Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Хамтарсан төсөл
Хугацаа: 2011-2011
Санхүүжилт: 1,000.0 мян.төг
Түлхүүр үг : Шинжаан Уйгар, тува, аман зохиол, төрөл зүйл, бүрэлдэхүүн
Үр дүн
Шинжаан уйгар дахь тувачуудын аман зохиолыг ерөнхийд нь аваад үзэхэд домог үлгэр, үлгэр, баатарлагийн тууль, зүйр цэцэн үг, оньсого, дуу зэрэг төрөл жанрууд тааралдаж байгаа бөгөөд тус бүрдээ өөрийн онцлогийг хадгалж байна гэж үзэж болно. Эдгээр төрөл зүйл дээр үндэслээд хэлэхэд шинжаан уйгар дахь тувачуудын аман зохиол нь Монгол дахь болон ОХУ-дахь тувачуудын аман зохиолтой төрөл зүйлийн хувьд адилхан байна. Аман зохиолын хадгалагдсан байдлын тухайд Шинжаан Уйгар дахь тувачуудын аман зохиол нь төдийгүй тува хэл нь одоо ид мартагдах шатанд орсон бөгөөд уг нутгийн цөөхөн тоотой өндөр настнуудыг өнгөрөхөд энэхүү аман зохиол мартагдахад бэлэн болжээ. Иймд тува хэлний хэрэглээг идэвхижүүлэх, аман зохиолыг хадгалж үлдэхийн тулд хэвлэн нийтэлж тараах, цэцэрлэгийн наснаас эхлэн эх хэл аман зохиолын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг даршрамд дурдах нь зүйтэй.
Удирдагч