Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Хамтарсан төсөл
Хугацаа: 2010-2011
Санхүүжилт: 4,000.0 мян.төг
Түлхүүр үг : Төв Азийн эртний хот суурингууд
Үр дүн
1. Монгол улсын Төв, Булган, Архангай, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Дорноговь аймгуудын нутаг эртний хотуудыг илрүүлэх хайгуул судалгаа явуулж, нийт 20 гаруй хот, суурингуудыг хэмжиж байрлалыг тогтоож, эрдэм шинжилгээний тодорхойлолтыг үйлдэн, дэвсгэр зургуудыг нь хийв. Мөн уг хот балгасуудын он цаг, эзэн холбогсодыг нь тогтоон, ил түүвэр олдворуудын гэрэл зургийг авахын хамт заримых нь гар зургийг зурж, баримтжуулав.
2. ОХУ-ын Тува улсын нутагт буй эртний нүүдэлчдийн хот балгасуудыг илрүүлэх, урьд нь илэрч мэдэгдсэн балгасуудын байрлал, тодорхойлолт, дэвсгэр зургийг нь шинэчлэн хийх, эзэн холбогсдыг тогтоох ажил хийв. Нийт 21 хот балгасыг судалгаанд хамруулан, тэдний эзэн холбогдогсод нь хэн болох, ямар зориулалтаар хэзээ босгосон, одоогийн хадгалалт нь ямар байгааг судлан тодруулсан болно.
3. Монгол улсын нутагт буй 34 хотын тодорхойлолтыг үйлдэж дэвсгэр зургуудыг хийж он цаг, эзэн холбогдогчдыг тодруулсан.