Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Хамтарсан төсөл
Хугацаа: 2018-2020
Санхүүжилт: 15,000.0 мян.төг
Түлхүүр үг : Эрчим хүчний систем, үүсгүүр чадал, цахилгаан сүлжээ, иерархийн түвшин, хамтын ажиллагаа
Үр дүн
1. Монгол Улсын түлшний ба эрчим хүчний салбарын өнөөгийн байдалд үнэлгээ өгч хэтийн төлвийг тодорхойлох судалгаа хийх;
2. Орос, Монголын бүс нутгийн түлш-эрчмийн цогцолборын хөгжлийн оновчтой чиглэлийг (дотор нь эрчим зөөгчийн борлуулалтыг онцлон тусгах) шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх арга зүйг боловсруулах;
3. Төслийн зорилтуудыг шийдвэрлэхийн тулд бүс нутгийн түлш-эрчмийн цогцолбор болон тэдгээрт багтаж буй салбар нэгжийн системийн урт хугацааны хөгжлийг урьдчилан таамаглахад одоогоор хэрэглэгдэж буй тоон загвар ба программ-тооцоолон бодох хэрэгслүүдийг боловсронгуй болгох;
4. Орос, Монголын эрчмийн хамтын ажиллагаанд Зүүн Азийн орнуудын үүргийг үнэлэх;
5. Монгол Улсын түлш-эрчим хүчний балансын бүтцийг сайжруулахад эрчим хүчний шинэ эх үүсвэрийг ашиглах, тухайлбал, нефть, байгалийн хий болон шингэрүүлсэн хий, нүүрсний метан, уран зэрэг эрдсийн гаралтай эх үүсвэр ашиглах, нар, салхи, ус зэрэг сэргээгдэх эх үүсвэр ашиглах талаар судлах;
6. Орос, Монголын эрчим зүйн салбар дахь хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг илрүүлэх;