Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 9087044
Төслийн төрөл : Хамтарсан төсөл
Хугацаа: 2017-2019
Санхүүжилт: 98,000.0 мян.төг
Түлхүүр үг : Хуанди-Нэйжин, Амь баригч-5, клиникийн судалгаа, traditional medicine
Үр дүн
1. Уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгддэг нэн ховордсон, сэтгэл гутрал өвчинд хэрэглэдэг ховор эмийг хуучны эмийн судар, номноос олж тогтоон, нэршил, таних арга, бүтэц, ангилал, хэрэглэх заалтыг нарийвчлан тодруулж, үйлдвэрлэх, клиникийн судалгаа явуулах, сургалтад хэрэглэх боломжийг бүрдүүлэв.
2. Бурхан урлаач лам Чойжамц бичиж зурхайч Чүлтэм, эмч Жамбалжамц нарын барласан “Маш гайхамшигт баярын хуримын сан” бүтээлд буй сэтгэл гутрал өвчинд хэрэглэдэг сонгомол жор Амь баригч-5 эмийн клиникийн судалгаа хийж практикт хэрэглэх боломжийг хангаж инноваци буюу эдийн засаг, нийгмийн өндөр үр ашиг авчрах шинэ болон шинэчлэн сайжруулсан бүтээгдэхүүн гарна.
3. Хятадын эртний анагаах ухааны сонгодог бүтээл Хуанди-Нэйжин номыг хятад хэлнээс монгол хэлээр орчуулж, хэвлүүлснээр уламжлалт анагаах ухааны их эмч бэлтгэдэг их, дээд сургууль, мэргэжил дээшлүүлэх сургалт, уламжлалт анагаах ухааны судалгаанд ашигласан.