Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Төмрийн хүдрийн түүхий эдийг нүүрсний нэмэлт ашиглан металлжуулах технологийн физик-химийн үндэс



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Хамтарсан төсөл

Хугацаа: 2011-2012

Санхүүжилт: 4000.00 мян.төг

Түлхүүр үг : Нүүрс, органик ба эрдэс хэсэг, техник шинж чанар, элементийн бүрэлдэхүүн, нүүрсний пиролиз, хүнд шингэний баяжуулалт, фазын найрлага, цацраг идэвхт чанар.

Үр дүн

1. Судалгаанд хамрагдсан Тавантолгой (IV) (Wa = 0.82, %; Ad =14.80, %; Vdaf =29.9, %; Q=7524), Шивээ овоо (Wa =11.62, %; Ad =15.01, %; Vdaf =48.26, %; Q= 5306), Сайхан овоо (Wa =2.24, %; Ad =10.35, %; Vdaf = 8.17, %; Q=8052), Алагтогоо (Wa =4.47, %; Ad = 8.88, %; Vdaf =43.50, %; Q=6859), Шарын гол (Wa =6.93, %; Ad = 7.67, %; Vdaf =36.81, %; Q=6680) зэрэг 5 ордын нүүрсний техникийн үндсэн үзүүлэлтүүдийг тогтоов.
2. Эдгээр нүүрсний дээжүүдийн нүүрс ба түүний үнсний химийн найрлага, элементийн бүрэлдэхүүн, фазын төлөвийг Нил улаан туяаны, Рентген –флуоресценцийн, Рентгенфазын анализуудаар судлан тогтоож харьцуулан дүгнэв.
3. Судалгаанд хамрагдсан Таван толгой IV ( хөвсөн фракц-82.6, %; живсэн фракц-12, %; хаягдал-5.4, %), Шивээ овоо (хөвсөн фракц-48.49, %; живсэн фракц-44.48, %; хаягдал-6.9, %), Сайхан овоо (хөвсөн фракц-53.4, %; живсэн фракц-46.6, %; хаягдал-0, %), Алагтогоо (хөвсөн фракц-33.65, %; живсэн фракц-59.51, %; хаягдал-6.8, %), Шарын гол (хөвсөн фракц-72.4, %; живсэн фракц-10.69, %; хаягдал-16.85, %) зэрэг 5 ордын нүүрсний баяжих чанарын судалгааг хүнд шингэнээр баяжуулах аргаар судлан нүүрсний баяжмалын гарцыг тогтоов.
4. Судалгаанд хамрагдсан Таван толгой IV (хатуу үлдэгдэл-80.6, %; давирхайн гарц-6.55,%; пиролизын ус-1.59,%; хийн гарц-11.26%), Шивээ овоо (хатуу үлдэгдэл-55.84, %; давирхайн гарц-6.24,%; пиролизын ус-17.55,%; хийн гарц-20.37,%), Сайхан овоо (хатуу үлдэгдэл-90.82, %; давирхайн гарц-3.12,%; пиролизын ус-2.20,%; хийн гарц-3.86,%), Алагтогоо (хатуу үлдэгдэл-60.85, %; давирхайн гарц-3.99,%; пиролизын ус-17.52,%; хийн гарц-17.54,%), Шарын гол (хатуу үлдэгдэл-49.44, %; давирхайн гарц-3.68,%; пиролизын ус-3.78,%; хийн гарц-43.10%) зэрэг 5 ордын нүүрсний халуун задралын судалгааг пиролизын аргыг хэрэглэн туршиж гарган авсан хатуу, шингэн, хийн бүтээгдэхүүний гарцыг тогтоож хооронд нь харьцуулав.
5. Судалгаанд хамрагдсан Таван толгой IV (нүүрсэнд U-1,1г/т, Th-1,5г/т; үнсэнд U-6,4г/т, Th-18,4г/т ), Шивээ овоо (нүүрсэнд U-1,6г/т, Th-2,1г/т; үнсэнд U-8,7г/т, Th-14,5г/т ), Сайхан овоо (нүүрсэнд U-5,5г/т, Th-4,1г/т; үнсэнд U-31,88г/т, Th-13,25г/т ), Алагтогоо (нүүрсэнд U-4,5г/т, Th-4,1г/т; үнсэнд U-18,4г/т, Th-18,4г/т ), Шарынгол(нүүрсэнд U-1,1г/т, Th-1,5г/т; үнсэнд U-6,4г/т, Th-18,4г/т ) зэрэг 5 ордын нүүрс ба үнсэнд нь цацраг идэвхт элементүүд (зөвхөн U ба Th -г сонгож авав )-ийн агуулгыг гамоспектрометрийн аргаар тодорхойлоход нүүрсэнд байгаа хэмжээ нь зөвшөөрөгдөх хязгаарт байгаа боловч үнсэнд нь зөвшөөрөгдөх хэмжээнээс бараг 5-6 дахин ихэссэн байгаа нь нүүрсийг шатаахад цацраг идэвхт элементүүд нь үнсэндээ баяжигдан үлддэг болохыг тогтоов.
6. Эдгээр судлагдсан 5 ордын нүүрснээс сонгож авсан сайн чанарын нүүрс болох Нарийн сухайт ба Шарын голын хүрэн нүүрсийг төмрийг хүдрээс нь ангижруулах чанарыг энэхүү төслийг хамтран хэрэгжүүлэгч ОХУ –ын Екатернбург хотын Уралын уул уурхайн улсын их сургууль дээр анх удаа судлан туршиж төмрийг хүдрээс нь ангижруулах чадвараараа залуу хүрэн нүүрс болох Шарын голын нүүрс насжилт ба нягтрал сайтай сайн чанарын нүүрс болох Сайхан овоогийн нүүрснээс нилээд давуу болох тогтоож, төмрийн хүдрийн баяжмалыг нүүүрсээр ангижруулан металлжуулалт хийхэд нүүрсний халууны задралын дэгдэмхий бүтээгдэхүүнүүд нь төмрийн хүдэр дэхь төмрийн ангижрах процесст оролцдоггүй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрэв.
7.Төмрийн хүдрийн баяжмалыг Шарын голын нүүрсээр ангижруулах сорилт туршилтын дүнд 92%-ийн металлжилтын зэрэгтэй 7,84-11,31% төмрийн исэл агуулсан бүтээгдэхүүн гарган авсан юм. Өөрөөр хэлбэл 69,59% анхны төмрийн агуулга бүхий төмрийн хүдрийн баяжмалыг нүүрсээр ангижруулахад цэвэр төмрийн агуулга 92% болтлоо нэмэгдэж байгааг тогтоов.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД