Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Хамтарсан төсөл
Хугацаа: 2012-2014
Санхүүжилт: 45,000.0 мян.төг
Түлхүүр үг : цагаан цээнэ, гоёо, буурын бохь, сүүн хүчлийн бактери
Үр дүн
1. Уламжлалт анагаах ухаанд хэрэглэж ирсэн эмийн ургамлуудаас скрининг судалгааны дүнд эмчилгээний болон хүнсний зориулалттай хэрэглэж ирсэн цагаан, ягаан цээнэ, цагаан болон улаан гоёог, амьтны гаралтай түүхий эдээс буурын бохийг, эсгэлэн сүүн бүтээгдэхүүний хөрөнгөнөөс сүүн хүчлийн бактериудыг биологийн идэвхт шинж чанар дээр нь үндэслэн судалгааны обьект болгон сонгон авч биологийн идэвхийг судлан тогтоов.
2. 4 дээж ургамал дээр антиоксидант идэвхийн хэмжээг чөлөөт радикалыг 50% дарангуйлах идэвх IC50–ийн утга 200 мкг/мл-ээс бага буюу антиоксидант идэвхитэй байна. Эдгээр ургамалын бутанолон ханд бүх тест микроорганзмын өсөлтийг илүү дарангуйлж байв. Цагаан цээнийн ханд нь туршилтын хулганы цусан дахь нийт холестролын хэмжээг 40,0% хүртэл бууруулах чадвартайг тогтоов. Буурийн бохинд хөхний, умайн хүзүүний болон уушигны хорт хавдрын химийн эмчилгээнд хэрэглэгддэг аспидоспермидины нэг уламжлал болох 1-ацетил-16-метокси-аспидоспермидин-17-ол-ийг илрүүллээ.
3. Эсгэлэн сүүн бүтээгдэхүүнээс ялган авсан сүү хүчлийн бактерийн 12 цэвэр өсгөврүүд нь хүнсний үйлдвэрт хэрэглэдэг пробиотик өсгөврүүдийн үндсэн шинж чанар болох ходоодны хүчил болон цөс тэсвэрлэх чадвартай, микробын эсрэг антагонист идэвхитэй байна. Иймд эдгээр өсгөврүүдийг цаашид пробиотик бүтээгдэхүүний хөрөнгө болгон хүнсний үйлдвэрт ашиглах бололцоотой юм.
4. Судалгааны ажлын үр дүнгээр Хянан магадлагаа бүхий олон улсын мэргэжлийн сэтгүүлд 2 өгүүлэл, дотоодын мэргэжлийн сэтгүүлд 6 өгүүлэл, олон улсын хурлын эмхэтгэлд бүрэн эхээр 4 өгүүлэл хэвлүүлж, олон улсын хуралд 5 илтгэл хэлэлцүүллээ.