Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Хамтарсан төсөл
Хугацаа: 2018-2020
Санхүүжилт: 18,000.0 мян.төг
Түлхүүр үг : Фемтосекунд, лазер, импульс, филаментац, люминесценц, микроскоп, лити фторын талст
Үр дүн
• Фемтосекундийн лазерын импульсийн тоо (шаралтын хугацаа) нэмэгдэхийн хэрээр цэнэг солилцох, өнгөний бөөгнөрсөн төвүүд үүсэхтэй зэрэгцэн явагдах сул орон зай болон хөдөлгөөнт төвийн оролцоотойгоор бөөгнөрөх процессууд эхэлдэг бөгөөд өнгөний төвүүдийн концентрац ихсэх тусам шингээлт нэмэгдэж, талстаар нэвтэрсэн лазерын импульсийн энергийн хэмжээ буурч байна.
• Өнгөний төвүүдийн нэгдлийн эцсийн бүтээгдэхүүн нь 2 анион болон 1 катионы хоосон орон зайд байрласан молекуляр галлоид ионууд болох нүх-интерстициал төлөвийн тогтвортой гажгууд байна.
• Фемтосекундийн лазераар шарах үед өнгөний төвийн болон бусад тогтвортой гажгийн түгэлт нь нэгэн төрлийн бус байх бөгөөд мөрийн төвд ойртох тусам гажгийн төрөл бүрийн хэлбэрүүдийн концентрац өөрчлөгдөж байна.