Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Хамтарсан төсөл
Хугацаа: 2011-2012
Санхүүжилт: 4000.00 мян.төг
Түлхүүр үг : Микробиологи, хөрсний актиномицет, галоалкалофиль, галоалкалотолерант, галотолерант, термотолерант актиномицетүүд, антагонист чанар, ферментийн идэвхи
Үр дүн
“Эктремофиль ба экстремотолерант актиномицетүүдийн судалгаа”-ны үр дүнд Монгол орны хөрсний актиномицетүүдийн иж бүрдэлд тэдгээрийн тархалтын тоо, онцлог шинж нь Монгол орны байгалийн өвөрмөц байдал, хөрсний онцлог ялгааг харуулан тус орны экосистемийн чанарын үзүүлэлт болж байгааг тэмдэглэж байна.
Хээр, цөлийн экосистемээс авсан хөрсний дээжүүдээс ялгасан шүлтлэг, давстай ба өндөр температурын орчинд тэсвэртэй галоалкалофиль, галоалкалотолерант, галотолерант ба термотолерант актиномицетүүдийн тоо 101 - 104 КҮН/г хөрс хэлбэлзэнэ.
+500С ба +550С-т ургасан термотолерант актиномицетүүд, NaCI5% (рН 8.4), NaCI 10% болон рН 8.6 ба 9.2 –т ургасан галоалкалофиль, галоалкалотолерант ба галотолерант стрептомицетүүдийн ургалтыг тогтоов.
Галоалкалофиль, галоалкалотолерант, галотолерант ба термотолерант актиномицетүүдийн өсгөврүүд антибиотик, ферментийн идэвхитэй болохыг тодорхойлов.
Галоалкалофиль, галоалкалотолерант ба галотолерант актиномицетүүдийн Streptomyces-ын төрлийн Cinereus achromogenes, Cinereus chromogenes ба Imperfectus, термотолерант актиномицетүүдийн Streptomyces-ын төрлийн Cinereus achromogenes, Cinereus chromogenes, Cinereus violaceus, Roseus Lavendulae – roseus ба Imperfectus секц сериүд тус тус тэмдэглэгдлээ.