Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Хамтарсан төсөл
Хугацаа: 2009-2010
Санхүүжилт: 7,000.0 мян.төг
Түлхүүр үг : Максимумын зарчим, импульс удирдлага, нөөц ба урсгалын диаграмм
Үр дүн
1. Нийгэм-экологи-эдийн засгийн хувьд бүс нутгийн тогтвортой хөгжлийн бодлогод инновацийн асуудлыг тусгасан оновчлолын загварыг шинээр зохиож онолын болон тоон шинжилгээг гүйцэтгэсэн.
2. Ижил насны амьтдын бүлийн оновчтой ашиглалтын Кларкын сонгодог загварыг өргөтгөсөн хоёр загварыг томъёолж, тэдгээрт чанарын шинжилгээг гүйцэтгэсэн. Эхнийх нь нөхөн үржих чадавхийг тусгасан, нөгөө нь зэрлэг хөхтөн амьтны бүлийн ашиглалттай холбоотой өргөтгөлүүд юм.
3. Бэлчээрийн системийн зарим загвар болон тэдгээрийн өргөтгөлийг системийн динамик загварчлалын аргаар судалсан.
4. Хотын хүн амын өсөлт өөрчлөлтийг ажил эрхлэлтээс хамааруулсан, Улаанбаатар хотын гүний усны нөөцийн өөрчлөлтөнд хүн амын төвлөрөл нөлөөлж байгаа гэсэн үзүүлэлтийг тусгасан загваруудыг зохиож тоон туршилт явуулсан.
5. Насны ангилал бүхий дискрет загварууд, эдийн засаг-байгаль хамгааллын системийн загварыг байгуулж, тэдгээрт тогтворжилтын онолын судалгаа явуулсан
6. Шугаман бус оновчтой удирдлагын бодлогын локал биш хөгжүүлэлтийн асуудлыг захын утгын бодлогын аргыг ашиглан гүйцэтгэсэн. Зарим жишээгээр
тайлбарлан харуулсан болно. Шугаман оновчтой удирдлагын бодлогын шийдийн нэгэн шинэ тоон дөхөлтийн арга дэвшүүлсэн. Аргын нийлэлтийн нөхцлийг тодорхойлсон.