Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Тариалангийн хөрсний үржил шим, таримлын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг тогтвортой нэмэгдүүлэхэд эрдэс ба шим бордооны нөлөө



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Сэдэвт ажил

Хугацаа: 2015-2017

Санхүүжилт: 17,600.0 мян.төг

Түлхүүр үг : хөрс, ялзмаг, буудай, бордоо, азот, ургац, үр, уураг

Үр дүн

1. Эрдэс бүрэн (N60P40K40) ба биоялзмагийн бордоо, Тариалангийн төв бүсийн хавж элдэншүүлэх технологийн нөхцөлд уринш-буудай 3 талбайт сэлгээнд үндсэн бордоог тэдгээрийн хослолыг хэрэглэснээр хүрэн хөрсний 0-20 см гүнд ялзмагийн агуулалт дунджаар 11.6% буюу 5.4 т/га-аар дээшилж, бордоот хувилбаруудад буудайн ургац уриншинд тарьсанд 4.2 ц/га буюу 31.7%, гуурстайд 3.3 ц/га буюу 33.9%-иар тус тус нэмэгдэж байна. Тэг элдэншүүлгийн нөхцөлд буудайг тарих үед эрдэс бүрэн бордоог дундаж тунгаар буюу N20-40P10-30K11-20 кг/га үйлчлэх бодисоор хэрэглэхэд ургац хяналттай харьцуулахад 13.4 ц/га буюу 80.7%-аар нэмэгдэж, ургацын нэмэгдэл бусад бордоот хувилбарыхаас 7.1 ц/га 42.7 %-иар илүү байлаа.
Төслийн үр дүнд үндэслэн зусах буудайн тариалалтанд
бордоог хэрэглэх технологи боловсруулагдсан.
Баталгаажилт: УГТХүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн
2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хурал.
Протокол № 02/05
2. Төсөл хэрэгжих 2015-2017 оны хугацаанд бордоот суурин туршлагын ба буудайн үйлдвэрлэлийн туршлагын талбайгаас бүрдүүлсэн нийт (давхардсан тоогоор) 180 ш дээжинд хөрсний үржил шимийн төлөв байдлын судалгааг агрохимийн 6, агрофизикийн 3, микробиологийн 4 үзүүлэлтээр гүйцэтгэв.Үүнд: хөрсний агрохимийн шинж чанарыг ялзмаг, орчин (pH), нитратын азот (NO3-N), хөдөлгөөнт фосфор (Р2О5), солилцох кали (К2О), нийт нүүрстөрөгч (C); агрофизикийн шинж чанарыг хөрсний чийг, нягт, хөрсний бүтэц; микробиологийн – хөрсний бичил биетний нийт тоо, төрөл: актиномицет, мөөгөнцөр, бактери гэсэн үзүүлэлтээр тус тус тодорхойлсон.
3. Үндсэн бордооны үйлчлэлээс уринш ба гуурсанд тарьсан аль ч буудайн үрэнд дунджаар уургийн агуулалт 0.7-1.2%, цавуулаг 1.4-.1.5%-иар нэмэгдэж байна. Харин буудайн тариалалтын технологиос хамааран тарилтын үед хэрэглэсэн эрдэс бордооны нөлөөгөөр үрэнд уургийн агуулалт 0.8-2.7%, цавуулаг 1.0-5.1%-иар тус тус нэмэгдэх боломж бүрдэж байгааг судлав.
Агрохимийн олон жилийн бордоот суурин туршлагын судалгаагаар буудайн тариаланд бордоог системтэй хэрэглэснээр эрдэс бордооны 1 кг үйлчлэх бодис ба 1 т биоялзмагийн бордооны үйлчлэлээс үрийн гарц нэгдэх жилийн буудайнд 0.4-11.0 кг, хоёрдахь жилиинхд 0.3-9.8 кг тус тус хэлбэлзэж байгааг тогтоов. Аль ч урьдавчинд дан эрдэс бордооны үйлчлэл нийлмэл эрдэс болон органик хосолсон бордооныхоос дунджаар 6.3 кг-аар илүү байлаа. Харин тарилтын үеийн эрдэс бүрэн бордооны дундаж тун (N20-40P10-30K11-20 кг/га) бордооны 1 кг үйлчлэх бодисоос үрийн гарц хамгийн их буюу 2.4 кг байв.
4. Манай орны тариалангийн хөрсний үржил шимийн балансыг 2016 оны тариалалтын дүнгээр тооцож үзэхэд жилд 7930 тонн эрдэс бордоог хэрэглэж, 377 мянган га-д зусах буудай тариалж, улсын хэмжээнд 475 мянган тонн ургац хураан авахад үр, сүрлийн хамт хөрснөөс нийт 53.7 мянган тонн шим тэжээлийн бодис (үүнээс: азот 27.7 мян.т фосфор 9.5 мян.т, кали 18.8 мян.т) жилд зарцуулагдсан байна. Тариаланд хэрэглэсэн бордоо ба хөрсний нөөцөөс ургац бүрдэхэд ашиглагдагдсан тэжээлийн бодисыг тооцоолоход нийт 23.1 мянган тонн (үүнээс азот 9.9 мян. тонн, фосфор 3.6 мян. тонн, кали 9.6 мянган тонн) байгаа нь хөрсний үржил шимийн алдагдлыг зөвхөн 43%-ийг нөхөхөд хүрэлцэж байна. Энэ нь манай улсын газар тариалангийн үйлдвэрлэлийн явцад хөрсний шим тэжээлийн бодисын баланс ихээхэн алдагдалтай буюу жилд дунджаар 32.0 мянган тонн тэжээлийн бодис (үүнээс: азот -17.8 мянган тонн, фосфор – 5.9 мянган тонн, кали -10 мянган тонн тус тус) шаардлагатай байна. 2016 оны буудайн тариалангийн хөрсний тэжээлийн бодисын балансын алдагдалыг эрдэс бордоонд шилжүүлэн тооцвол: N94P79K68 кг/га-д үйлчлэх бодисыг бордоогоор нөхөн өгөх шаардлагатай болохыг тогтоов. Шаардагатай тэжээлийн бодисыг бордоонд шилжүүлж тооцвол буудайн тариалалтанд жилд нийт 574.5 мян.т бордоо (үүнээс: 34%-ийн азот агуулсан шүвтрийн шүү 276.5 мян.т, 42%-ийн давхар суперфосфат 188 мян.т, 62%-ийн калий агуулсан хлорт калийн бордоо 110.0 мян.т тус тус) хэрэгцээтэй байна.
Харин улсын хэмжээнд төлөвлөсөн төлөвлөгөөт буюу дунджаар 20 ц/га зусах буудайн ургац авахад тэжээлийн бодис бордооны N62P67K11 кг/га-д үйлчлэх бодисоор шаардлагатай байгааг тооцож тогтоов.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Монголын хөрс судлал 2016 Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Зусах буудайн тариалалтад бордоог хэрэглэх технологи Дэлгэрэнгүй
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 S.N. Bazha, S.V. Kontsov, D. Tuul Annual Temperature Regime of Dark-Chestnut Soil in Plains of Various Altitudinal Zones of Central Mongolia In 2016 Дэлгэрэнгүй
2 D. Tuul, B. Bayarsaikhan, Ts. Odontungalag Brown Soil Fertility in Central Agricultural Region of Mongolia and Fertiizer Effect In: Sustainable use of plant genetic resources in Mongolia 2016 Дэлгэрэнгүй
3 С.Н. Бажа, С.В. Концов, Д. Туул Годовой термический режим темно-каштановых почв равнин в разных высотных поясах Центральной Монголии 2016 Дэлгэрэнгүй
4 D. Tuul, Ya. Myagmarsuren, Ts. Dolgor, B. Bayarsaikhan The effect of fertilizers on wheat mutant varieties 2017 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Д.Туул, Б.Баярсайхан Азотын бордоо зусах буудайн ургацад нөлөөлөх нь 2015 Дэлгэрэнгүй
2 Д.Туул, Б.Баярсайхан Зусах буудайн үрийн гарц, чанарт бордооны нөлөө 2015 Дэлгэрэнгүй
3 Д.Туул Газар тариаланд бордооны хэрэглээ, шаардлага 2015 Дэлгэрэнгүй
4 Б.Баярсайхан Зусах буудайн ургац, үрийн чанарт азотын бордооны нөлөө 2015 Дэлгэрэнгүй
5 Д.Зандраагомбо, Д.Туул Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал 2015 Дэлгэрэнгүй
6 Д. Туул, Д. Гантуяа Чацарганы суулгацын өсөлтөд байгалийн эрдэс бодисын нөлөөг судалсан дүн 2015 Дэлгэрэнгүй
7 А. Чойжамц, Д. Туул Монгол орны тариалангийн хөрсний үржил шимийн төлөв байдал, бордооны хэрэглээ 2016 Дэлгэрэнгүй
8 Д. Туул, Б. Баярсайхан Хүрэн хөрсний үржил шимд бордооны нөлөө 2016 Дэлгэрэнгүй
9 Д. Гантуяа, Д. Туул Хөрсний агрохимийн шинж чанарт байгалийн эрдэс бодисын нөлөө 2016 Дэлгэрэнгүй
10 Д. Туул, Д. Зандраагомбо Хүрэн хөрсний ялзмагийн өөрчлөлтийн судалгаа 2016 Дэлгэрэнгүй
11 Ж. Саруул, Д. Туул Вандуйн цухуйцад бордооны нөлөө 2016 Дэлгэрэнгүй
12 Д. Туул, Д. Зандраагомбо, Б. Баярсайхан, Ч. Мөнхцэцэг Тэг элдэншүүлэлтийн дэвшилтэд технологийн нөхцөлд бордооны судалгаа 2016 Дэлгэрэнгүй
13 Б. Ариунтуяа, Э. Энхмаа, Д. Туул, Г. Долмаа Зусах буудайн навчны талбайн үзүүлэлтэд идэвхжүүлэгч бодис болон түүнийг бордоотой хамтруулан хэрэглэсэн судалгааны дүн 2017 Дэлгэрэнгүй
14 Д. Зандраагомбо, Д. Хишигжаргал, Х. Зундуйжанцан Хучлагатай тариалангийн талбайн хөрсний үржил шимд бордооны нөлөө 2017 Дэлгэрэнгүй
15 Б. Баярсайхан, Д. Туул Изотоп 15N бордоог ашиглан зусах буудайн азот ашиглалтыг судалсан дүн 2017 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 D. Tuul , B. Enkhtuya Soil Fertility and Crop Yield of Agricultural Area in Kharaa River Basin 2015 Дэлгэрэнгүй
2 N. Byarsukh , Ts. Dolgor , D. Tuul Final report on the improvement of wheat productivity through mutation breeding in Mongolia 2015 Дэлгэрэнгүй
3 Ya. Myagmarsuren , M. Ariungerel , Ts. Odontungalag Results of rice variety testing In: RAS 5073 2016 Дэлгэрэнгүй
4 D. Tuul , B. Bayarsaikhan Mongolian agricultural soil fertility status In: IAEA/RAS 5070 2017 Дэлгэрэнгүй
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Д. Туул, Б. Баярсайхан Газар тариалан дахь бордооны хэрэгцээ 2015 Дэлгэрэнгүй
2 Д. Туул, Б. Ариунтуяа Монгол орны тариалангийн хөрсний үржил шимийг сайжруулах боломж, бордооны хэрэгцээ, цаашид анхаарах асуудлууд 2015 Дэлгэрэнгүй
3 Д. Туул, Б. Баярсайхан, Д. Зандраагомбо Тариалангийн хөрсний доройтол 2015 Дэлгэрэнгүй
4 Д. Туул Органик, эрдэс бордооны туршилтын дүн 2015 Дэлгэрэнгүй
5 Д. Туул Газар тариаланд бордоо хэрэглэх асуудал 2016 Дэлгэрэнгүй
6 Д.Туул, Б. Ариунтуяа Монгол орны тариалангийн үйлдвэрлэлд бордоо ашиглалт, түүний хэрэгцээ 2016 Дэлгэрэнгүй
7 Д. Туул Хөрсний төлөв байдлын иж бүрэн шинжилгээ хийлгэх, бордооны зохистой хэрэглээ 2017 Дэлгэрэнгүй
8 Д. Туул, Ц. Одонтунгалаг. Тариалангийн хөрсний төлөв байдал, бордооны зохистой хэрэглээ 2017 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД