Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 1020
Төслийн төрөл : Хамтарсан төсөл
Хугацаа: 2012-2013
Санхүүжилт: 6000.00 мян.төг
Түлхүүр үг : Нематод, Dytelenchus, Eucephalobus, Dorylaimus, Acrobeles
Үр дүн
1. 2012-2013 онд Хэнтий, Дорнод, Сэлэнгэ аймгийн нутгаар тодорхой маршрутын дагуу явж 30 цэгт геоботаникын бичиглэл хийв.
2. Ой, ойт хээрийн бүсэд зонхилон тархдаг 10 овогт хамаарах 12 төрлийн 12 зүйл ургамал, хөрсөн гельминтологийн судалгаа хийж 2 багийн 14 төрлийн ургамал, хөрсний нематодуудыг илрүүлэв.
3. Хөрс, ургамлын судалгааны явцад ялган авсан нематодыг тодорхойлж, жагсаалт гарган сургалт, судалгаанд ашиглах бэхжүүлсэн цуглуулгатай болов.
4. Хүнсний гол нэрийн ногоо, хүлэмжний ногооноос улаан лооль, төмс, лууван зэргээс Dytelenchus, Eucephalobus, Rhabditida, Acrobeloides, нийт 4 төрлийн 22 ширхэг нематодуудыг илрүүлэв.