Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Говийн болон Алтайн уулархаг бүсүүдийн давст нуурын бактерийн бүлгэмдлийн судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Хамтарсан төсөл

Хугацаа: 2012-2015

Санхүүжилт: 54000.00 мян.төг

Түлхүүр үг : давст нуур, хурдас, физик хими шинж

Үр дүн

Говийн болон Алтайн уулархаг бүсэд орших Говь-Алтай, Завхан аймгийн нийт 22 давст нууруудаас 2012-2015 хүртэлх хугацаанд ус, хурдасын дээж авч судалснаар дараах дүгнэлтийг гаргалаа.
1. Говь-Алтай аймгийн давстай нууруудын ус, ёроолын хурдаст гидрохимийн судалгаа хийсэн үр дүнг нэгтгэн дүгнэхэд:
•Нууруудын давслагийн агуулга 2012 онд 0.33-70г/л байсан бол 2015 онд 9-335 г/л болж ихэссэн бөгөөд Ихэс, Дөрөө, Тонхил, Хулма нууруудын ус нь 50 г/л-ээс их буюу “их давслагтай” нууруудын ангилалд багтаж байсан.
- Нуурын усанд зонхилох анион, катионы үр дүнг 2012 оны судалгааны үр дүнтэй харьцуулахад усны найрлаганд Na+K (5682-51031 мг/л), Cl- (7799-145817 мг/л), SO42- (416-521 мг/л) ионуудын агуулга ихсэж, кальци (267-501 мг/л), магни (786-23205 мг/л) агуулга буурсан байсан. Энэ нь улиралын цаг агаарын өөрчлөлттэй холбоотой гэж үзэж байна.
• 2012-2015 онд дээж авсан нууруудын усанд Курнаков Валяшкогийн хувирлын коеффициентийг бодоход, давсны найрлаганд NaCl, MgCl2 давсууд зонхилон тархсан бөгөөд Дөрөө, Ихэс, Тонхил, Хулма, Хадаасан нуурууд нь сульфат магнийн төрөлд, Холбоо, Тайган нуурууд нь хлоридын устай төрөлд хамаарагдаж байна.
• 2012 онд дээж авсан давст нууруудын усанд тодорхойлсон элементийн анализын дүнгээс харахад зэс (0.04• Хурдасын дээжүүдэд рентген флуoресценцийн аргаар элементийн анализ хийж Ti, Mn, Fe, Cu, Co, Sr, Zr, K, As, Ca, Zn, Ni Cr, Ag гэх мэт элементүүдийг тодорхойлсоноос Ti, Mn, Fe, K, Sr, Ca-ын агуулга бусад элементийнхээс өндөр гарсан.
• Стронци болон хлорид ионуудын хамаарлыг [Sr=f(Cl-)] корреляцийн анализаар үзэхэд 0,8823>rxy(α,f)0.754 буюу шууд хамааралтай байсан. Стронцийн ион нь анионтай нэгдсэн SrCl2 давс байдалтай ус, хурдаст агуулагдах магадлалтай гэж үзэж байна.
2. Завхан аймгийн давстай нууруудын ус, ёроолын хурдаст гидрохимийн судалгаа хийсэн үр дүнг нэгтгэн дүгнэхэд:
• Катионоос Na++K+ (1447.8-11645.5 мг/л), Mg2+ (86.3-952.7 мг/л) ион, анионоос Cl- (434.8-10812.3 мг/л), SO42- (1544-10903 мг/л) ион тус тус зонхилох агуулгатай байгааг тогтоолоо.
• Курнаков-Валяшкогийн ангилалын дагуу давстай нуурын усыг ангилж үзэхэд:
 Тэлмэн, Ойгон, Цэгээн нуурууд сульфатын төрлийн буюу шүүтэй нуурын натрийн сульфатын дэд бүлэгт;
 Хаг нуур нь карбонатын төрлийн буюу хужиртай нуурын химийн найрлаганд багтаж байгааг тогтоосон.
• Мөн стронцийн агуулга бусад металлын агуулгаас их гарснаас харахад, уусмалд бага агуулгатай орших стронцийн ион нь анионуудтай нэгдсэн SrCl2, SrSO4 давс байдалтай ус, хурдаст агуулагдах магадлалтай гэж үзэж байна.
•Давст нуурын ус, хурдасын корреляцийн анализын үр дүнгээс харахад:
Тэлмэн нуурын усанд, хлорид ион нь гидрокарбонат ионтой сул эерэг шууд хамааралтай;
Ойгон нуурын усанд, давслаг нь хлорид, карбонат, гидрокарбонаттай, мөн давс үүсгэдэг ионууд болох натрийн ион нь бусад анионуудтай тус тус эерэг шууд хамааралтай;
Цэгээн нуурын усанд, [Na++K+=f(Cl-)], [Na++K+=f(SO42-)] тус тус эерэг шууд хамааралтай;
Хаг нуурын усанд, [Давслаг=f(SO42-)], [Ca2+=f(Cl-)], [Ca2+=f(CO32-)], [SO42-=f(HCO3-)] тус тус эерэг шууд хамааралтай;
Хурдасын корреляцийн үр дүнгээс харахад, [Zn=f(Cu)], [Cr=f(As)], [Sr=f(As)] тус тус хоорондоо эерэг хамааралтай байгааг тогтоолоо.
Говийн болон Алтайн уулархаг бүс нутгийн давст нууруудын мэдээлэлийг нэгтгэн дүгнэхэд эдгээр нуурууд нь цаг хугацаа, цаг агаарын өөрчлөлт, нуурын усны орлого, зарлагын хэмжээнээс хамааран нуурын ус хураах талбай багасч, гадаргаас уурших ууршилт ихэссэнээр усан дахь ионууд, давслаг, эрдэсжилт хугацаа өнгөрөх тусам ихсэх хандлагатай гэж үзлээ.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Baatar Bayanmunkh, Tang. Sen-Lin , Chuluun. Buyan, Dashdondog. Narangarvuu, Ochirkhuyag. Bayanjargal, Oyuntsetseg. Bolormaa Vertical distribution of physical-chemical features of water and bottom sediments in four saline lakes of the Khangai mountain region. 2015 Дэлгэрэнгүй
2 Baatar. Bayanmunkh , Tang. Sen-Lin , Chuluun. Buyan , Dashdondog. Narangarvuu , Ochirkhuyag. Bayanjargal , Oyuntsetseg. Bolormaa The physic-chemical composition of saline lakes of the Gobi desert region, Western Mongolia EES TI Water in Central Asia 2 (submitted). 2015 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Chiang. Pei-Wen , Tang. Sen-Lin , O. Bolormaa, B. Bayanmunkh, B. Ankhniibayar, L. Anudari, T. Erdenechuluun “The chemical composition of salt lakes, Western Mongolia” 2013 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД