай өгүүлэх нь. Экологи, тогтвортой хөгжил. Дугаар 14, 2017 • Д.Оюунбаатар , Ганга нуурын усны горим, нөөц, түүний сүүлийн жилүүдийн эрс өөрчлөлт. Экологи, тогтвортой хөгжил. Дугаар 14, 2017 • Dulamsuren D, Mijiddorj R, Baljinnyam N, “The trends of the number of hot and cold days on the Territory of Mongolia"ZUD international symposium .р23-30. • Mijiddorj R, Dulamsuren D, Gomboluudev P, “To Determine Of Ecosystem Changes in Natural Zone” Mongolian Journal of Agricultural Sciences p16-22 2015 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 • ШУТИС-ийн ГУУС-ийн Эрдмийн зөвлөлийн хурал. оны 5 дугаар сарын 11 • ШУТИС-ийн ГУУС-ийн Эрдмийн зөвлөлийн хурал. 2018 оны 3 дугаар сарын 20 • ХАА-н Их сургууль Дархан хот дахь салбар “Уур амьсгалын өөрчлөлт-газар тариалан” эрдэм шинжилгээний хурал. оны 3 дугаар сарын 30 • ШУТИС, укологи, тогтвортой хөгжлийн төвөс зохион байгуулсан эрдэм шижилгээ үйлдвэрлэлийн бага хурал, оны 5 дугаар сарын 15 2017 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД