Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Хамтарсан төсөл
Хугацаа: 2012-2013
Санхүүжилт: 6,000.0 мян.төг
Түлхүүр үг : бие бүтэц, тамирчин, угсаа зүй, морфологи, молекул-генетик, удамшил, моноугсаатан
Үр дүн
Төслийн хоёр дахь үе шатанд судалгааны ажлын нэгдсэн протоколд тусгагдсанаар орос монголын хүн судлаач эрдэмтдийн хамтарсан баг молекул-генетикийн болон морфофункциональ иж бүрэн цогц судалгааг явуулав. Нийтдээ 520 гаруй хүн судалгаанд хамрагдсан бөгөөд үүнээс: 2012 онд 230 хүн (12-17 насны 60 эрэгтэй, 41 эмэгтэй суралцагчид, мөн 18-24 насны 48 эмэгтэй 86 эрэгтэй залуучууд хамрагдав), 2013 онд 292 хүн (14-17 насны 32 эрэгтэй, мөн 17-24 насны 53 эмэгтэй, 18-38 насны 207 эрэтэй хүн) судалгаанд хамрагдлаа. Судалгаанд хамрагдагсад нь янз бүрийн спортын төрлөөр (монгол үндэсний бөх, жудо, чөлөөт бөх, греко-римийн бөх, бокс, сагсан бөмбөг, гимнастик, хөнгөн атлетикийн олон төрөл) хичээллэдэг өндөр зэрэглэлийн тамирчид болон, спортоор хичээллэдэггүй хяналтын бүлгийн хүмүүс байлаа.
Гаргаж авсан материал дээр тулгуурлан бий болсон электрон мэдээний бүрэлдээхүүнд : биеийн бүтэц зүйн дараахи үзүүлэлтүүд багтаж байна: хэвтээ болон босоо, тойргийн бүслүүрийн хэмжээ, их бие, мөчдийн өөхөн давхаргын зузаан, индексын харьцааны цогц тоцооллууд, биоимпеданс багажаар хэмжсэн биеийн бүтцийн үзүүлэлтүүд; зүрх судасны системыг үнэлэх функциональ хэмжээсүүд, бие бялдрын бэлтгэлжилтийг үнэлэх сурган хүмүүжүүлэх тестүүдийн үзүүлэлтүүд багтсан болно. Морфолог шинж төрхийн 4 бүлэг (1 – спорт тоглоом буюу тэнцвэрийн хүнд төрлийн спорт, ; 2- спортын ганцаарчилсан тулааны төрөл; 3 – уралдааны спортын төрөл; 4 – тамирчин биш хяалтын төрөл) монголын судлуулагчдын анализ шинжилгээ нь дараахи үзүүлэлтүүдээр хоорондоо өндөр магадлалын ялгаатай байна. Үүнд : биеийн өндөр (БӨ), биеийн жин (БЖ), цээжний тойрог (ЦТ) и өгзөгний тойрог (ӨТ). Хамгийн өндөр морфолог үзүүлэлтүүдийг бөхийн болон тулааны төрлийн тамирчид харуулж байна (БӨ 168,2 см 161,4 см-ийн эсрэг, р=0,04; БЖ 74,4 кг 58,9 кг-ийн эсрэг, р≤0,0001; ЦТ 93,9см 85,4см-ийн эсрэг, р≤0,0001 и ӨТ 96,9см 89,9см-ийн эсрэг, р≤0,01, - тамирчид, бөхчүүд болон тамирчин биш бүлгийнхнийг харьцуулхад ). Ерөнхийдөө, спорт тоглоомын төрлийн тамирчдын үзүүлэлт хамгийн бага байв. Тодорхой спортын төрлийн бүлэг дотор харьцуулсан судалгааг явуулж үзэв. Тухайлбал, монгол үндэсний бөхөөр хичээллэдэг тамирчид биеийн үндсэн үзүүлэлтээр хамгийн өндөр үзүүлэлтийг үзүүлэж, чөлөөт бөх, жудо, самбо бөхөөр хичээллэдэг тамирчидаас ялгарч байсан ч биеийн өндрийн үзүүлэлтээр (длина тела 169,7 см) төдийлэн ялгагдахгуй байв. Биеийн жингээрээ (78,3кг), монгол үндэсний бөхөөр хичээллэдэг тамирчид бусад бөхийн төрөл, болон ойрын болон дундын зайн гүйгчид, хяалтын бүлгийнхнээс өндөр магдалатайгаар ялгарч байв. Цээжний тойргоор (95,5см) тэд спринтер (85,7см, р≤0,05) болон хяналтын бүлгийнхнээс (85,4см, р≤0,05 ) эрс ялгаатай. Мөн өгзөгний тойргийн хэмжээгээр монгол үндэний бөхчүүд нь дундын зайн гүйгчидээс бусад төрлийн спортын төрлийнхнээс эрс ялгарч байлаа. Энэхүү гаргав асван үр дүнгээс үзвэл монгол үндэсний бөхөд аль болох биеийн жин ихтэй тамирчидыг сонгодог бөгөөд , биеийн тойргийн хэмжээсүүдийг харгалзаж үздэг байх гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Энэхүү дүгнэлт нь бидний 2013 оны монгол үндэсний төлөөл 87 бөхчүүдийн амжилтанд хийсэн судалгаагаар батлагдсан юм. Энэхүү бөхийн төрлийн бусад бөхөөс ялгах онцлог шинж нь биеийн жингийн категор харгалзахгуй барилдах явдал бөгөөд, үүнийг тэмдэглэх нь зүйтэй. Тиймээс монгол үндэсний бөхчүүдийн өрсөлдөгч өөрөөс нь хамаагүй хүнд, эсвэл хамаагүй хөнгөн байх боломжтой. Үндэсний бөхийн тэмцээнд бөхчүүд түрүүлсэн амжилтаараа эрэмблэгдэн хуваагдаж байв. Санаандгүй түүврийн статитистик анализ нь тэмцээнд түрүүлсэн бөхчүүдийг (1-3 байр) бусад тамирчдаасаа дараахи үзүүлэлтээр ялгарч байгааг харуулж байв: биеийн өндөр 179,9см 171,9см эсрэг, р=0,035, биеийн жингээр 99,1 кг 80,1кг эсрэг, р=0,002 и өгөзөгний тойрог 113,0 см 101,0см эсрэг, р=0,026 (түрүүлэгчдийн үзүүлэлтийг тэмцээнд оролцсон бусад бөхчүүдийн дундажтай харьцуулахад).
Судалгаанд хамрагдагсдын амны хөндийн арчдасаас ДНК – гарган авч даархи полиморф генетикийн системын дараах генотипуудыг тодрхойлсон: ACE, ACTN3, CKMM, AMPD1, HIF1A, FTO, EPAS1.
АСЕ гены DD генотиптэй төлөөлөгчид нь 60 метрийн гүйлтэнд хамгийн сайн үзүүлэлттэй байв (ACE*DD 8,1с ACE*DI 8,9с и ACE*II 8,7, р≤0,01). Харин ангиотензин-I гены инсерци аллелийн төрөлтэй хүмүүс бусдаасай тэсвэр сайтай байна ( 1500м гүйлтэнд ACE*DD 265 с, ACE*DI 275 с и ACE*II 245 с, р≤0,01). Бидний судалгааны үр дүнд гарсан (тамирчидын хурд хүчний чадвар нь моелкул-генетикийн делеци алелльтей маркертой уялдаж, харин инсерци аллельтей хүмүүс нь тэсвэрийн чадвартай холбоотой) хариу нь бусад судлаачдын үр дүнтэй сайн тохирч байна. Бидний судалгаагаар монгол бөхчүүдийн өөхний хуримтлалтай холбоотой гены төрлийг тогтоосон болно. Молекулярно-генетикийн маркеруудаас, өөхтэй хобоотой хамгийн судлагдсан ген бол FTO (fat mass and obesity associated) гены однонуклеотидын солилцоо юм. FTO гены минор А-аллель нь өөхний масс нэмэгдэхтэй холбоотой байна. Биеийн жин, биеийн жингийн индекс болон өөхний жингийн хамгийн их хэмжээ нь АА гомозигот генотиптэй хүмүүст илүү байна. (FTO*AA 17,9 кг, против FTO*AT 13,2 кг и FTO*TT 10,9 кг, р≤0,05).