Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Хамтарсан төсөл
Хугацаа: 2018-2021
Санхүүжилт: 40,000.0 мян.төг
Түлхүүр үг : Хөрс, антагонист, бактер, мөөгөнцөр, актиномицет, ургамлын өвчин, такстомин А, хог ургамал
Үр дүн
1. Уламжлалт аргаар бяслаг үйлдвэрлэхэд хөрөнгөлөх үеийн температур, ээдэм үүсэх үеийн рН –ийн утга болон бяслагны гарц зэрэг нь эерэг шүтэлцээтэй байна.
2. Тарагний бүрэлдэх хугацаа, исэлт нь хөрөнгө, сүүний анхны харьцаа, хөрөнгийн идэвх, бүрэх үеийн болон орчны температур хэргэлсэн сав суулга зэргээс шалтгаалан хэлбэлзэнэ. Судалгааны дүнгээс үзвэл гэрийн нөхцөлд уламжлалт аргаар бүрсэн таргийн ерөнхий хүчиллэг 1.5-2.5 цагт 60-65°Т хүрч бүрэлдэх бөгөөд цаашид мөн нөхцөлд хадгалахад ерөнхий хүчиллэг нь аажмаар ахиж 72 цагт 192-320°Т болж байна.
3. Судалгааны үр дүнд 2 зүйл (L.kefir, E.durans) –ийн 6 цэвэр бактерийн өсгөвөр, 2 зүйл (S.cerevisiae, K.marxianus) –ийн 8 дрожжийн өсгөвөр тус тус ялган тодорхойлоход бактерийн бүх өсгөвөрүүд исгэлэн сүүн бүтээгдэхүүнээс ялгасан пробиотик идэвхитэй болох нь харагдаж байсан бол тарагнаас ялгасан дрожжууд нь бүгд S.cerevisiae байсан бөгөөд дарс, архи үйлдвэрлэхэл ашиглагддаг омгуудтай ойр байсан харин айрагнаас ялгасан K.marxianus –ийн өсгөвөрүүд нь бяслаг үйлдвэрлэхэд ашиглагддаг омгуудтай генетикийн хувьд ойр байсан.
4. Сүүг бактер, дрожж, энзим (пепсин, трипсин, пепсин:трипсин), хүчил болон температураар задлан биологийн идэвхийг өвчин үүсгэгчийг дарангулах идэвхиэр тодорхойлоход контрол (7-17) –той харьцуулахад Булганы айрагнаас ялгасан сүүн хүчлийн бактерийн задралын бүтээгдхүүн өндөр идэвхитэй (8-24) байсан бол дрожжууд болон бактерийн бусад өсгөвөрүүд дундаж (7-17) үзүүлэлттэй. Харин дан энзимээр задалсан болон E.durans -ийн задралын бүтээгдэхүүнүүд идэвхи хамгийн сул байсан гэсэн шинжлэх ухааны дүгнэлтэнд хүрсэн.
5. Энэхүү төслийн хүрээнд уламжлалт аргаар бяслаг үйлдвэрлэх технологийг тодорхойлон, хэлэлцүүлж, бичмэл бүтээл бий болсон байна.