Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Гадаргын болон гүний ус, хөрсний чанарын үнэлгээ, тэдгээрийн бохирдлыг бууруулах судалгаа



Салбар : Инженерийн ухаан, технологи

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Сэдэвт ажил

Хугацаа: 2015-2017

Санхүүжилт: 30,000.0 мян.төг

Түлхүүр үг : Улаанбаатар хот, Ундны ус, химийн найрлага, бохирдлын индекс, хүнд металл, хөрс, хүнцэл, экологийн эрсдэл

Үр дүн

1. Улаанбаатар хотын ус түгээгүүрийн 7 станцын ундны усны чанарын горимын судалгааг 2016, 2017 оны ижил улиралд хийсэн химийн судалгааны үр дүнгээр улирал жилийн хувьд ионуудын шилжилт хөдөлгөөн болон тоон утгын хувьд өөрчлөлтгүй цэнгэгээс хэт цэнгэг усны ангилалд хамаарагдаж байгаа бөгөөд эх үүсвэр нь бохирдолгүй байгааг тогтоов.
2. Хлор ашиглан халдваргүйжүүлэлт явуулдаг Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрүүдийн халдваргүйжүүлэлтийн дараах усанд байнга илэрдэг органик нэгдлүүд болох хлорформ, бромдихлорметан, дибромхлорметан болон бромформ байгаа бөгөөд эдгээрийн нийлбэр болох тригалогентметаны хэмжээ манай орны болон бусад улс орны стандартад заасан ЗДА-аас 10-20 дахин бага байгааг тогтоов. Энэ нь Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн ус нь гүний цэнгэг ус төдийгүй органик бохирдолгүй байгаатай холбоотой юм.
3. Туул гол дагуух, Үйлдвэрийн болон Мах комбинатын районы өнгөн хөрсөнд агуулагдах Cr, Cu, Ni, Pb, Zn зэрэг хүнд металлууд нь хөрсний стандарт MNS 5850:2008-ын шаардлагыг хангаж байхад As-ийн агуулгаараа үндэсний стандартын ЗДА-аас хэтэрсэн байгаа хэдий ч олон улсын стандарттай харьцуулахад бага агуулгатай байгааг тогтоов. Хөрсөнд хүнцэлийн агуулга өндөр байгаа нь хурдас чулуулаг болон нүүрсний дутуу шаталтаас үүссэн үнс, утаатай холбоотой байж болно.
4. Бохирдлын зэрэг, баяжилтын фактор, геохуримтлалын индекс зэрэг үзүүлэлтээрээ хүнцэл (As) Туул гол дагуух өнгөн хөрсөнд багаас дунд зэрэг, үйлдвэрийн болон мах комбинатын районы өнгөн хөрсөнд дунд зэргээс их бохирдолтой байгаа нь байгалийн болон хүний үйл ажиллагаанаас эх үүсвэртэй байгаа хэдий ч хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь багаас дунд зэргийн түвшинд хамаарагдаж байгааг тогтоов. Харин Cr, Cu, Ni, Pb, Zn зэрэг хүнд металлууд нь бага бохирдолтой буюу байгалийн эх үүсвэртэй болохыг тодорхойлов.
5. Судалгаанд хамрагдсан халуун рашаанууд нь эмчилгээний идэвх үзүүлдэг элемент болох H2S, H4SiO4 , F-ийн агуулга өндөртэй Na+-HCO3-, Na-SO4 - ийн төрлийн шүлтлэг орчинтой, өндөр температуртай, сул эрдэсжилттэй, ангижрах төлөвт байгаа рашаанууд болохыг тодорхойлов.
6. Судалгаанд хамрагдсан нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаанууд нь сул хүчиллэг орчинтой, бага эрдэсжилттэй, эмчилгээний идэвх үзүүлдэг элемент болох нүүрсхүчлийн хий, 2 валенттай төмөр болон цахиурын хүчлийн өндөр агуулгатай гидрокарбонат кальци, магнийн төрлийн рашаанууд байхад бусад хүйтэн рашаанууд нь саармаг орчинтой, гидрокарбонат, сульфат, кальци магнийн төрлийн холимог найрлагатай рашаан төст усны ангилалд хамаарагдаж байгааг тогтоов.
7. Эрдэм шинжилгээний өгүүлэл (гадаадад -3, дотоодод - 6)

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Х.Мөнхзаяа, Б.Амарсанаа, Ц.Сэлэнгэ , “Уусмал найруулах аргачлал” Оюутнуудад зориулсан гарын авлага, ШУТИС, Алмаз пресс, он. 2017 Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 D.Oyuntsetseg, D.Ganchimeg, A.Minjigmaa ,,,Akira Ueda Kusakabeb,M. “Isotopic and chemical studies of hot and cold springs in western part of 1. Khangai Mountain region, Mongolia” Geothermics, 53, P 488–497 IF: 2015 Дэлгэрэнгүй
2 949 2. Wancang Zhao, Youbin Sun, William Balsam, Lin Zeng, Huayu Lu,Khureldavaa О, Junfeng Ji. “Clay-sized Hf-Nd-Sr isotopic composition of Mongolian dust as a fingerprint for regional to hemispherical transport” Journal of Geophysical Research Letters, DOI:10.1002/ GL064357. : 1-9.IF: 4.99 2015 Дэлгэрэнгүй
3 D.Oyuntsetseg, G.Odontuya, A.Tsiiregzen, G.Onon Akira Ueda. “Chemical and Isotopic characterization of Hot mineral waters in the Arkhangai province, Mongolia” Курортная база и природные лечебно-оздоровительные местности тувы и сопредельных регионов, III-Я Международная научно-практическая конференция, ТОМ 3, ISSN 2410-969X.Республика Тыва, Кызыл, c186-193. 2017 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Г.Одонтуяа, Д.Оюунцэцэг, О.Хүрэлдаваа, А.Цийрэгзэн “Баянхонгор аймгийн худгийн усны чанар, найрлагын судалгаа” Эрдэм шинжилгээний бүтээл №2. ШУА, Хими, химийн технологийн хүрээлэн, ISSN 2414-0597, х 63-67, УБ он 2015 Дэлгэрэнгүй
2 О.Хүрэлдаваа, Д.Оюунцэцэг, Г.Одонтуяа, А.Цийрэгзэн, Б.Амарсанаа , He Jiang, Hou Dekun,, Zhang Fujin “Улаанбаатар хотын зарим цэцэрлэгт хүрээлэнгийн нарс модны шилмүүсэн дэх хлор органик пестицид болон ПХБ-ийн бохирдлын судалгаа” Эрдэм шинжилгээний бүтээл №2. ШУА, Хими, химийн технологийн хүрээлэн, ISSN 2414-0597, х 82-86. УБ он. 2015 Дэлгэрэнгүй
3 Д.Оюунцэцэг, Г.Одонтуяа, А.Цийрэгзэн, О.Хүрэлдаваа, Б.Амарсанаа . “Бага шаргалжуут халуун рашааны гидрохимийн судалгаа” Эрдэм шинжилгээний бүтээл №3. ШУА, Хими, химийн технологийн хүрээлэн, ISSN 2414-0597, х 48-53. УБ он. 2016 Дэлгэрэнгүй
4 Д.Оюунцэцэг, Г.Одонтуяа, А.Цийрэгзэн, О.Хүрэлдаваа, Б.Амарсанаа . “Монгол орны халуун рашааны тархалт зүй тогтол, Их шаргалжуут халуун рашааны химийн найрлага” Эрдэм Шинжилгээний Бүтээлийн Эмхэтгэл, №7/212. Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, х 118-126, УБ он 2017 Дэлгэрэнгүй
5 Г.Одонтуяа, А.Цийрэгзэн, Д.Оюунцэцэг, О.Хүрэлдаваа, Б.Амарсанаа . “Улаанбаатар хотын ундны усны гидрохимийн судалгаа” Эрдэм шинжилгээний бүтээл №4. ШУА, Хими, химийн технологийн хүрээлэн, ISSN 2414-0597, х 18-23. УБ он 2017 Дэлгэрэнгүй
6 О.Хүрэлдаваа, Г.Одонтуяа, А.Цийрэгзэн, Д.Оюунцэцэг, Б.Амарсанаа . “Туул гол дагуух хөрсний хүнд металлын судалгаа” Эрдэм шинжилгээний бүтээл №4. ШУА, Хими, химийн технологийн хүрээлэн, ISSN 2414-0597, х 50-54. УБ он 2017 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 B.Amarsanaa . “Current Status of POPs Information in Mongolia” . The 10th Workshop on Information Warehouse and the 5th Analysis Training of POPs in East Asian Countries. Incheon, Korea 24-27 september p77 2015 Дэлгэрэнгүй
2 О.Хүрэлдаваа . “A study of OCPs and PCBs accumulation in the soil of some parks of Ulaanbaatar city” Международная молодежная научно-практическая коференция (Россия-Монголия) 2016 Дэлгэрэнгүй
3 Б.Амарсанаа . “The fate of chlorophyll in the gut of lepidopteran caterpillars”. Fourth International Conference on Chemical Investigation and Utilization of Natural Resources. UB Mongolia07.08-10, х95 2016 Дэлгэрэнгүй
4 Д.Оюунцэцэг . “Hydrochemical characteristics of hot mineral waters in Arkhangai province, Mongolia”. Fourth International Conference on Chemical Investigation and Utilization of Natural Resources UB Mongolia07.08-10, х88 2016 Дэлгэрэнгүй
5 B.Amarsanaa . “The National Implementation Plan for Persistent Organic Pollutants in Mongolia” Max Planck Institute for Chemical Ecology, Guest scientists lecture series , Jena, Germany 2016 Дэлгэрэнгүй
6 G.Odontuya, A.Tsiiregzen, O.Khureldavaa, D.Oyuntsetseg, B.Amarsanaa , “Hydrological study for Chlorinated Drinking Water” International conference on environmental science and technology UB Mongolia, p79 2017 Дэлгэрэнгүй
7 O.Khureldavaa . “Information on Persistent Organic Pollutants (POPs) in Mongolia” The 12th Workshop on Information Warehouse and the 7th Analysis Training of POPs in East Asian Countries. Incheon, Korea. 12-15 september p103 2017 Дэлгэрэнгүй
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 О.Хүрэлдаваа, Д.Оюунцэцэг, Г.Одонтуяа, А.Цийрэгзэн, Б.Амарсанаа , He Jiang Zhang Fujin “Улаанбаатар хотын зарим цэцэрлэгт хүрээлэнгийн нарс модны шилмүүсэн дэх хлор органик пестицид болон ПХБ-ийн бохирдлын судалгаа” “Chemistry-” эрдэм шинжилгээний бага хурлын эмхтгэл, : х 49 2015 Дэлгэрэнгүй
2 Г.Одонтуяа, Д.Оюунцэцэг, О.Хүрэлдаваа, А.Цийрэгзэн “Баянхонгор аймгийн худгийн усны чанар, найрлагын судалгаа” “Chemistry-’’ эрдэм шинжилгээний бага хурлын эмхтгэл, х 45 2015 Дэлгэрэнгүй
3 Д.Оюунцэцэг, Г.Одонтуяа, А.Цийрэгзэн, О.Хүрэлдаваа, Б.Амарсанаа , “Их, бага шаргалжуут халуун рашааны химийн найрлагын харьцуулсан судалгаа” “Chemistry-’’ эрдэм шинжилгээний бага хурлын эмхтгэл, х 93 2016 Дэлгэрэнгүй
4 Л.Оюун-Эрдэнэ, Д.Оюунцэцэг, Г.Одонтуяа, А.Цийрэгзэн, С.Цэрэнчимэд , “Холбоожийн нуурын усны гидрохими болон давсны химийн найрлага” “Chemistry-’’ эрдэм шинжилгээний бага хурлын эмхтгэл, х 89 2016 Дэлгэрэнгүй
5 О.Хүрэлдаваа, Г.Одонтуяа, А.Цийрэгзэн, Д.Оюунцэцэг, Б.Амарсанаа . “Туул гол дагуух хөрсний хүнд металлын судалгаа” “Chemistry- “ Эрдэм шинжилгээний бага хурлын эмхтгэл, Улаанбаатар, х19 2017 Дэлгэрэнгүй
6 А.Цийрэгзэн, Г.Одонтуяа, О.Хүрэлдаваа, Д.Оюунцэцэг, Б.Амарсанаа . “Улаанбаатар хотын ундны усны гидрохимийн судалгаа” “Chemistry- “ Эрдэм шинжилгээний бага хурлын эмхтгэл, Улаанбаатар, х21 2017 Дэлгэрэнгүй
7 Г.Одонтуяа, А.Цийрэгзэн, О.Хүрэлдаваа, Д.Оюунцэцэг, Б.Амарсанаа . “Их, шаргалжуут халуун рашааны горимын судалгаа” “Chemistry- “ Эрдэм шинжилгээний бага хурлын эмхтгэл, Улаанбаатар, х42 2017 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД