Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Чацарганыг гүн боловсруулах, шинэ бүтээгдэхүүн гаргах



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Хамтарсан төсөл

Хугацаа: 2011-2013

Санхүүжилт: 7,875.0 мян.төг

Түлхүүр үг : Чацаргана, Hippophae, серотонин, хандлагдах хурд, механохимийн арга, чацарганы мөчир, чацарганы тос, өтгөрүүлсэн шүүс, боловсруулах цех

Үр дүн

Биологийн өндөр идэвх бүхий бодис агуулсан бэлдмэл гарган механохимийн аргыг хэрэглэх нь химийн технологийн салбарт чухал ирээдүйтэй. Механик ачаалалын тусламжтайгаар хэд хэдэн химийн урвал, процессыг идэвхжүүлэх нь технологийн олон арван процессыг эрчимжүүлэх ба хялбаршуулахад тус дэм болдог байна. Өөрөөр хэлбэл хатуу төлөв дэхь боловсруулалт нь химийн технологийн процессын шинэ шат болно.
Энэхүү судалгааны ажлын үр дүнд бид серотонин агуулсан хатуу фазын бэлдмэл гарган авах шинэ арга боловсруулсан байна. Мөн хатуу хэлбэрийн холимогын (бэлдмэл) бүрэлдэхүүн найрлагыг тодорхойлов. Ялангуяа усан ханд дахь серотонин агууламж хүчлийн хүч чадал (pKa)- аас хэрхэн хамаарч байгаа нөхцлийг тодорхойлсон болно.
Судалгаагаар хэд хэдэн органик хүчил, тухайлбал хүнсний хүчил (адипины, аскорбины, алимны, хувын зэрэг бусад хүчлүүдийг) хэрэглэх боломжтой болохыг тогтоосон байна . Дээжинд механик хүчээр үйлчлэх үед усан орчин руу хандлагдан орж ирэх серотонины хурдны хамаарлыг тодорхойлсон болно (Зураг 2). Механик аргаар идэвхжүүлсэн дээжнээс сератонин хандлагдах хурд илүү болох нь ажилагдсан байна. Мөн адипины хүчлийг ашиглах үед серотонины хандлагдах хурд ойролцоогоор 2 дахин илүү нэмэгдэж байв.
Джунгарын орог зусаг оготны тэжээлд нэмэлт болгон аарцны найрлага бүрэлдэхүүнд ордог серотонин агуулсан нэмэлт (Чацарганы мөчрөөс хатуу фазын механохимийн нийлэгжүүлтийн аргаар гаргаж авсан нанобио бүрдэлт бэлдмэл) нь гэрэлтэй өдрийн тоог багасгах үед үүсэх морфологийн өөрчлөлтөд болон амьтны үс гуужуултын зэрэглэлд нөлөөлөхгүй байгааг туршилтаар тогтоов.
Тухайн бэлдмэлийг хоол тэжээлийн бүрэлдэхүүнд оруулж амьтанд өгөхөд амьтны биеийн жинг бууруулах; туршилтын нэг ба 4 дэх долоон хоногийн туршид амьтны идэвхтэй хөдөлгөөний чанарыг нэмэгдүүлж <зун цаг>-ийн дулаан зохицуулалтыг хадгалдаг болохыг илрүүлэв. Эдгээр нь хүйтны үйлчилгээг тэсвэрлэхэд нилээд их энерги зарцуулж байгаагаар химийн термогенезын процесс илүү зарцуулагдаж байгаагаар мөн түүнчлэн хонины эритроцитыг оруулахад дархлааны хариу урвал нэмэгдэж байгаа зэргээр тодорхойлж байна гэж дүгнэв. Аливаа улиралын чанартай А хямралаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү бэлдмэлийг туршиж хэрэглэх нь ач холбогдолтой болохыг судалгаа, туршилтаар илрүүлж тогтоов.
Модлог мөчрөөр үржүүлсэн болон бойжуулагын талбарын дээжүүдэд хийсэн өсөлт хөгжилтийн судалгааг авч үзвэл нэг наст мөчрийн жилийн өсөлт дунджаар 8-16 см байгаа нь хэвийн сайн гэсэн дүгнэлтийг хийж болно.
Байгалын чацарганаас авчирч мөн модлогоор үржүүлж ургуулсан нутгийн эр ургамлын онцлог хэлбэрийг бусад сортын эр ургамалтай харьцуулсан судалгааны дүнгээр эр хэлбэр нь өргөс багатай байх магадлал өндөр байна. Энэ нь 2 дахь жилийн өсөлт ийн төгсгөл дээрхи өргөсний байдлаас харагдаж байна.
Чацаргана жимс боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх цех ашиглалтанд орж үйл ажиллагаа явуулахад 2000 шил (100 гр-аар) чацарганы тос,1,9 тн өтгөрүүлсэн шүүс, 10500 ширхэг(20 гр-аар) хуурай шүүс үйлдвэрлэх хүчин чадалтай болно.
Чацаргана жимсийг боловсруулж 3-4 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 69 сая гаруй төгрөгийн борлуулалт хийж, тухайн цех нь 13,0 гаруй сая төгрөгийн цэвэр ашиг, улсад 3,4 сая гаруй төгрөгийн орлогын албан татвар оруулна. Энэхүү цехийг жимс, жимсгэний тариалалт эрхлэгчид эсвэл бүсчилсэн байдлаар зохион байгуулж, тариалагчдаас жимс, жимсгэнийг худалдан авч төвлөрүүлэх замаар зохион байгуулж, үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлнэ.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Чацаргана жимс 2011 Дэлгэрэнгүй
2 Чацарганы тос 2013 Дэлгэрэнгүй
3 Үхэр нүдний жимс 2013 Дэлгэрэнгүй
4 Чацарганы тосны чанарыг шинжлэх арга 2013 Дэлгэрэнгүй
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Жилд 20 тн чацаргана үйлдвэрлэх цех 2013 Дэлгэрэнгүй
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Д.В. Петровский, В.В. Мак, А.В. Ромащенко, Г.В. Концевая, М.П. Мошкин, О.И. Ломовский, Ж. Амгалан, П. Одонмажиг Влияние препарата из побегов облипехи на сезонные адаптивные перестройки у джунгарских хомячков 2012 Дэлгэрэнгүй
2 Ch. Otgonbayar, B. Matthaus, P. Odonmajig Fatty acid, tocopherol and sterol composition in Seabucthorn (Hippophae rhamnoides L) of Mongolia 2012 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 O.I Lomovskii , M.P. Moshkin Serotonin containing powder materials from plant raw. 2011 Дэлгэрэнгүй
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД