Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2015-2017
Санхүүжилт: 56400.00 мян.төг
Түлхүүр үг : Нэн ховор, ховор, ашигт ургамал генофондын цуглуулга, популяци, питомник, плантаци
Үр дүн
1. Нэн ховор, ховор байгалийн популяцийн үр, бодгалийн үндэс, үндэслэг ишээр суулгасан хэд хэдэн жилийн үр төл болон нэгэн бодгалийн үүсвэр бий болгож таримал хэлбэр үүсэх боломж бүрдүүлэв. Үүнд:
а.Алтайн сонгины “Баян Овоо” тарималжсан сорт 2016 онд гаргасан.
б. Нэн ховор-Цагаан цээнийн “Хянган” таримал хэлбэр 2017 онд бий болгосон.
в. Нэн ховор-Кузнецовын хорсны “Хэрлэнбаян-Улаан” таримал хэлбэр 2017 онд бий болгосон.
2. Нэн ховор-Цагаан Цээнэ, Кузнецовын Хорс, ховор-Алтайн сонгины генофондын цуглуулгад таримал хэлбэрийн үрээр тарьсан бодгалийн тоог нэмэгдүүлж, 100-200 ширхэг генийн амьд суулгацтай болов. Энэхүү суулгац бүхий шинэхэн бий болсон хэлбэр, сорт нь Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамны Улсын сорт сорилтын 2016, 2017 оны хурлаар хэлцэгдэж баталгаажсан болно.
3. “Популяциас тарималшсан экохэлбэр гаргах үндэслэл” суурь судалгааны 97 хэвлэмэл хуудас бүхий тайлан Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн 2018 оны чуулганаар сайшаагдан батлагдав.