Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Хамтарсан төсөл
Хугацаа: 2008-2008
Санхүүжилт: 1500.00 мян.төг
Түлхүүр үг : Монгол, улс, залуучууд, эрүүл хүн, ёс, хамтрагч
Үр дүн
1. Хүн ам, түүний дотор залуу үеийнхэний дотор эрүүл аж төрөх ёсны тухай ойлголт, төсөөлөл бүдэг байна. Түүнийг үндсэндээ өвчин эмгэггүй байх гэдэг явцуу ойлголттой байх нь давамгайлж байна
2. Эрүүл аж төрөх ёсны бүтцэд юуны түрүүнд дараах зүйлүүдийг оруулан ойлгох боломжтойг томъёолов. Үүнд:
- Байгаль, нийгэм, хүнийг өөрчлөхөд чиглэгдсэн өөрчлөн байгуулах үйл ажиллагаа;
- Материаллаг болоод оюуны хэрэгцээг хангах арга, чадвар;
- Нийгэм, олон нийтийн үйл ажиллагаанд хүмүүс оролцох, тэдгээрийг удирдан залах хэлбэрүүд;
- Онолын болоод эмпирик, тэрчлэн үнэлэмж баримжааллын мэдлэгийн түвшин дэх танин мэдэхүйн үйл ажиллагаа;
- Нийгэм, түүний дэд тогтолцоонууд дахь хүмүүсийн харилцах үйл ажиллагаа;
- Хүний биеийн болоод оюуны хөгжилд чиглэгдсэн эрүүл мэндийн боловсролын үйл ажиллагаа зэрэг болно.
3. Амьдралын эрүүл хэмнэлийн тухай, мөн жилийн улирал, цаг агаарын байдалд нийцүүлэн хүмүүс өөрийгөө чийрэгжүүлэх зөвлөмж боловсруулсан, энд тухайлбал, оюутны ердийн болон амралтын нэг өдрийн дэглэмд зориулсан цагийн хуваарийг санал болгосон болно.
4. Монографиудад эрүүл аж төрөх ёсны тухай сэтгэгчдийн боловсруулсан үндсэн ойлголт, онолын өгөгдлийн талаарх мэдээддийг сургалт, судалгаанд зориулан тусгаж өглөө.