Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хятад, Монголын малд хэрэглэх байгалийн эмийн эх баялагийн илрүүлэлт ба шинэ эмийн үйлдвэрлэлт



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Хамтарсан төсөл

Хугацаа: 2018-2021

Санхүүжилт: 40,000.0 мян.төг

Түлхүүр үг : Хуматон, хунчир, лууль, нэмэлт тэжээл, байгалийн гаралтай

Үр дүн

- Туршилтын бүлгийн тугалын амьдын жингийн хоногийн дундаж өсөлт 458 г, харин бярууных 454 г байсан ба хяналтынх нь 408 г болон 423 г байв. Тугалд 12,6%, бяруунд 7,5% байна. Туршилтын бүлгийн малын цусны фагоцитар идэвхи нь 3,8%-иар, фагоцитар тоо нь 22,3%-иар, фагоцитар интеграл индекс нь 25%-иар тус тус их байсан болно. Гуматын бэлдмэлийг 6 сар хүртэл настай туглын тэжээлд хэрэглэж болохыг зөвлөж байна. Хяналтын материал болон эхний өгөгдлийн ялгааны статистик ач холбогдол нь *, Р<0,05 гэж тэмдэглэгдсэн.
- Уушигний өвчтэй хурганд улаан эсийн тоо болон гемоглобины концентраци нь судалгааны явцад эрүүл хурганыхтай (хяналтын бүлэг) харьцуулахад үнэмшилтэйгээр багассан байна(Р = 0,25; 0,05). Туршилтын 5 дахь өдөр эрүүл хурганы улаан эсийн тоо нь 8,77±0,17, харин өвчтэй хурганыхад 7,74±0,28* (1012/л) байна. Харин 15 дахь өдөрт энэ үзүүлэлтүүд нь 8,67±0,22; 7,84±0,26 байна (Р<0,05). Туршилтын 5 дахь өдөрт гемоглобин эрүүл хурганд 105,0±0,38, харин өвчтэй хурганд 104,0±0,36* (г/л) байна. Харин 15 дахь өдөр энэ үзүүлэлтүүд нь гемоглобины тоогоор 104,0±0,18; 97,0±0,37* байна (Р<0,05).
Цагаан эсийн тооны харьцаанд үнэмшилтэй өөрчлөлт тогтоогдоогүй бөгөөд туршилтын бүх явцад эрүүл болон өвчтэй хурганд тэдгээрийн бага зэргийн хэлбэлзлэл ажиглагдсан болно.
Эмнэл зүйн хувьд эрүүл хурганы нийт уургийн түвшин нь (Р=0,001) 73,5±0,08- аас (5 дахь өдөр) хүртэл 80,6±0,14 (15 дахь өдөр) үнэмшилтэй (Р=0,001) нэмэгдсэн байна.
Өвчтэй хурганы нийт уургийн концентраци ихэссэн хэдий ч түүний түвшин нь эрүүл хурганыхаас бага байвэрүүл хурганы альбумины тоо 38,9±0,06-аас (5 дахь өдөр) 40,8±0,11 хүртэл өөрчлөгдсөн (15 дахь өдөр), харин глобулин нь 48,6-аас 50,8 г% хүртэл өөрчлөгдсөн бол, өвчтэй хурганд эрүүл хургатай харьцуулахад альбумин болон глобулины тооны өсөлт нь бага хэмжээгээр нэмэгдэж байсан байна. Өвчтэй хурганы цусны ийлдэс дэхь альбумины агууламж нь эрүүлийнхээс бага байв. Туршилтын 5 дахь өдөр өвчтэй хурганы альбумины түвшин нь эрүүл хурганыхтай харьцуулахад 45,5 %-иар, 10 дахь өдөр нь 25,2 %-иар, харин 15 дахь өдөрт нь 14,7 %-иар тус тус буурсан болно.
Гэхдээ уушигний өвчтэй хурганы цусны ийлдэст глобулины концентраци нь эрүүл хурганыхаас илүү байв.
Өвчтэй хурганы альбумин-глобулины коэффициент нь эрүүлийнхээс бага байв. Эрүүл хурганд 0,70–0,82, харин өвчтэй малд 0,49–0,68 байв
- Хяналтын бүлэг: өсвөр үхрийн бордооны хугацаан дахь туйлын болон харьцангүй өсөлт, хоногийн нэмэгдэл жинг туршилт I (лууль 50%, халгай 15 % бүхий багсармал тэжээл) туршилт II (халгай 31%, лууль 31 хувь бүхий багсармал тэжээл) бүлгүүдийнхтэй харьцуулахад бодит ялгаатай (p<0.01) байна.
Туршилт 1 болон туршилт 2 бүлгийн хувьд харьцангуй өсөлт бодит ялгаагүй хэдий ч туйлын өсөлт, хоногийн нэмэгдэл жингийн үзүүлэлтийн хувьд тус тус бодит ялгаатай байна (p<0.001).
Бидний дээрх холимог багсармал тэжээлийн жорын хувилбаруудаас халгай 31%, лууль 31%, хивэг 20%, улаан буудай 13 % бүхий туршилт II бүлэг туйлын өсөлт, хоногийн нэмэгдэл жингийн хувьд туршилт I, хяналтын бүлэгтэй харьцуулахад бодит ялгаатай (p<0.001) байна

Удирдагч


Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД