Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол улс дахь төр, хувийн хэвшлийн түншлэлийн сорилт, боломж



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Сэдэвт ажил

Хугацаа: 2015-2016

Санхүүжилт: 12900.00 мян.төг

Түлхүүр үг : Төр, хувийн хэвшлийн түншлэл; Концесс; Засгийн газар; Хувийн хэвшил; Барих шилжүүлэх; Төсөв;

Үр дүн

Судалгааны хүрээнд төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад тусгагдсан төслүүдийн хэрэгжилт, түүнтэй уялдсан сорилт, боломжийг тодорхойлох зорилгоор салбарын яамдын холбогдох албан тушаалтан 15, мөн сонгосон нийслэл, дүүрэг, аймгуудын эрх бүхий этгээд болон холбогдох албан тушаалтан 20, хувийн хэвшлийн төлөөлөл 10 оролцогчдын дунд хагас бүтэцлэгдсэн сурвалжлага зохион байгуулахаас гадна НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн Засаг, Нийгмийн Зөвлөлөөс боловсруулсан төр, хувийн хэвшлийн түншлэлийн бэлэн байдлын үнэлгээний аргачлалын дагуу судалгааны мэдээлэл цуглуулсан. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн институцийн орчинд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор “Төр хувийн хэвшлийн талаарх бодлогын баримт бичиг”, “Концессын тухай хууль” болон холбогдох 5 журамд агуулгын шинжилгээ хийсэн. Агуулгын шинжилгээг гүйцэтгэхдээ чанарын судалгааны програм ашиглан боловсруулалт хийсэн бөгөөд ганцаарчилсан ярилцлага, кейст шинжилгээ хийхдээ кодлох, дахин кодлох, багц код боловсруулах, үндсэн утга санааг тодорхойлох гэсэн дарааллаар ажилласан болно. Судалгаанд ашиглагдсан санал асуулгын судалгаа нь 6 багц, 101 асуулттай. Хувьсагч үзүүлэлтийг хэмжих асуултуудыг 2-5 хэмжээс бүхий Лайкертийн аргаар боловсруулсан. Судалгааны өгөгдлийг статистик боловсруулалтын SPSS-20 програмыг ашиглан нэг хувьсагчийн тархалт, хоёр болон олон хувьсагчийн хамаарлын шинжилгээ хийж үр дүнг тооцсон. Судалгааны өгөгдлийг дескриптив, давтамжийн, хүчин зүйлийн, хамаарлын шинжилгээний аргуудыг ашиглан боловсруулсан болно. Судалгаанд Англи, ХБНГУ, ОХУ, БНСУ, Турк улс дахь төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлж байгаа үйл явцыг судлан манай оронд хэрэгжиж байгаа төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдэд тулгарч байхаа тулгамдсан асуудлууд, тэдгээрийг даван туулах боломжийг тодорхойлсон болно.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ч. Баатар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн төрлүүд, тэдгээрийн онцлог 2017 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ч. Баатар Монгол улс дахь “барих-шилжүүлэх” хэлбэрээр хийгдсэн концессын төслүүдийн өнөөгийн байдал 2016 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД