Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Кидан улсын Чинтолгойн балгасын хамтарсан судалгаа/ 1 номоор/



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Хамтарсан төсөл

Хугацаа: 2010-2011

Санхүүжилт: 2,000.0 мян.төг

Түлхүүр үг : Чинтолгой, уйгур, киданы соёл

Үр дүн

1. 2010-2011 онд Чин толгой балгасанд малтлага хийсний үр дүнд уг балгас нь IX зууны үеийн уйгурын байгуулсан хуучин хот байсны дээр XI зуунд Хятан сэлбэн засч өргөтгөөд цэргээ суулгаж, Чжень Чжоу гэж нэрлэснийг археологийн олдвор болоод сурвалж бичгийн мэдээгээр илрүүлж тогтоосон.
2. X зууны сүүлээр Хятан нарт эзлэгдээд байсан бохой, зөрчид, бас зүүн хойт хятадын 700 гаруй өрх айл хятаны цзргийг дагалдан одоогийн Чин толгой буюу тэр үеийн Чжень Чжоу хотод ирж суусан. Тэдгээр Бохай, зөрчид хүмүүс өорсдийн уламжлалт аргаар хотын хэрэм барьж, шавар ваар сав үйлдвэрлэж, бас тариа тарьж байсан. Өөрөөр хэлбэл XI зууны үед Чин толгой орчимд бохай, зөрчид, хятаны элементүүд хольцолдсон соёлын нийтлэг буй болж байсан нь судалгааны явцад илэрсэн нь маш сонирхолтой зүйл байв. Үүнд Туул голын саваас Зүүн азийн хэв маягийн усалгаатай тариалангийн ул мөр илэрч, бас Бохайн гаралтай хөндлөн бариултай ваар савны үлдэц, тоглоомын хасаа олдсон нь Монголып хувьд цоо шинэ зүйл байв. X-XI зуунд Туул голын савд Зүүн Азийн ард түмнүүдийн соёл орж ирж, орон нутгийн соёлтой нийлмэгжин, шинэ шинэ элементүүд буй болон хөгжиж байсныг илрүүлсэн нь энэ төслийн судалгааны нэг үр дүн болов.
3. Одоогийн Чин толгой балгас нь X-XI зуунд Монгол нутагт сууж байсан хятан цэргийн төв штаб нь болж, тэр цагт туул түүнд цутгадаг голуудын саваар байгуулсан цэргийн хотуудын сүлжээ байсныг шинээр илрүүлсэн нь мөн шинэ судалгаа болсон.
4. Чин толгой балгаснаас малтлагын явцад илэрсэн олдворууд нь X-XI зууны Зүүн Ази, монголын харилцааг судлах шинэ эх хэрэглэгдэхүүн болж, судалгааны бааз суурийг сэлбэж өгөв.
Энэхүү төслийн судалгааны үр дүнд хятаны үеийн Чин толгой балгасны ерөнхий дүр зургийг гаргасан нь гол ололт юм. Энэ төслийн үр дүнгээс "Киданьский город Чинтолгой балгас" /17хх/ хэмээх орос хэлээр "Восточная литература" хэвлэлийн газарт Москва хотноо 2011 онд нийтлэгдсэн номд орсон болно.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Киданьский город Чинтолгой-балгас 2011 Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД