Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Хамтарсан төсөл
Хугацаа: 2018-2020
Санхүүжилт: 28,500.0 мян.төг
Түлхүүр үг : Гумины бэлдмэл, структур бүлгийн найрлага, ароматикийн зэрэг, биологийн идэвх, фитотест, цөлжилт, уулын хээр, талын хээр, нугын билчээр
Үр дүн
1.1.Гумины хүчлийг бутанолоор алкилжуулж, битумыг хандлах аргаар гарган авсан гумины бэлдмэлийн структур бүлгийн найрлагын үндсэн үзүүлэлт- ароматикийн зэрэг /fa/ дундажаар 7.1 – ээр өссөн байна.
1.2.Mn, Co – оор баяжуулж гарган авсан Mn – ийн 0.03%, Со – ийн 0.02 % - ийн агуулгатай бэлдмэлийн ИФ 1.28 ба 1.19 буюу бусад бэлдмэлүүд, микроэлементийн иж бүрэн найрлагатай бэлдмэлийхээс илүү байна. Тухайлбал, Mn 0.02% агуулсан бэлдмэлийн ИФ нь ерийн БН ГУМАТ, ШО ГУМАТ – ынхаас 0.2 – аар их буюу 1.4 байв. Гарган авах урвалын зохистой нөхцөл нь: Гуматын уусмалд нэмэх марганцийн хэмжээг“ C05F11/02 Левинский Б.В. (RU)” аргаар тодорхойлж урвалыг саармаг орчинд явуулах
1.3. Лигнитийг устөрөгчийн хэт ислээр исэлдүүлж гумины хүчлийн гарцыг нэмэгдүүлэх урвалын “харьцангуй” зохистой нөхцөл нь устөрөгчийн хэт ислийн концентрац 10 %, нүүрс ба исэлдүүлэгчийн жингийн харьцааг 1:1 болохыг олов. Ийм нөхцөлд Шивээ-Овоогийн лигнитийн гумины хүчлийн гарц 57.5 % - аас 87.5% болж 30% - аар өссөн. Ингэж боловсруулсан түүхий эдээс бараг үл уусах үлдэгдэлгүй гумины хуурай бордоо гарган аргаар гарган авна.
2.1 Гумины бэлдмэлийн үр ашиг чулуурхаг, ядуу хөрсөнд илүү тод илэрч байна.
2.2 Талхлагдсан билчээрийн гумины бэлдмэлээр бордсон талбайн ургамлын зүйлийн бүрэлдэхүүн 2 оос 4 өөр нэмэгдсэн, тухайлбал, голын хөндий дэх талхлагдсан билчээрийн бордоогүй хэсэгт дөнгөж 3 зүйлийн ургамал бүртгэгдсэн бол бордсон талбайд 7 болж өссөн байна. Бордсон талбайн ургамлын бүрхэц бордоогүйнхээс 10 – 20% илүү, хөрсний чанарын үзүүлэлтүүд мэдэгдэхүйц дээрдсэн, тухайлбал, хөрсний РН үндсэндээ саармаг, чингэхдээ бордсон талбайд ямагт их; ялзмагийн агуулга бордсон хөрсөнд 0.50% хүртэл их.
3. Хамаарлын регресс тэгшитгэл нь
y = 6.94x -1.28, R² нь 0,98;
y = 0.39x + 1.24, R² нь 0.9;
y = 0.02x + 1.01, R² нь 0.8 болно
4.Гумины бэлдмэлийн ЯМР спектрийг авч дээрхи регресс тэгшитгэлээр биологийн идэвхийг үнэлэх;
Бэлмэлийг бордоотой услах аргаар хэрэглэхийг илүү ач холбогдолтойд үзэх, 1м2 талбайд 3 г орчим хуурай бэлдмэл орохоор бодож хэрэглэх