Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Гэр бүлийн орчин дахь үндэсний соёлын өнөөгийн байдал, чиг хандлага



Салбар : Хүмүүнлэгийн ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Сэдэвт ажил

Хугацаа: 2015-2017

Санхүүжилт: 54800.00 мян.төг

Түлхүүр үг : Үндэсний соёл, монгол хүн, гэр бүл

Үр дүн

1.Соёл бол үндэстний оршин тогтнох үндсийн үндэс, тогтвортой хөгжлийн баталгаа мөн. Тиймээс энэхүү үүссэн нөхцөл байдал нь олон зууны туршид бидний бүтээн хөгжүүлсэн нүүдэлчдийн соёлын байгаль орчинд ээлтэй, хүн хүнээ хүндлэн дээдлэх баялаг уламжлалыг өвлүүлэн уламжлуулагч монгол гэр бүлийг соёл судлалын үүднээс тухайлан судлах үндэслэл болж байна. Уг судалгааг зохион байгуулснаар өвөг дээдсийнхээ сургаал номыг сонсож хүндэлж ирсэн уламжлал, ёс заншлыг өвлөх анхдагч таатай орчин болох монгол гэр бүлийн үүрэг, үр нөлөөнд онцгой ач холбогдол өгч, түүнийг төрийн зүгээс бодлогоор дэмжих шинжлэх ухааны үндэслэл бүрдэж байгаа юм. Соёл бол үндэстний оршин тогтнох үндсийн үндэс, тогтвортой хөгжлийн баталгаа Монгол Улс дахь гэр бүлийн орчны эрх зүйн зохицуулалт, гэр бүлийг дэмжих зорилгоор Төрөөс санаачлан хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр хэдийгээр хангалттай мэт харагдавч, уламжлалт зан заншлын хэв ёс, түүний хүрээн дэх зохицуулалт нь шилжилт хөдөлгөөн, ажилгүйдэл, ядуурал зэрэг бодит шалтгааны улмаас нэлээд бэрхшээлтэй тулгарсаар байгаа нь гэр бүлийг соёл судлалын үүднээс судлахын бодит үндэслэл болсон билээ.
2. “Хүн ам, орон сууцны 2010 оны тооллого”-ын тайланд хүн амын шилжилт, хөдөлгөөн дотооддоо төдийгүй гадагшаа ихсэж, гэр бүлийн орчинд шинэ хэв маяг нэвтэрч байгааг онцлон тэмдэглэжээ. Өнөөдөр монгол үндэстэн үндэсний онцлогоо хадгалан оршин тогтнох суурь үндэс суларч байна. Үүнд дараах хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, гэр бүлийн амьдралын орчин нөхцөл улам бүр механикжиж буйгаас “гэр бүлийн хэрэгцээ, сонирхол, үйл ажиллагааны мөн чанарт өөрчлөлт орсон...”; хоёрдугаарт, гэр бүлийн гишүүдийн ажил үүргийн хуваарь өөрчлөгдсөн; гуравдугаарт, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсэн; дөрөвдүгээрт, анхны гэрлэлтийн дундаж нас нэмэгдсэн; тавдугаарт, нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэхийн хэрээр гэр бүл дэх эцэг эхийн үүрэг хариуцлага суларч, тэдний хараа хяналтгүй орчин олон сонголт бүхий мэдээллийн хэрэгслийн үүрэг өсөн нэмэгдэж, түүгээр дамжин гадны соёл чөлөөтэй нэвтрэх болсон зэргийг дурдаж болно. Эдгээрийн үр дүнд гэр бүлээс үндэстэй улс орны үнэт зүйлс алдагдаж байна.
Үр дүн3:
а.Үндэсний соёл-Гэр бүл. Эмхэтгэсэн Соёл урлаг судлалын хүрээлэн. Редактор Ш.Эрдэнэцэцэг. Уб., 2017. /15.5 хх/
б.Монгол хүн-Гэр бүл. Эмхэтгэсэн Соёл урлаг судлалын хүрээлэн. Редактор Д.Наранцэцэг. Уб., 2017. /11,5хх/
4. Аливаа загвар онол практикаар шалгарч, урт удаан хугацаанд үйлчилгээ, нөлөөллөө үзүүлдэг байх зүй тогтолтой. Гэтэл өнөөдөр Монгол хүний соёлын бие орших орчин баталгаагүй, нөхцөл байдал тогтворгүй, нөлөөллийн хүчин зүйлсүүд хувьсагч чанартай болсон, улс орон өөрийн идэнтификацаа тодорхойлоогүй, нийгэм-соёлын хөгжил тогтворгүй улс төрөөс хараат ийм цагт “МОНГОЛ ХҮНИЙ СОЁЛЫН БИЕИЙН ЗАГВАР”-ыг гаргах орчин, нөхцөл бүрдээгүй гэж үзэж байна. Харин монгол хүний оюун санааны үнэт зүйлст нөлөөлдөг нийгэм-соёлын орчныг судлах нь илүү бодитой байх юм.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Үндэсний соёл-Гэр бүл 2017 Дэлгэрэнгүй
2 Монгол хүн-Гэр бүл 2017 Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ч. Мөнхтуул , Д. Наранцэцэг Даяаршил ба монгол гэр бүл Дэлгэрэнгүй
2 О. Баттуяа Монголчуудын ургийн овог, хэрэглээний байдал 2017 Дэлгэрэнгүй
3 Ч. Мөнхтуул, Дамбийхорлоо Наранцэцэг Даяаршил ба монгол гэр бүлийн орчин дахь үндэсний соёл 2017 Дэлгэрэнгүй
4 Ч. Мөнхтуул , Гийвшинэн Наранцэцэг Даяаршил ба монгол гэр бүл 2017 Дэлгэрэнгүй
5 З. Нинжбадгар Монгол гэр бүлийн сурган хүмүүжүүлэх ухааны уламжлал, өнөөгийн байдал (Аман зохиолын зарим төрлийн жишээн дээр) 2017 Дэлгэрэнгүй
6 С. Энхнаран Гэр бүлд холбогдох төрийн бодлогоор үндэсний соёлыг тодорхойлох нь 2017 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 О. Баттуяа Овгийн талаарх ойлголт, хэрэглээний өнөөгийн байдал 2017 Дэлгэрэнгүй
2 З. Нинжбадгар Монгол гэр бүлийн сурган хүмүүжүүлэх уламжлал, өнөөгийн байдал 2017 Дэлгэрэнгүй
3 С. Энхнаран Монгол гэр бүл-төр 2017 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД