Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Байгалийн рифтын бүсийн түрэлтийн Монголын эх газрын ороген бүтцийн сейсмотектоник процесс



Салбар : Байгалийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Хамтарсан төсөл

Хугацаа: 2010-2011

Санхүүжилт: 8,000.0 мян.төг

Түлхүүр үг : Газар хөдлөлт, сейсмик долгион, идэвхтэй хагарал

Үр дүн

Эмээлтийн хагарал: Улаанбаатар хотын баруун хэсэгт хил залган Эмээлт өртөөнөөс баруун хойш 13км орчим зайнд зүүн урагшаа 1500N азимутын чиглэлд Өлзийт хорооллыг дайрсан 35км урт хагарал оршиж байна гэж тогтоосон. Эмээлтийн хагарлын газрын гадаргуу дээр болон сансрын зурагт илрүүлсэн хэсэг нь 15 орчим км бөгөөд 2005 оноос эхлэн ажиглагдаж буй газар хөдлөлтийн идэвхжилт, геофизикийн хэмжилтүүдийн үр дүнг үндэслэн хагарлын уртыг тогтоосон. Эмээлтийн хагарал дээр магнитуд нь 7.1 хүчтэй газар хөдлөлт тохиолдох боломжтой гэж тодорхойллоо. Хагарлын дагуу илэрсэн шилжилт хөдөлгөөнд үндэслэн баруун гарын шилжилтийг агуулсан ОГШООЛТЫН төрлийн хагарал гэж үзсэн. Тренчийн нас тогтоох судалгаагаар сүүлийн хүчтэй газар хөдлөлтийн насыг 10000 жилийн өмнө болсон гэж үзлээ.
Хустайн хагарал: Улаанбаатар хотоос баруун урагш 35км зайд Хустайн нуруун урд бэлээр сунаж тогтсон 4 систем салбар хагарлуудаас бүрдэж байна. Үүнээс Хустайн Гол хагарал нь 650N чиглэлд 80км урт үргэлжилнэ. Хагарлын бусад салбарууд болох Өмнөд Хустай 200N градусын чиглэлд 31км урт, Лүн хагарал эгц баруун тийш 58км, Долоотойн хагарал 1350N градусын азимутаар 43км урт тус тус үргэлжилсэн. Хустайн гол хагарал нь зүүн гарын шилжилттэй ЗӨРӨГ төрлийн шилжилт хөдөлгөөнийг үүсгэн тогтсон бол Долоотойн хагарлын дагуу баруун гарын хэвтээ шилжилт давамгайлсан хагарал болох нь тогтоогдсон. Хустайн хагарал дээр магнитуд нь 7.8 хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай гэж үзсэн. Тус хагарлын сүүлийн хүчтэй газар хөдлөлтийн насыг 1000 жилийн өмнө гэж тогтоосон.
Гүнжийн хагарал: нь Улаанбаатар хотын зүүн хойд хэсэгт зүүн хойшоо чиглэлтэй 20км урт үргэлжилсэн баруун гарын шилжилттэй ОГШООЛТЫН төрлийн хагарал гэж тогтоосон. Гүнжийн хагарал дээр магнитуд нь 6.7 хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай. Хагарлын дагуу болсон сүүлийн шилжилтийг буюу хүчтэй газар хөдлөлтийн насыг 6500-9800 жилийн өмнө гэж тогтоосон.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Мөнхөө Өлзийбат К уточнению сейсмической опасности г 2011 Дэлгэрэнгүй
2 Мөнхөө Өлзийбат Палеосейсмогенные деформации в окрестностях Улан-Батора по геологическим и геофизическим данным 2011 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД