Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Хамтарсан төсөл
Хугацаа: 2011-2011
Санхүүжилт: 1,000.0 мян.төг
Түлхүүр үг : түүхэн уламжлал, нийгмийн философи, социологийн аспект, үнэт зүйл, үнэлэмжийн тогтолцоо, үзэл, ойлголт, зарчмын цогц
Үр дүн
Судалгааны гол үр дүн:
o http://www.tuva.asia/news/asia/4236-popkov.html сайтад судалгааны үр дүнг сурталчилсан.
o Орос, монголын эрдэмтдийн хамтын бүтээлийн эхийг бэлэн болгосон.
o Монголч эрдэмтний Х Их хуралд илтгэл хэлэлцүүлсэн.
«Монгольский мир: между востоком, западом» хамтын бүтээлийг /3 хэсэг, 6 бүлэг, 18 зүйлтэй/ 2014 онд хэвлүүлэхээр монголын талаас нийгмийн ухааны салбарын 14 зохиогч орос хэлээр бичиж, оросын талын удирдагч, профессор Ю.В.Попковт хүлээлгэж өгөөд, редакторлах ажил хийгдэж байна. Энэ төслийн санхүүжилт дууссан учир номыг 2014 оны 1 дүгээр улиралд Оросын ШУА-ийн Сибирийн салбарын ном хэвлэлтийн санхүүжилтээр хэвлүүлэх төлөвлөгөөтэй байна.
Зохиогчид монголчуудын үнэт зүйлсийн тогтолцоонд эрүүл мэнд, хамт олон, уламжлал, бие даасан бөгөөд хангалуун амьдрах, гэр бүл, үндэсний хэл соёл гол байр суурьтай байгааг тэмдэглэсэн байна.
Мөн оюун санааны ертөнц дэх үзэл баримтлалын сүлжээг консерватизм, эх оронч үндэсний үзэл, либерализм, неолиберализм, неотрадиционализм гэж болох юм. Энэ үндсэн дээр орчин үеийн хөгжингүй нийгмийн үнэт зүйлс хэмээн нэрлэж болох ирээдүйдээ итгэлтэй, сэтгэл хангалуун, эрх чөлөөтэй, үйлс бүтэмжтэй, бүх юм санаснаар болохыг сайхан амьдрал гэж үздэг хандлага түгээмэл болжээ. Оросын эрдэмтэд өнөөдөр уламжлалт үнэт зүйл ба орчин үеийн үнэт зүйлийн нэгдэл, неотрадиционализмийн хандлага байна гэж дүгнэсэн байна.
Энэхүү хамтын бүтээлд сүүлийн жилүүдэд тус хүрээлэнд хэрэгжүүлсэн суурь судалгааны болон төслийн үр дүн болж хэвлүүлсэн бүтээл, социологийн судалгааны тайлан зэргийг ашигласан болно.
Мөн төслийн хүрээнд Оросын талаас Ю.В.Попков «Народы и страны в восприятии населения Монголии» илтгэл хэлэлцүүлж, Олон Улсын монголч эрдэмтний Х их хурлын материалд хэвлүүлсэн.