Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Хамтарсан төсөл
Хугацаа: 2011-2011
Санхүүжилт: 4,000.0 мян.төг
Түлхүүр үг : талстлаг чулуулаг, структур, маант, тектоник хүч, тогтоц
Үр дүн
Монголын Байкалид, каледонид, герцинидийн үүссэн геодинамикийн нөхцөл, рифтийн вулкан, плутон, метаморф чулуулгийг судалж Төв Азийн чулуулаг бүрхэвчийн бүтэц, бүрэлдэн тогтсон геологийн нас, маагмын найрлагыг тогтоох боломжтой болов.
Суман хайрхан, Эрингийн нурууны аккрейц, (рифтийн болон Эх газрын захын ), арлан нумын бүрдлийн найрлага, тогтоцын онцлог, Хануй-Онгийн голын районы хожуу палеозой-түрүү мезозойн маагмын бүрдлийг, Хангайн бүлэг террейны Завхан Мандлын хэсгийн базитийн бүрдлийн найрлага, тогтоцын онцлогийг судалж, шинэ мэдээлэл олж, анхдагч материал цуглуулав.
Монгол-Оросын геологийн хамтарсан экспедицийн хээрийн судалгаанд аспирант Ч.Эрдэнэжаргалыг ажиллуулж, ОХУ-ын туршлагатай эрдэмтэн доктор И.К.Козаков, сурвалжлагч гишүүн В.В.Ярмолюк нарыг дагалдуулан геодинамик, изотоп-геохими, минералоги, петрографийн судалгаанд мэргэшүүлж, диссертаци бичих материал бүрдүүлэв.
Хангайн боржингийн тарамцгийн орон зай, стрүктүүрийн хувьд салангид байрших массивуудын янз бүрийн интрузив комплекс нь нийтдээ 260-242 сая жилийн харьцангуй богино хугацаанд хожуу перм-түрүү триасын цаг үед үүсч бүрэлдсэн болохыг бидний хийсэн геохронологийн шинжилгээний өгөгдлөөр батлав.
Хангайн батолит нь бүрэлдэн тогтохдоо хавтангийн уулдварын шахалтын нөхцөлд боржингийн массивууд үүсч түүнийг хөвөөлөн хавтан доторхи цууршлаар грабень стрүктүүрээр рифт үүсэн бимодаль плутон чулуулаг, шүлтлэг боржингийн маагмаар дүүргэдсэн процесс болсныг тогтоолоо.
Хангайн бүслүүрлэг маагмын хүрээний боржингийн батолит, рифтийн шүлтлэг маагма нь маантийн халуун цэгийн плюмын маагмаар нэвчих, Эх газрын хаяаны идэвхижилтийн процесс давхацсан геодинамикийн нийлмэл нөхцөлд хожуу перм-түрүү триасын цаг үед үүсч бүрэлдсэнийг илрүүлэв.