Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 1700322
Төслийн төрөл : Хамтарсан төсөл
Хугацаа: 2011-2012
Санхүүжилт: 4000.00 мян.төг
Түлхүүр үг : Гидрохими, усны бохирдол, хүнд металл, динамик зүй тогтол, загварчлал
Үр дүн
1. Сэлэнгэ мөрний сав газарт багтах Дэлгэр мөрөн, Чулуут, Идэр, Эг, Орхон /Хангал, Туул, Хараа, Шарын гол, Ерөө, Буур/ голуудын усны чанарын судалгааг хийсэн.
2. Хээрийн судалгаагаар цуглуулсан дээжинд суурин лабораторийн шинжилгээ хийсэн. Үүнд: усны рН, температур, ууссан хүчилтөрөгч, цахилгаан дамжуулах чанар, нийт эрдсийг газар дээр нь тодорхойлж, үндсэн элемент, бохирдлын үзүүлэлтийг уламжлалт арга болон спекрофотометрээр, хүнд металлыг ICP OES багажаар тодорхойлж, стандарттай харьцуулж үнэлгээ өгсөн.
3. Судалгаа, шинжилгээний үр дүнгүүдийг багтаасан мэдээллийн сан үүсгэсэн.
4. DPSIR олон шалгуурт анализийн дүнд Сэлэнгийн сав нутгийн усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах арга хэмжээний үзүүлэлтүүд нь нийгэм, хүрээлэн буй орчинд илүү мэдрэмхий, эдийн засагт төдийлөн эерэг нөлөөгүй байна гэж дүгнэв.
5. Усны нөөцийг зохистой ашиглах сав газрын нэгдсэн менежментийн загварыг ашиглан усны эдийн засгийн хөшүүргийн багцыг сав нутгийн түвшинд ашиглах. Үүнд: ус ашигласны төлбөр, экологийн зардал дээр тулгуурласан ус ашигласны төлбөр, бохирдлын төлбөр, экологийн гадаад зардалд суурилсан бохирдлын төлбөрийн санал багтана.
6. Төслийн үр дүнгээр 2011 онд 1, 2012 онд 4, нийт 5 илтгэл, өгүүлэл хэлэлцүүлж хэвлүүлсэн