Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Хамтарсан төсөл
Хугацаа: 2016-2018
Санхүүжилт: 12,000.0 мян.төг
Түлхүүр үг : Горхи, Тэрэлж, Хөвсгөл, тусгай хамгаалалт, аялал жуулчлал
Үр дүн
Монгол, ОХУ – ын тусгай хамгаалалтын нутаг дэвсгэр дээрх экологид чиглэгдсэн бизнесийн үйл ажиллагааны хөгжлийн болон нийгмийн хамтын ажиллагааны онолын үндэс ба механизмыг боловсруулсан. Ногоон эдийн засгийн зарчимд суурилсан тус улсуудын тусгай хамгаалалтын газар нутаг дах системийн тогтвортой хөгжлийн эдийн засаг-зохион байгуулалтын механизм, арга зүйн боловсруулалт хийсэн. Санхүүжилтийн тодорхой эх үүсвэрүүдээс тусгай хамгаалалтын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалт хийх хэрэгцээний үнэлгээний аргачлалыг боловсруулсан. Үндэсний парк буюу тусгай хамгаалалтын газарт экологид чиглэгдсэн аялал жуулчлал, бизнесийг хөгжүүлэх үйл ажиллагааны үр ашгийн үнэлгээний аргачлал боловсруулсан. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, экологийн таваарын үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хил дамнасан худалдааг боловсронгуй болгох арга зүйн зөвлөмж боловсруулсан. Экологийн бизнес ба аялал жуулчлалын хөгжлийн хүрээн дэх төр засаг, орон нутгийн байгууллагууд болон бизнес бүтэц, оршин суугчид, нийгмийн байгууллагуудын, олон улсын фондын харилцан үйлчлэлийн механизмын боловсруулалт хийсэн. Эдгээр газар нутагт экологийн сүйрэл болсон тохиолдолд үнэлэх болон хийгдэх нөхөн төлбөрийн олон улсын аргачлалын боловсруулсан. Байгалийн капиталыг хадгалан хамгаалах зорилготой олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх арга зүйн зөвлөмж боловсруулсан.
Удирдагч