Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 17000073
Төслийн төрөл : Хамтарсан төсөл
Хугацаа: 2011-2014
Санхүүжилт: 54000.00 мян.төг
Түлхүүр үг : Нүүрс, пиролиз, баяжуулалт, идэвхжүүлэлт, нүүрсжүүлэлт, идэвхжүүлсэн нүүрс.
Үр дүн
1. Судалгаанд хамрагдсан Тавантолгой, Багануур, Нарийн сухайт, Сайхан овоо, Эрээн, Шарынгол зэрэг 6 ордын нүүрсний техникийн үзүүлэлтүүд, элементийн бүрэлдэхүүний судалгааны дүнд үндэслэн Таван толгой ба нарийн сухайтын нүүрс нь дээд чанарын битумлэг КЖ маркийн коксждог нүүрс, харин Багануурын нүүрс нь лигнитийн төрлийн В2 маркийн исэлдсэн хүрэн нүүрс, Шарын гол ба Эрээний нүүрс нь хүрнээс чулуун нүүрс рүү шилжиж байгаа суббитумт B-D маркын нүүрс, Сайхан овоогийн нүүрс нь сайн чанарын антрацитийн төрлийн битумгүй SS тарчинг богино дөлт (тощий) нүүрс болохыг тус тус тогтоов.
2. Эдгээр 6 нүүрсний эрдэс бүрэлдэхүүний бүтэц, найрлагыг НУТС, рентгенфлуоресценс, рентгенфазын болон гамоспектрометрийн аргуудаар тодорхойлж сулдалсан дүнд үндэслэн Таван толгой, Шарын гол ба Эрээний нүүрсний үнслэг нь хүчиллэг, Багануур, Нарийн сухайт ба Сайхан овоогийн нүүрсний үнслэг нь суурилаг чанартай болохын тус тус тодорхойлж, нүүрснүүдийн үнслэгт SiO2 (Quart ), CaSO¬4 (Anhydrite), Ca2(Mg0,75 Al 0.25) (S 4.75Al 0.25)O7 (Akermanite), Na(S3 Al)O¬8 (Albite) зэрэг эрдсүүд голлон оролцдог, эх нүүрсний уран ба тори зэрэг цацраг идэвхит элементүдийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа боловч нүүрсний үнслэгт тэдгээрийн эзлэх хэмжээ олон дахин нэмэгдэж байгааг тус тус тогтоов.
3. Судалгаанд хамрагсан 6 ордын нүүрсийг хүнд шингэний аргаар холрт цайрын уусмалд баяжуулж эх нүүрснүүд дэхь үнслэгийн хэмжээг 2 дахин бууруулж 5% хүртэлх үнслэгтэй баяжмалуудыг гарган авлаа.
4. Тавантолгой, Багануур, Нарийн сухайт, Сайхан овоо, Эрээн, Шарынгол зэрэг 6 ордын нүүрсийг пиролизын аргаар халууны задралд оруулж нүүрсжсэн хатуу бүтээгдэхүүн гарган авах судалгааны дүнд Таван толгой, Нарийн сухайт ба Сайхан овоогийн нүүрснүүдээс нүүрсжсэн хатуу үлдэгдлийг илүү их гарцтайгаар, харин Багануурын хүрэн нүүрс, шилжилтийн чулуун нүүрс болох Шарынгол ба Эрээний нүүрснүүдээс харьцангуй бага гарцтайгаар тус тус гарган авлаа. Тавантолгой, Багануур, Нарийн сухайт, Сайхан овоогийн нүүрсүүд нь дээд чанарын нягтарсан хатуу бүтэцтэй халуун тэсвэрлэх чанар сайтай учраас пиролизын үед халууны задралд бага орж харин полимержин нүүрсжих процесст илүү орсныг гэрчилж байгаа ба харин хатуу биш сэвсгэр бүтэцтэй элементийн найрлаганд нь хүчилтөрөгч ихтэй исэлдсэн хүрэн нүүрний хувьд урвалын идэвх өндөртэй учраас халууны задралд илүү орж шингэн давирхай ба шатдаг хийг илүү ихээр үүсгэж байгаа тул нүүрсжсэн хатуу үлдэгдлийн гарц харьцангуй бага байна.
5.Эдгээр 6 ордын нүүрснээс баяжуулан нүүрсжүүлж идэвхжүүлэн гарган авсан бүтээгдэхүүнүүдийн иод шингээх чадвар нь эх нүүрсний пиролизын дараах хатуу үлдэгдлээс 5-17 дахин их ба метилен хөхийг шингээх чадвар 4-10 дахин болохыг тодрохойлов.
6. Хамтарсан төслийг хэрэгжүүлэх судалгаа туршилтуудын дүнд нүүрсийг хүнд шингэний аргаар баяжуулан эдэсгүйжүүлж, нүүрсжүүлэн усны хэт халсан уураар идэвхжүүлж нүх сүвэрхэг бүтэцтэй шингээг,шүүгч материал гарган авах технологийн бүдүүвчийг схемийг бий болгов.