Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Азийн хамгийн эртний, томоохон нуурууд болох Хөвсгөл, Байгалийн цианобактерын зүйлийн болон генетик олон янз байдал, тэдгээрийн хоруу чанарын судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Хамтарсан төсөл

Хугацаа: 2016-2017

Санхүүжилт: 9,000.0 мян.төг

Түлхүүр үг : Байгал, Хөвсгөл, ус, цианобактер, микроцистин, генетикийн ангилал

Үр дүн

1. Хөвсгөл нуурын усанд агуулагдах хүнд металл болон химийн бодисын агууламж зөвшөөрөгдөх хязгаараас хэтрээгүй байна.
Эрүүл ахуйн микробиологийн судалгааны дүнд Хөвсгөл нуурны усны бүх дээж бичил биетний ерөнхий тоон үзүүлэлтээр “маш цэвэр” ангилалд, гэдэсний савханцрын агууламжаар Khu-2 “их бохирдолттой”, Khu-10 “бага бохирдолттой”, бусад нь “цэвэр, маш цэвэр” ангилалд багтаж байгааг тогтоов. Khu-10-аас бусад дээжинд Salmonella илэрсэнгүй.
Хөвсгөл нуурын эргийн хөрсний дээжүүд бичил биетний ерөнхий тоо, E.coli-ийн титр, Cl.perfringens титр үзүүлэлтээр “цэвэр” ангилалд хамаарагдаж байна. Түүнчлэн дээжүүдээс Proteus илэрсэнгүй.
Генотоксикологийн судалгаагаар Хөвсгөл нуурын усны бүх дээж Salmonella typhimurium TA100 штаммд мутаген идэвхи үзүүлэхгүй байна.
2. Хөвсгөл нуурын усны дээжинд хийсэн молекул биологийн судалгааны дүнд 50 хүрээ, 101 дэд хүрээ, 159 анги, 143 баг, 145 овогт хамаарах 3499 бактерийг тодорхойллоо. Бичил биетний 51.8% Proteobacteria хүрээнд багтаж байсан бол Actinobacteria 24%, Firmicutes 7.7%, Bacteroidetes 5.8%, Verrucomicrobia 3.5%, Cyanobacteria 1.7% эзэлж байна. Давангайлан амьдарч байгаа бичил биетнүүд Betaproteobacteria, Arthrobacter, Aeromonadaceae, Streptomycineae, Pseudomonadaceae, Akkermansia, Sphingomonadales, Flavobacteriales, Clostridiales, Staphylococcaceae-д хамаарагдаж байна.
3. Байгал нуурын усны цианобактерийн бүлгэмдлийг тодорхойлох молекул биологийн судалгааны дүнд 23 хүрээнд хамаарагдах бактериудыг тодорхойлсон бөгөөд давангайлан байгаа хүрээнүүдэд Cyanobacteria, Proteobacteria, Actinobacteria, Verrucomicrobia багтаж байна. Нуурын ус, чулуулаг, хөвөн биетэн зэрэг янз бүрийн субсратаас Synechococcales хамаарах 9 зүйл, Chroococcales хамаарах 7 зүйл, Oscillatoriales хамаарах 6 зүйл, Nostocales хамаарах 3 зүйл цианобактерыг илрүүллээ.
“Цэцэглэлт”-ийг Oscillatoriales (Kamptonema formosum, Symplocastrum sp., Tychonema sp.)болон Nostocales (Tolypothrix distorta) 2 багт багтах утаслаг цианобактерууд үүсгэж байна.
Цианобактерын нийлэгжүүлж байгаа микроцистины агууламж 305-6111 мкг/кг байна.
4. Төслийн үр дүнгээр олон улсын эрдэм шинжилгээний хуралд 1 илтгэл, гадаадын мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний 2 өгүүлэл хэвлүүлсэн.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 О.И Белых, Н.А Букшук, С.А Потапов, Н.Дамдинсурэн, И.В Ханаев, В.В Дрюккер, А.Ю Краснопеев Генетическое разнообразие бактериальных сообществ, ассоциированных с больными губками озера Байкал. 2016 Дэлгэрэнгүй
2 М.А Ивачева, И.В Тихонова, Е.Г Сороковикова, С.А Потапов, Б. Чойдаш, О.И Белых Микроцистин-продуцирующие цианобактерии в бентосе озера Байкал. 2016 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 D.Narantuya, Ch Battsetseg, D.Tumenjargal, O.I Belykh, T.V Butina Bacterial communities of Khubsugul Lake water determined by Phylochip analysis/. “Biodiversity Research of Mongolia” 2017 Дэлгэрэнгүй
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД